Х.Нямбаатар дүүжин тээврийг "гацаа"-наас гаргана

Х.Нямбаатар дүүжин тээврийг "гацаа"-наас гаргана

Х.Нямбаатар дүүжин тээврийг "гацаа"-наас гаргана
Хотын гурван дарга, Түгжрэлийн хоёр сайдын нүүр үзсэн дүүжин тээвэр гацаанаас гарчээ. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүнийг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар талууд нийслэлийн нийтийн тээвэрт кабель машин /дүүжин тээвэр/ нэвтрүүлэх төслийн талаар санал солилцсон байна.
Яармагаас Хархорин автобусны буудал хүртэлх хоёрдугаар шугамыг эхний ээлжинд нэвтрүүлж байна. Цаг тутамд 1200-1500 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай 4.2 км урттай тросс тээврийн хэрэгслийг ирэх онд эхлүүлэх гэнэ.
Кабель машины хойд буудал Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, “Хархорин” худалдааны төвийн баруун талд байхаар төлөвлөжээ.

Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар өмнө нь мэдээлэхдээ "Дүүжин тээврийн төслийг сонирхож үзсэн. Энэ төсөлд 20 сая евро зарцуулаагүй. Ер нь 60 сая еврогийн хоёр шугамын асуудал байдаг. Шадар сайд С.Амарсайхан хотын дарга байхдаа энэ төслийг эхлүүлж, зургаан сая евро зарцуулсан байдаг. Би Францын талтай уулзалт хийсэн. Ер нь бид юмыг нураах амархан. Хүмүүс дүүжин тээврийг аялал жуулчлалын зориулалттай, өвлийн улиралд ашиглах боломжгүй, эдийн засгийн хувьд үр ашиггүй гэж шүүмжилдэг. Француудтай уулзахад нэг цагт 1200-1500 хүн явах боломжтой гэсэн.

Манай мэргэжилтнүүд очиж үзэхэд суудал нь халдаг, өвлийн улиралд ашиглаж үзсэн. Техникийн үзүүлэлт нь франц технологи. Ер  нь нэгэнт тохирсон ажлаа хэрэгжүүлэх ёстой гэж үзсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Монгол Улсад хариуцлагагүй байдлаа болих ёстой гэдгийг хэлж буй. Олон улсын гэрээ хэлцэл байгуулсан бол дуусгадаг байхыг үүрэгдсэн.

Хоёр дахь шугамын чиглэл нь Яармагийн захиргааны байрны наад талаас Хархорин зах руу байх нь боломжтой юм байна гэсэн. Өмнө нь Гэмтэл согог  судлалын үндэсний төв рүү шугам явчихаад байсан нь шүүмжлэл дагуулсан.

Одоо дүүжин тээврийн зээлийн хэлэлцээрийг сунгах асуудлыг хэлэлцэж байна. Сангийн сайд Б.Жавхлан энэ төслийн зээлийг нягталъя гээд ярьсан. Сүүлийн Засгийн газрын хуралдаан дээр энэ асуудлыг ярьсан. Ер нь Улаанбаатар хот аль ч утгаараа дүүжин тээвэртэй болох ёстой. Энэ төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй" гэсэн юм.

Дүүжин тээврийн хоёр шугамын төслийг 2027 он хүртэл хэрэгжүүлнэ. Эхний шугамыг 2024 онд ашиглалтад оруулна. Ингэхдээ Яармаг дахь Хотын захиргаанаас “Хархорин” захын чиглэлд явуулах юм. Минутад 10 хүн суух боломжтой гэдгийг албаныхан мэдээлсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-11-11 103.57.93.205

Үйлдвэрийн бүс дээгүүр зурсан . Шороо тоос дундуур яаж өнгөрөх вэ?

Avatar

Монголд метро ахадна 2023-11-11 202.126.89.231

Монголд метро ахаднаа. Хархоринд нийслэлээ байгуулахаар УБ ын хүн ам бараг 800 мянгаар цөөрөх бишүү. Одооч хөдөөрүү зугатаах иргэд, залуусын цуваа нэмэгдсээр бна. Өчнөөн зардал гаргаад, явах хүнгүй нүхэн хонгил нь хогийн жалга болох вий дээ. Хүн ам цөөтэй улсад метро хэрэггүй. Харин нүхэн гарц, давхар зам хэдийг тавиад л болчих вий.

Avatar

Нэргүй 2023-11-11 66.181.181.152

zaisangaas tuvrvv chiglesen zam bn uu

Avatar

Зочин 2023-11-11 66.181.161.164

За Нямбаатараа гагнуур авах газраараа ханзраарай дүүжин тээвэр хэрэгтэй хэрэггүйг иргэд шийднээ хүчиндүүлсээрээн байгаад энэ муу иргэд нуруугаа авчээ хүчиндэх л байхдаа лаларнууд

Avatar

Нэргүй 2023-11-11 66.181.168.8

БОЛИУЛААЧЭЭЭ УРЬДЧИЛГААГ НЬ АЛЬ ХЭДИЙН АВЧ ИДЧЭЭД ЧИЧРЭЭД БАЙНА УУ

Avatar

Нэргүй 2023-11-11 124.158.65.21

Яахавдээ хөөрхий. МАН д өмнө аваад идсэн мөнгөө хийсэн нэрээр хаах нь чухал шүү дээ.

Avatar

инженер 2023-11-11 202.21.108.50

Энэ бол бүр эрсдэлтэй. Хотын нийтийн тээврийг дүүжин тээврээр шийдсэн улс орон манай дэлхийд байхгүй. Төмөр замын нүхэн гарц, авто замын Бөмбөгөр, 120, сансрын гарцын цахилгаан лифтээ ажиллуулж чаддаг болсныхоо дараа дүүжин тээврээ яриа.

Avatar

Нэргүй 2023-11-11 66.181.191.201

Дүүжин тээвэр ч дээ хир найдвартай бол доо, аягүй л бол хүмүүсийн дээр унаж аюул осол болох вий, ХАБ-ыг манайд ямар хангах биш, хариуцлагагүй оронд эрсдэлтэй.

Avatar

Базар 2023-11-11 71.198.176.103

Уул нь наадахыг чинь зам тавих боломжгүй бартаа саадтай газарт хэргэлдэг тээврийн төрөл шүү дээ. Нийтийн хэрэгцээний
тээвэр огт биш. Жишээ нь нэг шилэн кавин нь замдаа гацчихаар яахав тээр өндөрт байгаа юманд чинь туул голын мөснөөс
сайрнаас хэн цоройж хүрч үйлчилгээ үзүүлэхэв. гээд энгиинэр боддоо.

Avatar

Нэргүй 2023-11-11 51.159.215.204

нөгөө хөдөлгөөн хааж байгаад явдаг хүмүүсийг үүгээр явуулж иргэд гэрэл дохиогоороо явбал түгжрэл арай л буурна.

Avatar

Зочин 2023-11-11 58.78.177.197

МАНгарлал хэзээ , хэдэн төгрөг идэж байж дуусах вэ?

Avatar

Нэргүй 2023-11-11 66.181.188.173

Энэ дүүжингийн зогсоол гэж маш их хөрөнгө инженерчлэл шаардана. Засвар үйлчилгээ бас их мөнгө орно. Москва хотын аялал жуулчлалын бүс Воробьевые горы гэхэд соц үед эхлээд 16 онд дууссан. Тийм их мөнгө ашиггүй зарах шаардлага байна уу. Идэж уух гээд дайраад байх юм

Avatar

Нэргүй 2023-11-11 213.87.151.244

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-11 103.212.116.120

агаарт архиа уугаад зодоо хийгээд агаараас унаж үхэх юм бна даа.манаайхан болсон хойно.

