ОХУ: Бусад улсад зарсан зэвсгээ буцааж авна гэжээ

Хуучирсан мэдээ: 2023.11.11-нд нийтлэгдсэн

ОХУ: Бусад улсад зарсан зэвсгээ буцааж авна гэжээ

ОХУ: Бусад улсад зарсан зэвсгээ буцааж авна гэжээ

Орос улс Пакистан, Египет, Беларусь, Бразил зэрэг оронд экспортолсон зэвсгээ буцааж авахыг хичээж байна. Энэ талаар эх сурвалжууд "The Wall Street Journal" сэтгүүлд ярьжээ.

Оросын албаныхан өнгөрсөн дөрөвдүгээр сард Каирод айлчилж, Египетийн ерөнхийлөгч Абдель Фатта аль-Сиситэй уулзахдаа "Украин дахь дайнд хэрэгтэй байгаа учраас экспортолсон нисдэг тэрэгнүүдийнхээ 100 гаруй хөдөлгүүрийг буцааж авмаар байна" гэсэн хүсэлт тавьсан аж. Сиси хүсэлтийг хүлээн авч, дараа сард нь 150 орчим хөдөлгүүрийг буцаасан бололтой.

ОХУ олон 10 жилийн турш нисэх онгоц, пуужин, агаарын довтолгооноос хамгаалах системээ гадагш экспортолсноор дэлхийн хоёр дахь том зэвсгийн экспортлогч болсон. Зэвсэг буцаах яриа хэлэлцээ нь зэвсэг худалдаж авсан олон жилийн түншүүдээсээ тусламж хүсэх чухал алхам болжээ. Бүтэн жилийн туршид ОХУ нь Пакистан, Беларусь, Бразилтай ч бас ижил яриа хэлэлцээ хийсэн гэж үзэж байна. 

Тус улсын тагнуулын албанд ажилладаг байсан ажилтан ч бас "ОХУ эрт дээр үед зарсан зэвсгүүдээ нууцаар эргүүлж авахаар завдаж байгаа" гэж "The Wall Street Journal" сэтгүүлд ярьжээ.

Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж