Өдөр ирэх тусам төгрөгийн ханш унаж, хүнс, бараа материалын үнэ тэнгэрт хадаж, иргэдийн гар дээр авч буй цалин “цаас” болж байна. Цалин буусан ч тухайн өдөртөө дуусч, зээлээс зээлийн хооронд амьдрах иргэд бишгүй.
Тэгвэл нэг хүний цалингийн тооцооллыг хийж үзэцгээе. Иргэн Э 1,500,000 /нэг сая таван зуун мянган төгрөг/-ийн цалинтай. Үүнээс НДШ-д 172,500 төгрөг, ХХОАТ-т 132,750 төгрөг суутгана. Ингээд гар дээрээ 1,194,750 төгрөг авч байна. Энэ бол иргэн Э-гийн 100% өөрөө захиран зарцуулах мөнгө. Одоо үүнээс бусад зардлаа тооцъё.
- Юнивишн- 49,900 төгрөг
- Тог- 25,000 төгрөг
- СӨХ- 25,000 төгрөг
- Ус, дулаан /байрны мөнгө/- 100,000 төгрөг
- Хүнс- 200,000 төгрөг
- Унаа- 60,000 төгрөг /сард дунджаар/
- Утасны төлбөр- 30,000 төгрөг
- Өдрийн хоол- 220,000 төгрөг
- Ахуйн хэрэглээ- 150,000 төгрөг
- Тэмдэглэлт өдрүүд- 200,000 төгрөг гэж үзвэл нийт зардал 1,059,900 төгрөг болж байна.
Гар дээр авч буй цалин нь 1,194,750 төгрөгөөс зардлаа хасаад 134,850 үлдэж байна. Энэ нь дахин хүнс, хувцас хунар худалдаж авах, хадгаламжинд хийх, эсвэл гэнэтийн үйл явдалд зарцуулагдаж болно. Энэ бол ганц бие эмэгтэйн цалингийн задаргаа. Тэгвэл гэр бүлтэй, байр машины зээлтэй айл өрхүүд, эсвэл олон хүүхэдтэй өрх толгойлсон аав ээжүүдийн цалин үүнээс ч олон зүйлд зарцуулагдана.
Мэдээж 1,500,000 төгрөгийн цалин авдаг нь хэд бол. Ингэж бодвол иргэдийн цалин буугаад дуусахаас ч яахав. Хүүхдийнхээ ирээдүйд зориулж мөнгө хадгалах, эсвэл хүссэн бүхнийг нь авч өгөх тухай ярих ч хэрэггүй.
зочин 2023-11-10 66.181.178.157
1500000 төгрөгний цалинтай 1 ам бүлтэй хүн ийм байдаг юм байж .Гэтэл 3 хүүхэдтэй 800000 Төгрөгийн цалинтай өрх толгойлсон ээж яаж байгаа бол доо хөөрхий
Би 2023-11-10 202.55.188.34
орон сууцны зээл төлөөд өртэй үлддэг байгаа шоо
Эмээ 2023-11-10 202.21.107.60
Энэ эргүү хүн хийсэн юм уу. 200000 хан төгрөг хүнсэнд төлөвлөөд . Зөвхөн сард талханд өдөр бүр 1 ээр бодоход 250000 төгрөгшүү лээ. Мах бол амсахгүй амьдрах юм байна гэж тооцсон. Эм хэрэгтэй . Унааны зардал хэрэгтэй.
З 2023-11-10 66.181.189.80
Ямар хямдхан юнивишн бэ. Тог цахилгаан, юнивишнд явж өгдөг байгаа шүү.
Нэргүй 2023-11-10 103.212.116.120
монгол баян шүү.газар доор хэдэн үеэрээ идэх алт байгаа.ямарч байсан монголчууд өлбөрч үхэхгүй.тарагаа идээд. …..тавилан юм даа.
.
Зочин 2023-11-10 202.126.89.175
Тэмдэглэлт өдөрийн 200,000 гэдэг чинь ююу юм бол, сар бүр гарахгүй дээ
Зочин 2023-11-10 66.181.180.14
Буян муутай хүмүүсд мөнгө тогтохгүй дээ
Нэргүй 2023-11-10 66.181.180.97
КАПИТАЛИЗМ- бол капипализм. тэнд монополт хөрөнгөтнүүд улам баяжиж бусад нь ядуурдаг жамтай.
Гарах арга зам 2023-11-10 139.5.217.46
Утаснаас 25К гэрээсээ хоол зөөж ажил дээрээ идэж 100 к тэмдэглэлт өдрүүдээс 150к ахуйн хэрэглээ 25 к хасаад ингээд сар бүр 300к бонд ав.жилдээ 3600000 хүүтэйгээ 4 сая мөнгөө ашиглан Солонгос явж ажилла
Нэргүй 2023-11-10 66.181.191.201
Тун удахгүй төрөлт буурна. Ийм цалингаар хүүхэд тэжээнэ гэж юу байхав дээ.
Нэргүй 2023-11-10 66.181.191.201
Авдаг цалин нь тухайн хүний өдөр тутмын хоол тээврийн зардалдаа үрээд дуусдаг, цаана нь түй ч үлдэхгүй, гэр бүлээ тэжээх энэ тэр бол яршиг цаашаа хүрэхгүй. Дээрээс нь ажилдаа ирж очиход тэсгэм хүйтэнд 4-5 цаг зарцуулаад 22 цагт гэртээ орж ирээд унтаад өглөө эрт босоод дахиад л түгжирнэ. Бараг ингэж ажилласнаас ажилгүй гэрт суувал элдэв зардал гарахгүй, ийм болохоор л залуучууд гадагшаа гарч ажиллаж байна. Бүгд гадагшаа гараад дуусахаар намын вант улс үлдэж найрлах гээгүй л юм бол хумсалж хулгайл
Нэргүй 2023-11-10 66.181.191.201
ҮРГЭЛЖЛЭЛ: Бүгд гадагшаа гараад дуусахаар намын вант улс үлдэж найрлах гээгүй л юм бол хумсалж хулгайлсанд хатуу хариуцлага тооцдог, хөрөнгө мөнгийг нь хурааж улсын орлого болгодог шударга тогтолцоог бий болгох хэрэгтэй.
Нэргүй 2023-11-10 2.27.103.114
Тэнгэрт тултал магтаад байгаа энэ капиталист нийгэмдээ ардчилал, чөлөөт зах зээлийн ач тусыг сүйхээтэй хэдхэн луйварчин бирд ашиглаж, хагартлаа баяжаад мунхаг ард иргэдийг элгээр нь мөлхүүлж, Монгол улсыг гадаадын хөрөнгөтнүүдэд худалдаад дуусч байна даа.
Зочин 2023-11-10 66.181.187.161
Ямарч гэсэн улс орныг бүхэлд нь цөлмөдөг АНусыг сонгож дахин шороо үмхэж болохгүй
Нэргүй 2023-11-10 59.153.113.85
МАНгасуудыг сонгоод бай
Нэргүй 2023-11-10 66.181.187.10
Цалинтай хүн ингэж амьдарч байхад тэтгэврийн бидэнд юм бүхэн үнэтэй, амьдралд хүрэлцдэггүй шүү дээ. Үр хүүхэдтэй байгаад ч тэдний ажилгүйг харж сэтгэл зүрх минь шаналдаг. Дээд боловсролтой хирнээ ажил нь олдохгүй арга буюу тэднийхээ хүрэлцэхгүй байгаа тэтгэмжээс идэлцэхээс өөр аргагүй: Хувцас хунар битгий хэл хоол хүнсэндээ гурил махтай бол овоо ш дээ. Юун тэр өндөг нарийн ширийн б**в боорцог цаашаа л шүү дээ.Түлш, ус, гар нүүрийн болон барааны саван гээд өдөр тутмын хэрэглээний үнэ өсөөд бна шү
Нэргүй 2023-11-10 213.87.89.60
Харуулах боломжгүй.