Avatar

Нэргүй 2023-11-11 66.181.184.200

засаг төр маань хэсэг хүнийг тарвага лугаа утаж алж байгаа. Одоо нэг хэсгийг нь энэ дүүжингээс унагаж нядлах ажилд орох нь дээ. аюултай тоглоождоо

Avatar

Эрдэнэ 2023-11-11 43.242.243.159

🤑🤑🤑🤑🤑🤑☺️

Avatar

Зочин 2023-11-11 139.5.218.66

Манайх шиг хүйтэн газар дүүжин тээвэр осолтой эд дээ, дараа баахан амьтан унагаад алчихвал хариуцлагаа хүлээх л болох байх даа,дүүжин тээврийг нийтийн тээврийн нэг төрөл гээд ямар нь эдний тархийг угаачхав даа, чааваас

Avatar

Нэргүй 2023-11-11 103.212.116.185

Mahgaruudiig songood bai

Avatar

Нэргүй 2023-11-11 66.181.178.230

olon huniig unagaaj alavdaa, sain sudlaarai daa

Avatar

Зочин 2023-11-11 59.153.115.117

Парис УБ ын хүйтэн эрс тэс ялгаатайг ойлгоод өгөөч зүтгүүлээд байх юм санхүүгийн асуудалтай учраас зүтгүүлээд бгаашдээ гүүр барьсан дээр бгаа биздээ нямбаат сумъяагаас арай том нүдтэйшд хар л даа

Avatar

Нэргүй 2023-11-11 66.181.177.195

40DESH SEXSYG XUSLEER XANGNA80955877

Avatar

Нэргүй 2023-11-11 66.181.177.195

SEXSEER TAICHNA80955877

Avatar

Нэргүй 2023-11-11 110.22.53.158

1 минут тутамд 10 хүн гэхээр 10 минутанд 100 хүн. 1 цагт 600 хүн. Эд ачаалалттай үед хэдэн хүн автобус унаагаар үйлчлүүлдэг юм бол. Судалгаа нотолгоотой бичвэл. Мэдээж олон гаргалггаанууд шийдлүүд хийж байж түгжрэл хэвийн түвшинд очих байх л даа.

Avatar

Нэргүй 2023-11-11 66.181.177.195

MERGJLN SRXSYG80955877XUSNEER

Avatar

Нэргүй 2023-11-11 66.181.161.245

Давхар зам нь дээр маш аюултай

Avatar

Нэргүй 2023-11-11 66.181.177.195

ZYGAATSTAL SEKSEER80955877

Avatar

Нэргүй 2023-11-11 139.5.219.168

Юу ч хийхгүйгээр л идчих !! Гуйя лллаалллрууддаа

Avatar

Нэргүй 2023-11-11 69.136.233.55

Zygeer l davhar Zam bariad uguuchee!!!

Avatar

Нэргүй 2023-11-11 66.181.177.195

SEXSEER UILCHLI80955877

Avatar

Нэргүй 2023-11-11 59.153.115.144

ЗАМ БАРИХ ГАЗАРГҮИ УБ ДҮЖИН ХАМГИИН САИН ШИДЭЛ

Avatar

Нэргүй 2023-11-11 203.91.115.50

дүүжингээ ер нь харсан юм уу. дүүжингээр түгжрэл шийдэж дэлхийн шившиг болох вий

Avatar

Нэргүй 2023-11-11 202.21.107.91

Аялал жуулчлалын зориулалтаар ашиглах нь зөв. Бүтэхгүй гэрээг зөв болгож авах нь чухал, эцсийн бүлэгт энэ зээлийг ард түмэн төлнө. Зөв чиглэл нь Талбай-Цэцэрлэгт хүрээлэн-Зайсан толгой юм даа.

Avatar

зочин 2023-11-11 59.153.113.77

маш их эрчим хүч зарж цөөн хүн тээвэрлэх нь ашигтай юу мөн бууж суух нь иөвөгтэй шүүдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж