Ариун Ганга мөрний цутгалыг хорт хөөс бүрхэв

Ариун Ганга мөрний цутгалыг хорт хөөс бүрхэв

Ариун Ганга мөрний цутгалыг хорт хөөс бүрхэв

Энэтхэгийн Ариун Ганга мөрний цутгал Ямуна голын зарим хэсгийг хорт хөөсний зузаан давхарга бүрхжээ. Энэ нь бохир ус болон үйлдвэрийн хог хаягдлаас үүдэлтэй холимог хөөс юм. Хөөс нь аммиак, фосфат их хэмжээгээр агуулдаг тул амьсгалын замын болон арьсны асуудал үүсгэдэг гэж мэргэжилтнүүд анхаарууллаа. Салхины улмаас хөөс уснаас халин зам, талбай руу гарах болсон байна. 

Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Тамил Наду мужийн сувагт ч бас үүнтэй төстэй хольц гарч иржээ. 

Ямуна мөрөн олон жилийн турш ийм асуудалтай нүүр тулгарч байна. Голын ихэнх хэсэгт ус нь лаг ихтэй, шаварлаг харагдах болжээ. Эрэг дагуу нь хуванцар хог хаягдал ч мөн ихэсчээ. Голын нийт уртын ердөө хоёр хувь нь нийслэл Шинэ Делигээр дамжин өнгөрдөг ч зөвхөн энэ хэсэг л голын нийт бохирдлыг 76 орчим хувийг эзэлж байгаа аж. Шинэ Дели хот ба түүний эргэн тойронд хүн ам шигүү суурьшсан тул хог хаягдал ихтэй байдаг.

Голын усны хоруу чанараас үл хамааран тосгоны оршин суугчид усанд нь орж, ундандаа ашигласаар байна. Зарим сүсэгтэн өтгөн хөөстэй голын усанд янз бүрийн зан үйл хүртэл хийдэг. Тухайлбал, жил бүр олон зуун хүн Ямуна голын эрэгт цугларч, нарны бурхан Сурьяад зориулсан Чхат Пужа баярыг тэмдэглэдэг. 

Хорт хөөстэй зэрэгцээд Шинэ Дели хот агаарын бохирдолтойгоо тэмцэж байна. Швейцарийн агаарын чанарын "IQAir" компанийн мэдээлснээр Шинэ Дели хот энэ долоо хоногт хэд хэдэн өдөр дараалан дэлхийн хамгийн их бохирдолтой хотоор шалгарчээ. Пүрэв гаригт л гэхэд хотын агаарын чанарын индекс 517 байсан. Шинэ Делигээс гадна Калькутта, Мумбай хотуудад агаарын чанарын индекс 205, 102 байжээ. Эдгээр нь аль аль нь эрүүл бусд тооцогдох үзүүлэлт юм. 

Гэтэл дэлхийн хамгийн бохирдолтой гэгддэг Осло хотын агаарын чанарын индекс ердөө гурав байжээ. Харин Бээжин хотын хувьд сүүлийн жилүүдэд агаарын бохирдолтой тэмцэх дорвитой алхмуудыг хийх болсон тул одоогоор агаарын чанарын индекс сайн буюу 25 байна. 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ГайхмаарГайхмаар
8
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-11-11 139.5.217.27

Олон зуун сая хүнтэй улс заваан бохир байх нь аргагүы. Энэ бүхэн ядууралтай холбоотой. Эртний түүхт ариун Ганга одоо нэрнээс цаашгүй болжээ. Тэрбумтнууд баячууд аль ч улсынх горойсон харамч новшнууд бх юм даа

Avatar

Нэргүй 2023-11-11 101.113.205.28

Ариун Ганга гээд байдаг яс юман дээр хамгийн бохир мөрөн болсон. Цогцос хог хаягдал гээд байж болох бүх муу муухай юм Ганга мөрнөөр урсдаг. Яаж тийм заваан усундандаа хэрэглээд байна аа. Янз бүрийн өвчин тусах нь аргагүй юм байна лээ

Avatar

Нэргүй 2023-11-11 59.153.113.254

Юм бүхэн харьцангуй.. Гималайн нуруунаас эх авч байгаа газраа Ганга мөрөн ариун. Хэнтий нуруунаас эх авч байгаа Туул гол ариун ч Шувуун фабрикийн тэнд Ганга мөрнөөс нэг их дутахгүй бохир. Туул голыг "бохир" Энэтхэгүүд бохирдуулаагүй. "Ариун" Монголчууд бохирдуулсан. Бага туйлширч, бусдын алдааг давтахгүй байхыг хичээцгээе.

Avatar

Жагаа 2023-11-11 202.9.40.118

аан та нар усаар нь зуурсан гурилаар цагаан сараар тавгаа засдаг бж

Avatar

Нэргүй 2023-11-11 66.181.188.222

АРИУН ГАНГА ГЭЖ ДААН Ч БАЙХГҮЙ ДЭЭ. ХҮҮР БААС ШЭЭСЭЭР ДҮҮРЭН ГАНГА МӨРӨН Л ГЭЖ БАЙГАА
ДУУНД ГАРДАГ АРИУН ГАНГЫН УСААР УГААНА ГЭДЭГ ГАНГА ӨВСНИЙ ХАНДААР ЭСВЭЛ ГАНГА НУУРЫН УСААР УГААХЫГ ХЭЛСЭН БАЙХ ГЭЖ БОДДОГ ТЭРНЭЭС МОНГОЛ ХҮН ТЭР ХАА ХОЛЫН ГАНГА МӨРӨНД ОЧООД БҮГДЭЭРЭЭ ҮСЭЭ УГААГААД …БУЯН ОЛООД БИШ БУЗАРТААД ИРЭХ БХЙЛГҮЙ ДЭЭ

Avatar

Нэргүй 2023-11-11 66.181.181.72

Яах гэж бгаа юм бэ, яг уух гэж бсан юм

Avatar

Нэргүй 2023-11-11 213.87.151.244

> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-11 66.181.186.248

yamar yumniih n ariun baih ve. delhiin hamgiin ih bohirdoltoi gol

Avatar

Иргэн 2023-11-11 66.181.183.157

Энэтхэг оронд стандарт гэсэн ойлголт ямарч салбарт байхгүй гэхэд болно, Дэлхийн хамгийн бохир заваан замбараагүй газар, Харин тэр Ариун Ганга мөрөн гэдэг нь үнэн байхаа, энэ олон хүн хүүртэйгээ цуг сэлээд байхад Холер, тахал дэгдэдгүй сонин шүү

Avatar

Нэргүй 2023-11-11 139.5.218.71

Ганга мөрөн мөнгөний хүдэрлэг нутгаар урсдаг тул усанд нь мөнгө их шингэж ариутгах чанартай болдог гэсэн

Avatar

Нэргүй 2023-11-11 47.227.179.89

үхсэн хүмүүсийнхээ цогцсыг хаяана ууна, шунбана энэ мухар сүсэг аюумшигтай болой.Манай хувилгаад очиж Бурханы орны ариун Ганга мөрөнд умбаж, рашаан мэт хүртвэл үхэшгүй мөнхийн хутагийг олох болой.

Avatar

Ул б**в ч амттай 2023-11-11 139.5.217.46

Ганга мөрний ус,аршаан гээд монголчууддаа зарж байсан,бас энэ аршаанаар гурилыг нь зуурсан юм гээд хэвийн б**в зарж байсан эрхэмүүд

Avatar

Miga 2023-11-11 192.82.93.12

Mongolchuud shig eh oron delhiige hairladag yos zanshil uhamsartai hun gj delhiid haana ch bhkuu
Zawaan enetheguud shorgoolj shig urjsen.
Uursduusu bolj suirne bh udahgui

Avatar

Нэргүй 2023-11-11 47.227.179.89

агуу их Бурханы орон, ариун ганга мөрнийг хэлэх хэлэхгүйгээр хэлдэг буруу номт муу чаралбаа вэ?

Avatar

Нэргүй 2023-11-11 66.181.161.1

Ganga mornoo hairlaj hundlej bnu?
Huur seg zem hogon owoogoor duurgeed shlabaagnii usaar gudamnii hooloo hiideg sht tanai Enetheguud ih zawaan uls

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж