Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарын хэргийг шүүх рүү шилжүүлжээ. Тодруулбал, Б.Энх-Амгалан, З.Энхболд нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн онд /2022.12.13/ нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарласан.
Эдгээр албан тушаалтнуудын нэг нь УИХ-ын дарга асан З.Энхболд. Шүүх байгууллагаас яллагдагч З.Энхболдод Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаж, хориг тавьсан. Нийслэлийн прокуророос яллагдагч З.Энхболдод Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2023 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр хянан хэлэлцсэн байдаг.
Холбоотой мэдээ