Улаанбаатарчуудад шийдэх ёстой олон асуудал бий. Сүүлд нийтийн тээврийн асуудлаа шийдүүлэхээр битүүхэн горьдлого тээсэн боловч бүтсэнгүй. Хотын удирдлагууд улаан, ногоон өнгийн шинэ автобус худалдан авсан нь хэл ам дагуулж, ард олныг бухимдуулав.
Өнөөдрийн байдлаар ирэх сард 650 автобус зогсохоор харанга дэлдэж байна.
Нийслэлийн захирагчийн албанаас авсан тоон мэдээллээр нийтийн тээврээс 2022 онд 569 автобусыг актлахаар төлөвлөсөн ч ашиглалтын хугацаа дууссан автобусуудыг зорчигч үйлчилгээний нэгжүүд өөр автобусгүй улмаас явуулсаар байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн 101 чиглэлд 985 автобус үйлчилж байгааг албаныхан мэдээлж байв.
Насжилт нь дууссан автобус шатахаас гадна сүүлд авсан шинэ автобус нь эхнээсээ шатах боллоо. “Офицер-Таван шар” чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг давхар автобус өчигдөр /2023.11.11/ шатав. Нийслэлийн Онцгой байдлын газраас энэ асуудлыг тодруулахад “Хоёр давхар автобусны хөдөлгүүр хэсэгт гал гарсныг Нийслэлийн Онцгой байдлын газар/НОБГ/-ын Гал унтраах шуурхай алба 8 минутын хугацаанд аюулгүй болгосон. Хүн бэртэж гэмтээгүй. Урьдчилсан байдлаар цахилгааны массаас үүдэн гал гарсан байх магадлалтай. Шалтгаан нөхцлийг бүрэн тогтоохоор НОБГ-ын гал унтраах шуурхай албаны бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна" гэдэг мэдээллийг өгсөн юм.
Холбоотой мэдээ