"27 их наядын төсөв баталснаар ирэх жил үнийн өсөлт гаарна"

Хуучирсан мэдээ: 2023.11.10-нд нийтлэгдсэн

"27 их наядын төсөв баталснаар ирэх жил үнийн өсөлт гаарна"

"27 их наядын төсөв баталснаар ирэх жил үнийн өсөлт гаарна"

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр/2023.11.11/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.ЦОГТГЭРЭЛ:

-УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-аар хэлэлцэж байгаа 2024 оны төсвийн хуулиар завсарлага авсан нь ирэх онд юмны үнийг өсгөж, авлигыг гааруулах гэж байгааг эсэргүүцсэн үйлдэл юм. Хэдийгээр эрх баригчид “Уул уурхайн компаниудын засаглал сайжирч байгаа гэж ярих ч сайжирсан зүйл огт байхгүй ирэх онд маш их татвар авна. 2024 оны төсөв сонгуулийн төсөв боллоо. 2024 оны төсвөөр авлига улам өсөх нь. 27 их наядын төсөв баталснаар ирэх жил үнийн өсөлт улам гаарна. Энэ том төсвийн үр дүнгээр бизнесийн орон зай хумигдана. Бодит байдал дээр хулгайг хуульчилж байна.

2024 оны төсвийн хуулийг дагалдуулж оруулж ирсэн Биржийн тухай хуулиар БЭТ тавина гэсэн. Биржээр нүүрсээ арилжаалахаар ашиг орлого нэмэгдэж байна гэсэн. Гэтэл одоо биржгүйгээр нүүрсээ арилжаална гэж байна. БЭТ нүүрсээ зарах нь. 2024 оны төсвийн бодит байдлыг судлан шинжилж цааш хүргэхийг хүсч байна. Улс орны эрх ашгийг бодоогүй төрийг мангас болгосон, хууль бус зүйлийг өөгшүүлсэн төсөв болж байна.

УИХ-ын дэд дарга С.ОДОНТУЯА:

-Дэлхийн улс орнууд төсвийн орлогоо өсгөхдөө болгоомжтой ханддаг, 15-20 хувиар л өсгөдөг. Татварын орлого дээр дарамт учруулдаг учраас болгоомжтой нэмдэг. Манайд уул уурхайн орлого нь нэмэгдэж байгаа ч 90 хувь нь бизнес эрхлэгчдийн нуруун дээр оногддог. 2021 онд  ААНОАТ –аар 1.9  их наяд төгрөг төвлөрүүлдэг байсан бол 2024 онд 4.1 их наяд болгож, хоёр  дахин нэмэгдсэн. НӨАТ 200 хувиар өссөн. Татвар төлөгчдийн нуруун дээр асар их ачаа ирж байгааг бид эсэргүүцэж байна. Уул уурхайн орлого өсөөд байгаа мэт боловч татварын орлого нь 2 дахин өсчихсөн. Орлогынхоо  90 хувийг татварын орлогоор бүрдүүлэхэр байгаад сэтгэл зовж байна гэлээ.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж