Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван ажлаа өгөхөөр болжээ. Тэрбээр ирэх 2024 оны сонгуульд нэр дэвших бэлтгэлээ базаахаар ийнхүү ажлаа өгч, төрсөн нутаг болох Төв аймагт нэр дэвшихээр сонгуулийн ажилдаа орж байгаа сурагтай. Түүний хувьд 2020 оны сонгуулийн дараа Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилогдсон. АНУ-ын Арканзасын их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр, Их Британийн Сент-Эндроюсийн их сургуулийг олон улсын бизнесийн магистр, Лондонгийн эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуулийг хуулийн магистрын тус тус эзэмшжээ.
Санхүүгийн зохицуулах хорооны даатгалын мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлж, Гадаад харилцааны яам, Хөдөө аж ахуйн давхар даатгалын корпораци, Монголын үндэсний давхар даатгалын корпорацид ажиллаж байгаад Монголбанкинд ирсэн. Улс төрийн хүрээнд түүнийг УИХ-ын дарга Г.Занданшатарын ойрын хүн, Монголбанкны дэд ерөнхийлөгч болоход нь ч УИХ-ын даргын нөлөөгөөр томилогдсон гэгддэг.
Сонгуулийн хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жил гарахаас өмнө төрийн ажлаа өгөх зохицуулалтын дагуу ийнхүү ажлаа өгөх олон албан тушаалтнууд бий. Тэд эхнээсээ ажлаа өгч, сонгуулийн бэлтгэлдээ гараад эхэллээ.
А.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