Хятадын Аж үйлдвэр, арилжааны банкны АНУ-ын санхүүгийн үйлчилгээний хэлтэс кибер халдлагад өртжээ. Хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийн хамгийн том зээлдэгч болох Хятадын Аж үйлдвэр, арилжааны банкны тодорхой системүүд "Ransomware" халдлагын улмаас тасалдахад хүрэв.
Халдлагын эзнийг хараахан тодруулаагүй ч мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдээс бүрдсэн мэргэжлийн багийн дэмжлэгтэйгээр мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Мөн системийн доголдлыг сэргээх босгох ажиллагаа үргэлжилж байна.
Уг халдлага нь АНУ-ын Төрийн сангийн арилжаанд саад учруулжээ. АНУ-ын санхүүгийн үйлчилгээний салбарын цахим шуудан болон бизнесийн системүүд нь Хятад дахь үйл ажиллагаанаас үл хамааран ажилладаг аж. Төв оффис, Нью-Йорк дахь салбар болон бусад гадаад, дотоодын салбар кибер халдлагад өртөөгүй.
Эх сурвалж: CNBC
Холбоотой мэдээ