ОБЕГ: 57 өрхийг өвөлжөө рүү нүүлгэж, цасанд боогдсон зам нээсэн

ОБЕГ: 57 өрхийг өвөлжөө рүү нүүлгэж, цасанд боогдсон зам нээсэн

ОБЕГ: 57 өрхийг өвөлжөө рүү нүүлгэж, цасанд боогдсон зам нээсэн

Төв аймгийн Лүн суманд энэ сарын 4-5-ны өдрүүдэд үргэлжлэн орсон хүчтэй цасан шуурганы улмаас цасны зузаан 30-100 см хүрсэн байна.

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас 57 айл, өрхийг намаржаанаас өвөлжөө рүү нүүлгэх шилжүүлэх, цасанд боогдсон замыг нээх ажлыг аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 321 дүгээр ангийн алба хаагчид аймаг, сумын Онцгой комиссын гишүүдтэй хамтран зохион байгуулж байгаа юм.

Алба хаагчид өнөөдрийн байдлаар 47 айлыг нүүлгэн шилжүүлж, 550 километр замыг нээх ажлыг зохион байгуулсан бөгөөд 10 айлыг нүүлгэн шилжүүлэх, 330 километр замыг нээх ажил үргэлжилж байгааг УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэгт танилцууллаа.

Энэ үеэр хурандаа Т.Баярхүү“Энэ сарын 14-15-ны өдрүүдэд дахин ихэнх нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна.

Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангаж, аймгийн хэмжээнд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн техник хэрэгслийг дайчлан ажиллуулах зэргээр салбар дундын хамтын ажиллагааг хангаж ажиллах шаардлагатай байна” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-11 213.87.151.244

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

- zailyyly; 1? 2023-11-11 63.86.0.86

CJ -# #-

Avatar

Нэргүй 2023-11-11 63.86.0.86

##- transhaani bgkw- ; ?

Avatar

- Ubluin xyitend xol zamd ybaxgyi baix, gadni sadaa xabituulgyi baix, *- byydal gyrilaa shyydaigaar nomin 2023-11-11 63.86.0.86

ylcuin xamgaaltad, daryi damjyyl

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж