"Нүхэн жорлонгоос болж, ундны уснаас савханцар илэрч байна"

"Нүхэн жорлонгоос болж, ундны уснаас савханцар илэрч байна"

"Нүхэн жорлонгоос болж, ундны уснаас савханцар илэрч байна"

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас өнөөдөр /2023.11.10/ цаг үеийн болон бусад асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Усны газрын дарга З.Батбаяр "Хүн амын ундны уснаас гэдэсний халдварт савханцар үүсгэдэг бодис илэрч байна" гэдэг ноцтой мэдээллийг хийсэн юм.


Усны газрын дарга З.БАТБАЯР:

-Туул голын бохирдол дээр ахиц гарсангүй. Туул голын бохирдлыг Зайсангийн гүүрнээс доош шинжилж үзвэл дэлхийн олон улсын үнэлгээгээр маш их бохирдолтой гарсаар байна. Covid-19 цар тахлын үед буюу 2020, 2021 онд Туул голын бохирдол багассан байсан ч буцаад өссөн.

Зайсан гэж уулын ам байгаа. Зайсан дахь гурван хотхоны уух ундны ус шинжилгээний дүнгээр халуунд тэсвэртэй гэдэсний савханцар илэрдэг. Энэхүү савханцараас сэргийлэхийн тулд 00-д орсон хүн гараа угаах шаардлагатай байдаг.  Гэр хорооллын ундны уснаас ч гэдэсний савханцар илэрч байна. Шадивлангийн гүүр, Хандгайт орчмоос ч илэрсэн. Энэ нь Улаанбаатар хотын хэмжээнд байгаа 680 мянга гаруй нүхэн жолонгийн уршиг юм. Улаанбаатар хотод байгаа тээврийн хэрэгслээс ч давсан их тооны нүхэн жорлон байгаа нь ундны ус бохирдуулж байна.

Ундны уснаас илэрч байгаа бодис төвлөрсөн усан хангамжтай газар ч илэрч байна. Худаг ухдаг компаниуд стандартын дагуу худаг гаргаж чадаж байна уу гэдгийг хянах шаардлагатай байна. Зөвшөөрөл бүхий компанид хандаж, худаг гаргуулдаг байх ёстой гэлээ.

Туул голын бохирдолд нөлөөлдөг хамгийн том эх үүсвэр нь төв цэвэрлэх байгууламж болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бусад цэвэрлэх байгууламжаас дутуу цэвэрлэгдсэн ус Туул гол, түүний цутгал голуудад нийлүүлэгддэг байна.  Үүнд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн урьдчилсан цэвэрлэх байгууламжаас гарч буй хаягдал ус Улиастай голд, Дамбадаржаагийн цэвэрлэх байгууламж Сэлбэ голд, Баянгол буюу Найрамдал зуслангийн цэвэрлэх байгууламж Баян голд, Төв цэвэрлэх байгууламж болон Нисэх, Био тосгон, Био комбинат  ТӨХХК-ийн цэвэрлэх байгууламжууд нь цэвэрлэсэн хаягдал бохир усаа Туул голд тус тус нийлүүлдэг аж.

Байгаль орчин, хэмжилзүйн төв лабораторийн 2022 он, Усны газрын Хяналтын төв лабораторид 2023 ондТуул голын усны чанарт хийсэн шинжилгээний дүнг “Усан орчны чанарын үзүүлэлт. Ерөнхий шаардлага. MNS 4586:1998“ стандарттай харьцуулахад: 2022 онд Улаанбаатар хотоос дээш  болон хот орчимд Туул голын усны эрдэсжилт, хүчилтөрөгчийн горим болон бусад бохирдуулах бодис хэвийн, харин хотын Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус Туул голд нийлснээс доош голын усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 6.80 – 181.7 мгО/л хүрч стандартаас 2.3 – 60.6 дахин, эрдэс фосфор /Рэрд/ 1.74 – 5.64 мгР/л хүрч стандартаас 17.4 – 56.4 дахин,аммонийн азот /NH4/-ын агууламж өвөл, хаврын улиралд 2.07 – 38.20 мгN/л, зуны улиралд 1.18 – 4.60 мгN/л-т тус тус хүрч стандартаас 3-76 дахин, нитритийн /NO2-/-ын агууламж 0.033 – 0.354 мгN/л хүрч стандартаас 1.6 – 17.7 дахин тус тус давсан буюу усны чанарын индексээр маш бохир ангилалд орж байсан бол 2023 онд Улаанбаатар хот орчимд Туул голын усны эрдэсжилт, бичил элементийн үзүүлэлт хэвийн, харин биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ/-ийн агууламж 1375 мг/лхүрч стандартаас 27,5 дахин, Химийн хэрэгцээт хүчилтөрөгч 528 мг/л хүрч стандартаас 26,4 мг/л дахин давсан буюу бохирдлын хэмжээ ихэсч маш бохир ангилалд байна.

Улаанбаатар хотын орчимд хавар, зуны улиралд гол дагасан ард иргэдийн үйл ажиллагаанаас үүдэлтэй бохирдол нэмэгдэж байна. Үүнд: шар усны үер, голын усанд орох, машин тэргээ угаах зэргээс үүдэн усны нитрит /NO2/, нитратын /NO3/, фосфор/Р/-ийн агууламж Сонсголон, Сонгино дээд цэгийн орчимд стандартын хүлцэх дээд агууламжаас бага зэрэг  давсан тохиолдол илэрсэн байгаа бол Улаанбаатар хотоос доош буюу Сонгинын гүүрний доод хэсэгт Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир ус нийлүүлснээс доош Сонгино доодоос Алтанбулаг хяналт шинжилгээний цэгийн орчимд 2021 оны хяналт шинжилгээний дүнгээр 4 дүгээр зэргийн “Бохирдолтой” ангилалд багтаж байсан бол 2022 оны хяналт шинжилгээний дүнгээр 6 дугаар зэргийн “Маш бохир” ангилалд орж усны чанар муудсан байна.

Усны бичил амь судлалын шинжилгээгээр Сэлбэ голын эхэнд болон урсац дундын хэсгээс нянгийн бохирдол Гэдэсний савханцар, Халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар илэрч байгаа нь голын усны орчин хүн, амьтны ахуйн бохирдол их байгааг харуулж байгаа тул халдварт өвчин үүсэхээс сэргийлж бохирдсон хөрс, орчныг ариутган халдваргүйжүүлэлт хэрэглэн ариутгал хийх шаардлагатай.

Химийн шинжилгээний үр дүнгээр  Химийн хэрэгцээт хүчилтөрөгч болон Биологийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээ Хүрээлэн буй орчин, усны стандартаас хэтэрсэн төдийгүй Хүрээлэн буй орчин.Хаягдал ус MNS 4943:2015 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 10 дахин өндөр үзүүлэлттэй байгаа нь усны бохирдол хэт өндөр байгааг илэрхийлж байна гэсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-11-10 46.125.249.77

Айл болгоныг соруулдаг нүхэн жорлонтой болгосон дээр юм байна

Avatar

Нэргүй 2023-11-10 66.181.185.236

Dund gol dotor barichixsan aqua avilga xoroolliig bugdiig ni xurdan buulga. Gol buzarlax xereggui.

Avatar

Нэргүй 2023-11-10 66.181.187.147

МАН гэж гаж донтонгууд улс төржиж байхаар Гэр хороололын дахин төлөвлөлт хийхгүй яасан бээ ОРК

Avatar

Нэргүй 2023-11-10 213.87.89.60

)))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-10 59.153.87.59

Энэ жилийн үерээр олон айлын нүхэн жорлон халисан, дээр нь Улиастайн гол, Сэлбэ голын дагуу айлууд олширон бууж нүхэн жорлонгоо ухаж сууришсанаас туул гоёлын бохирдолд нөлөөлж байгаа.
Ер нь голын сав дагуу буусан айоуудыг нэг түрүүнд цэгцэлж журманд оруулах нь зөв болов уу.

Avatar

Нэргүй 2023-11-10 202.21.108.21

Туул голын бохирдол ГАЗРЫН МАФИААС болсон шүү.

Avatar

Нэргүй 2023-11-10 202.126.89.231

Бохирт холбох зөвшөөрөл өгдөг бол айлууд холбогдчихно

Avatar

Нэргүй 2023-11-10 124.158.126.132

ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛЖ ДУУСГАХ, НЭМЖ ГАЗАР ОЛГОХГҮЙ, НЭМЖ ЖОРЛОН УХАХГҮЙ БОЛГОХООС НААШ УНДНЫ УС ЦЭВЭРШИХГҮЙ

Avatar

Зочин 2023-11-10 76.220.74.140

Улаанбаатар хот ачааллаа даахгүй болсон. Дээр нь хүмүүсийн сэтгэхүй яг нүхэн жорлон шигээ болчихож.

Avatar

Иргэн 2023-11-10 66.181.191.40

Хоёрын хооронд юм ярихын оронд том асуудлаа шийдээд энэ Гадагш урсаж буй бохооны усаа тогтоох усан сан байгуулах нь Монголын амин асуудал Үүнээ ярьж ш уйдахгүй бол ирээдүй үнүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж