"27 их наядын төсөв баталснаар ирэх жил үнийн өсөлт гаарна"

"27 их наядын төсөв баталснаар ирэх жил үнийн өсөлт гаарна"

"27 их наядын төсөв баталснаар ирэх жил үнийн өсөлт гаарна"

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр/2023.11.11/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.ЦОГТГЭРЭЛ:

-УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-аар хэлэлцэж байгаа 2024 оны төсвийн хуулиар завсарлага авсан нь ирэх онд юмны үнийг өсгөж, авлигыг гааруулах гэж байгааг эсэргүүцсэн үйлдэл юм. Хэдийгээр эрх баригчид “Уул уурхайн компаниудын засаглал сайжирч байгаа гэж ярих ч сайжирсан зүйл огт байхгүй ирэх онд маш их татвар авна. 2024 оны төсөв сонгуулийн төсөв боллоо. 2024 оны төсвөөр авлига улам өсөх нь. 27 их наядын төсөв баталснаар ирэх жил үнийн өсөлт улам гаарна. Энэ том төсвийн үр дүнгээр бизнесийн орон зай хумигдана. Бодит байдал дээр хулгайг хуульчилж байна.

2024 оны төсвийн хуулийг дагалдуулж оруулж ирсэн Биржийн тухай хуулиар БЭТ тавина гэсэн. Биржээр нүүрсээ арилжаалахаар ашиг орлого нэмэгдэж байна гэсэн. Гэтэл одоо биржгүйгээр нүүрсээ арилжаална гэж байна. БЭТ нүүрсээ зарах нь. 2024 оны төсвийн бодит байдлыг судлан шинжилж цааш хүргэхийг хүсч байна. Улс орны эрх ашгийг бодоогүй төрийг мангас болгосон, хууль бус зүйлийг өөгшүүлсэн төсөв болж байна.

УИХ-ын дэд дарга С.ОДОНТУЯА:

-Дэлхийн улс орнууд төсвийн орлогоо өсгөхдөө болгоомжтой ханддаг, 15-20 хувиар л өсгөдөг. Татварын орлого дээр дарамт учруулдаг учраас болгоомжтой нэмдэг. Манайд уул уурхайн орлого нь нэмэгдэж байгаа ч 90 хувь нь бизнес эрхлэгчдийн нуруун дээр оногддог. 2021 онд  ААНОАТ –аар 1.9  их наяд төгрөг төвлөрүүлдэг байсан бол 2024 онд 4.1 их наяд болгож, хоёр  дахин нэмэгдсэн. НӨАТ 200 хувиар өссөн. Татвар төлөгчдийн нуруун дээр асар их ачаа ирж байгааг бид эсэргүүцэж байна. Уул уурхайн орлого өсөөд байгаа мэт боловч татварын орлого нь 2 дахин өсчихсөн. Орлогынхоо  90 хувийг татварын орлогоор бүрдүүлэхэр байгаад сэтгэл зовж байна гэлээ.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-11-10 59.153.115.37

НөАТ-ийн дарамт биш НӨАТ-ийг тодорхойлдог үнийг тооцдог аргачлал буруу учраас борлуулалтын үнэ нь дарамталж байгаа заларуулах

Avatar

Нэргүй 2023-11-10 202.126.88.123

Үнэ тэнгэрт гарна даа

Avatar

Нэргүй 2023-11-10 66.181.181.147

ан
юу чхийж чадахгүй өолохоор үхэх нь ээ

Avatar

Зочин 2023-11-10 66.181.187.161

Улсыг хувааж идэж буйлсан АН мушгих гуйвуулахаас өөрцгүй. Өмхий амнаас нь өөдтэй үг хэзээ гарч байсийм

Avatar

Нэргүй 2023-11-10 213.87.89.60

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Эрдэнэ 2023-11-10 43.242.243.159

МАН.Ы ҮЕД ХУЛГАЙ ШАХААТАЙ ҮНЭ УРАЛДАЖ ӨМДӨГ

Avatar

иргэн 2023-11-10 66.181.191.38

МАХН – МАН – саармаг юмнууд ёстой хэрэг алга аа!!!!!!!ёстой дарангуйлагчид болжээ Зайлуулах шаардах л хэрэгтэйг харлаа !!!!!!!!!!

Avatar

zochin 2023-11-10 202.9.40.217

АН-хан одоо төсвөө батлахгүй юу улиглаад бнаа. Ирэх сонгуульд АН-ялахаар төсөв бүрдэхгүй гэж айгаад бгаа юмуу. Ялбал төсөвтөө тодотгол хийгээд л явна биздээ. Инээдтэй улс төрждөг нөхдүүд вэ.

Avatar

ХУУЛЬЧ 2023-11-10 202.9.47.47

ҮНЭНДЭЭ АН-МАН АДИЛХАН АВИЛГАЛЧИН БОЛ АВИЛГАЛЧИН,,ЭХ ОРОНЧ БОЛ ЭХ ОРОНЧ ,,БАС БУС БҮХ ЗҮЙЛЭЭРЭЭ АДИЛХАН БАЙЖ ИНГЭЖ ШОУДОХ ХЭРЭГҮЙ ДЭЭ .,,,,ТА НАРЫН ЗАМ АДИЛХАН ШҮҮ.,,,,,ХАРИН ҮР ӨГӨӨЖ НЬ ӨӨР БАЙХЫГ ҮГҮЙСГЭХ.,,,,,

Avatar

ЗОЧИН 2023-11-10 202.21.126.30

ЭНЭ НЭГ ХЭДЭН ӨЛӨН ЮМНУУД 2012-2016 ОНД УЛСЫН ТӨСӨВ ЧИГИС БОНД ХӨГЖЛИЙН БАНКИЙГ ХУВААЖ ИДСЭН ҮЕЭ САНАГАЛДААД БООЖ ҮХЭХ НЭЭ.2016-2017 ОНД ТА НАРЫГ ТӨРӨӨС ЯВСНЫ МАРГААШ УЛСЫН ДАНС УЛАЙСАН НЬ ИЛ БОЛЖ ОУЮС-ЫН ХӨТӨЛБӨРТ ОРЖ АРАЙ ГЭЖ ДЕФОЛЬТООС ГАРСНЫГ МАРТЖЭЭ ДЭЭ АНУУСУУД. ТОЛГОЙЛОГЧ АЛТАНХУЯГ ГЭЖ ЗАЛЬТАН ӨВГӨН ОДОО ШУДАРГЫН ДҮРД ТОГЛООД

Avatar

АН-ын хуучин кадр 2023-11-10 43.228.131.50

АН-ын үед Авлига их цэцэглэсэн. АН-хан одоо өлсгөлөн их ууртай байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж