Энэтхэг: Оросын газрын тосыг сонгосноор 2.7 тэрбумыг хэмнэв

Энэтхэг: Оросын газрын тосыг сонгосноор 2.7 тэрбумыг хэмнэв

Энэтхэг: Оросын газрын тосыг сонгосноор 2.7 тэрбумыг хэмнэв

Энэтхэг улс Оросын газрын тос хөнгөлөлттэй үнээр импортолсноор энэ оны эхний есөн сарын байдлаар 2.7 тэрбум ам.доллар хэмнэжээ. Барууны орнууд Оросын газрын тосыг худалдан авахгүйг эрмэлзэж буй цаг үед Энэтхэг улс Оросын түүхий нефтийн гол худалдан авагч болсон. Тус улс энэ оны эхний есөн сард Оросоос 70 сая орчим тонн газрын тос импортолжээ. Энэ нь өдөрт 1.85 сая баррелийг импортолсон гэсэн үг юм.

Оросын нийлүүлэлтийн дундаж үнэ харьцангуй хямд буюу тээвэрлэлт, даатгал зэрэг нь ороод нэг тонн тутамд 525.60 ам.доллар байсан. Энэ нь Энэтхэгийн хувьд Ойрхи Дорнодын импортоо бууруулах боломж болжээ. Гэтэл энэ хугацаанд Оросын газрын тостой харьцуулж болохуйц чанартай Иракийн нефтийн үнэ дунджаар 564.46 ам.доллар байв. 

Барууны хориг арга хэмжээнээс улбаатайгаар ОХУ нь Энэтхэг тэргүүтэй бусад зах зээлд төвлөрч ажиллан, нефтиэ хямд үнээр нийлүүлэх болсон. Гэсэн хэдий ч хөнгөлөлтийн хэмжээ бусад ханган нийлүүлэгчтэй харьцуулахад жигдэрч эхэлсэн тул аравдугаар сард Энэтхэгийн импортын хэмжээ бага зэрэг буурчээ.

Дашрамд дурдахад, ОХУ, Саудын Араб тэргүүтэй томоохон экспортлогчид оны эцэс хүртэл түүхий нефтийн олборлолтоо хязгаарлана гэж мэдэгдсэнээр үнэ өсөх төлөвтэй байна.

Эх сурвалж: THE KYIV INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-10 166.205.141.49

Оросууд 2,7 тэрбум алдсан гэсэн үгүү.Муу Пүү нусаа хацартаа нааж байнадаа.Токаевийг дагаад гөлөг шиг амьтан явж байна.Байн хүзүүнээс зүүгдээд.

Avatar

Нэргүй 2023-11-10 139.5.217.114

Манайх шатахуунаа хямдруулж чадсан уу. Энэтхэг Хятад хямд аваад байдаг. МАНгарууд гэ мангууд шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-11-10 166.205.141.49

манайх Францаас маш хямдхан бэнзин авах гэж байгаа.Хаяа хүзүүндээ түрхсэнч болохоор анхилуун үнэртэй гэжуагаа.

Avatar

Нэргүй 2023-11-10 213.87.89.60

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж