Хоорондоо чаталж, даалгавар гүйцэтгэдэг дрон бүтээжээ

Хоорондоо чаталж, даалгавар гүйцэтгэдэг дрон бүтээжээ

Хоорондоо чаталж, даалгавар гүйцэтгэдэг дрон бүтээжээ

Хятад эрдэмтэд хүн шиг хоорондоо ярилцаж, үүрэг даалгавар биелүүлэх боломжтой дрон бүтээжээ. Энэхүү технологийг аюулгүй байдлын эргүүл, гамшгийн үеийн аврах ажиллагаа, агаарын ложистикийг сайжруулахад ашиглах боломжтой. Нисгэгчгүй онгоцнууд хоорондоо харилцаа холбоо тогтоох нь байдаг боловч хүмүүс шиг хоорондоо группээр чатлах боломжгүй байсан. 

Дроны групп чат бий болсноор эрдэмтэн судлаачид тэдний зан байдлыг илүү сайн ойлгож чадна гэж үзэж байна.

Хятадын Шэньси мужийн Баруун хойд Политехникийн их сургуулийн Хиймэл оюун ухаан, оптик, электроникийн сургуулийн хамт олон уг технологийг бүтээжээ. Ингэхдээ "ChatGPT" гэх мэт хэлний томоохон загваруудыг практик хэрэглээнд нэвтрүүлсэн байна. Тодруулбал, Хятадын "InternLM" гэх хэлний загварт үндэслэсэн гэв.

Эрдэмтдийн танилцуулсан бичлэгээс харахад таван дроноос бүрдсэн баг гадаа цэцэрлэгт хүрээлэнд нуусан эд зүйлийг амжилттай илрүүлжээ. Туршилтын явцад гурван дрон нь сайн дураараа нуусан түлхүүрийг хайж эхэлсэн бол үлдсэн хоёр нь "Бүгдээрээ түлхүүрийг олж авч чадна" гэж хэлсэн байна. Даалгаврын хуваарилалтыг нисгэгчгүй онгоцны кластер бие даан шийджээ. Түлхүүр олдсоны дараа дронууд мөн групп чатаар зураг, мэдээллээ хуваалцжээ. Даалгаврын явцын зохицуулалтуудыг ч бас дронууд өөрсдөө хийсэн. Ингэхдээ тухайн бүс нутгийн хялбаршуулсан газрын зургийг гаргах, замд байгаа саадыг тодорхойлох, нислэгийн аюулгүй байдлыг хангах зэрэг даалгавар гүйцэтгэжээ. 

Эдгээр дрон нь бага өндөрт хайлт хийх, саад тотгороос урьдчилан сэргийлэх, нүдээр харах зэрэг үйлдэлд зориулагдсан олон төрлийн мэдрэгч, алгоритмаар тоноглогдсон байна.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-10 213.87.89.60

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж