Цалин буулаа, халин одлоо

Хуучирсан мэдээ: 2023.11.10-нд нийтлэгдсэн

Цалин буулаа, халин одлоо

Цалин буулаа, халин одлоо

Өдөр ирэх тусам төгрөгийн ханш унаж, хүнс, бараа материалын үнэ тэнгэрт хадаж, иргэдийн гар дээр авч буй цалин “цаас” болж байна. Цалин буусан ч тухайн өдөртөө дуусч, зээлээс зээлийн хооронд амьдрах иргэд бишгүй.

Тэгвэл нэг хүний цалингийн тооцооллыг хийж үзэцгээе. Иргэн Э 1,500,000 /нэг сая таван зуун мянган төгрөг/-ийн цалинтай. Үүнээс НДШ-д 172,500 төгрөг, ХХОАТ-т 132,750 төгрөг суутгана. Ингээд гар дээрээ 1,194,750 төгрөг авч байна. Энэ бол иргэн Э-гийн 100% өөрөө захиран зарцуулах мөнгө. Одоо үүнээс бусад зардлаа тооцъё.

  • Юнивишн- 49,900 төгрөг
  • Тог- 25,000 төгрөг
  • СӨХ- 25,000 төгрөг
  • Ус, дулаан /байрны мөнгө/- 100,000 төгрөг
  • Хүнс- 200,000 төгрөг
  • Унаа- 60,000 төгрөг /сард дунджаар/
  • Утасны төлбөр- 30,000 төгрөг
  • Өдрийн хоол- 220,000 төгрөг
  • Ахуйн хэрэглээ- 150,000 төгрөг
  • Тэмдэглэлт өдрүүд- 200,000 төгрөг гэж үзвэл нийт зардал 1,059,900 төгрөг болж байна.

Гар дээр авч буй цалин нь 1,194,750 төгрөгөөс зардлаа хасаад 134,850 үлдэж байна. Энэ нь дахин хүнс, хувцас хунар худалдаж авах, хадгаламжинд хийх, эсвэл гэнэтийн үйл явдалд зарцуулагдаж болно. Энэ бол ганц бие эмэгтэйн цалингийн задаргаа. Тэгвэл гэр бүлтэй, байр машины зээлтэй айл өрхүүд, эсвэл олон хүүхэдтэй өрх толгойлсон аав ээжүүдийн цалин үүнээс ч олон зүйлд зарцуулагдана.

Мэдээж 1,500,000 төгрөгийн цалин авдаг нь хэд бол. Ингэж бодвол иргэдийн цалин буугаад дуусахаас ч яахав. Хүүхдийнхээ ирээдүйд зориулж мөнгө хадгалах, эсвэл хүссэн бүхнийг нь авч өгөх тухай  ярих ч хэрэггүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж