Х.Ганхуяг: Санг санаачилсан хүмүүс нь шоронд сууна шүү

Хуучирсан мэдээ: 2023.11.10-нд нийтлэгдсэн

Х.Ганхуяг: Санг санаачилсан хүмүүс нь шоронд сууна шүү

Х.Ганхуяг: Санг санаачилсан хүмүүс нь шоронд сууна шүү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2023.11.10/ Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр Эрүүл мэндийг дэмжих сан байгуулах асуудлыг дэмжих боломжгүй байна гэж Х.Ганхуяг гишүүн мэдэгдлээ.

Тэрбээр “Засгийн газар тусгай 25 сантай. Засгийн газрын нөөц сангаас бусад бүх сан зөрчилтэй. Алдартай сангуудын эргэн төлөлт 6- 7-хон хувь. Би С.Чинзориг сайдын санааг дэмжиж байгаа учраас сангийн мөнгийг нь сайдын багцад тавиад явах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.

Яг энэ сангууд дээр гарч байгаа асуудал дунд шатныхны найр л болдог. Сангийн мөнгийг өөрийнхөө таньдаг хүмүүст өгнө, авлига өгсөн хүмүүстээ өгнө. Зүгээр найрладаг. Сайд тэр болгон шалгах боломжгүй, хяналт тавих боломжгүй. Зөвлөл нэртэй юм байгуулна, түүнд нь нэг ангийнхан ороод сууна. Эрүүл мэндийн асуудлыг шийдэхгүй. Баталгаатай хэлье, 5 жилийн дараа санг санаачилсан хүмүүс нь шоронд суудаг юм уу, хэрэг үүсгээд явна. Ийм юм хиймээргүй байна” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж