Автомашин угаалгын газрууд 2024 оноос цэвэр ус ашиглахгүй

Автомашин угаалгын газрууд 2024 оноос цэвэр ус ашиглахгүй

Автомашин угаалгын газрууд 2024 оноос цэвэр ус ашиглахгүй

Автомашин угаалгын газруудыг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс цэвэр ус ашиглахыг хориглохоор болжээ. Зарим иргэд саарал ус ашиглахын тулд эхлээд дэд бүтэц, шугам сүлжээгээ хийе гэдэг саналыг хэлдэг. Гэтэл Улаанбаатар хотод 750 мянган хүн  амьдарч байгаа орон сууцны барилгуудад усыг дахин ашиглах гуравдагч шугам байхгүй гэдгийг мэргэжилтнүүд онцолсон юм. Мөн нийслэлд 130 гаруй автомашин угаалгын газар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 50 хувь нь зөөврийн цэвэр ус ашиглаж байгааг албаныхан мэдээллээ.

БОАЖЯ-ны харьяа Усны газрын дарга З.Батбаяр:

-Харамсалтай нь Монгол Улсад ус ашиглаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудаас ус ашигласны төлбөр төлдөггүй, ус ашиглах зөвшөөрөл буюу дүгнэлт гаргуулахгүйгээр ажилласаар байна. Үүний цаана хүмүүсээс төлбөр мөнгө авч, ашиг олох гэсэн юм биш. Нэгдүгээрт, хэн хаана хэдэн литр, м.куб усыг ашиглаж байна вэ гэдгийг тодорхойлно. Ашигласан усны хэмжээг нь тогтоосноор гарч байгаа хаягдал усанд хяналт тавьж, тухайн үйл ажиллагааг нь зөвшөөрөх үү гэдгийг шийдвэрлэх юм. Үүнийг сайн ойлгоорой.

Тухайлбал, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ больсон. Тэгвэл дахин шинээр үйлдвэр нээх боломж байгаа юу. Энийг ус ашиглах зөвшөөрлийн мэргэжлийн дүгнэлтээр дамжуулж, олгодог. Энэ оны наймдугаар сараас барилгын үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын шүүрлийн усанд дүгнэлт гаргаж, төлбөр тавьж эхэлсэн. Тодруулбал, 10-аад компанийн шүүрүүлж байгаа усны хэмжээ сарын дотор хоёр сая м/куб болж байна. Гэтэл Ус сувгийн удирдах газар жилдээ 48 сая м/куб усыг нийлүүлдэг. Тэгэхээр барилгын салбарын сарын шүүрлийн ус нийт жилийн усны 10 хувийг нийлүүлж байна. Нэг талдаа шүүрлийн усаар их хэмжээний ус алдаж байгааг харуулж байна. Нөгөө талдаа Ус сувгийн удирдах газартай ярилцаад 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс автомашин угаалгын газруудад цэвэр ус өгөхийг хориглоно. Ингэснээр гэрээ байгуулахгүйгээр цэвэр усыг нийлүүлэхгүй болно. Энэ тохиолдолд машин угаалгын газрууд маань хүнсний үйлдвэрийн хаягдал ус болон барилгын шүүрлийн усыг ашиглах бүрэн боломжтой. Ингэснээр автомашин угаалгын газруудын зардал ч багасна. Мөн барилгын шүүрлийн усыг дахин ашиглаж, Төв цэвэрлэх байгууламжийн ачаалал багасч, Туул голын бохирдол буурна.

Автомашин угаалгын газруудын дараа арьс ширний үйлдвэр, ноос ноолуурын үйлдвэр, их хэмжээгээр ус ашигладаг зочид буудлууд, бассейн, нийтийн бие засах газар хамрагдана.

Тийм учраас Усны газраас ард иргэдээсээ дэмжлэг хүсч байна. Учир нь манай байгууллагаас аливаа үйл ажиллагаа эхлэхийн өмнө ашиглах боломжит нөөцийн дүгнэлт гэж гаргадаг. Ус ашигласны болон хаягдал усны дүгнэлтийг бас гаргана. Ингээд Усны тухай хууль болон ус бохирдуулсны төлбөрийн бүхэл бүтэн процесс явж байгаа учраас маш олон газартай хамтран ажиллана. Ард иргэд маань мэдээ мэдээлэл өгөхийг хүсье” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-10 66.181.181.147

цэвэр ус ашигладаг газар монголоос өөр байхгүй дээ

Avatar

Нэргүй 2023-11-10 213.87.89.60

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-10 77.111.245.11

lalala

Avatar

Zochin 2023-11-10 43.242.242.65

Zuv

Avatar

Нэргүй 2023-11-10 202.55.188.110

Авто угаалгын ихэнхи нь хотын үе үеийн удирдлагууд ,тэдний хамаарал бүхий нөхдүүд ажиллуулдаг бхаа. Цас ороход цасаа түрж хусаж авчихаад давс бодисоо цацвал давс бодис бага орно. Бас авто угаалга орох машин багасна. Гэхдээ замыг цас орвол цастай дээрээс давс бодисоо цацаад шавар шавхайтай, харин зун нь борооны ус зайлуулах шугамгүй байлгах нь хотын
үе үеийн удирдлагуудын авто угаалгад ашигтай байдаг бхаа.Сүүлийн хэдэн жилд анх удаагаа саяны цаснаар цасаа хуссаныг хараад баярласаншдэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж