Хоёр давхар автобус шатав

Хуучирсан мэдээ: 2023.11.10-нд нийтлэгдсэн

Хоёр давхар автобус шатав

Хоёр давхар автобус шатав

“Офицер-Таван шар” чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг давхар автобус өнөөдөр /2023.11.11/ шатлаа. Нийслэлийн Онцгой байдлын газраас энэ асуудлыг тодруулахад “Хоёр давхар автобусны хөдөлгүүр хэсэгт гал гарсныг Нийслэлийн Онцгой байдлын газар/НОБГ/-ын Гал унтраах шуурхай алба 8 минутын хугацаанд аюулгүй болгосон. Хүн бэртэж гэмтээгүй. Урьдчилсан байдлаар цахилгааны массаас үүдэн гал гарсан байх магадлалтай. Шалтгаан нөхцлийг бүрэн тогтоохоор НОБГ-ын гал унтраах шуурхай албаны бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна" гэдэг мэдээллийг өглөө.

Нийслэлээс 2022 онд Хөгжлийн банкны зээлээр хоёр давхар автобус 10 ширхгийг худалдан авч оруулж ирж байсан юм. Гэвч үйлчилгээнд яваад ердөө нэг жил болж байх хугацаанд ийн гал гарлаа.
Харин нийслэлийн зүгээс "хоёр давхар автобус нь 7 жилийн баталгаат хугацаатай бөгөөд энэ хугацаанд ашиглалтаас үл хамаарсан гэмтэл гарвал үйлдвэрлэгч хариуцахаар гэрээнд заасан" гэдэг мэдээлэл өглөө.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж