Газын зурваст өдөрт 4 цагаар гал зогсооно

Газын зурваст өдөрт 4 цагаар гал зогсооно

Газын зурваст өдөрт 4 цагаар гал зогсооно

Газын зурвасын хойд хэсэгт өдөрт дөрвөн цагийн хугацаатай гал зогсоох хэлэлцээрийг Израиль хүлээн зөвшөөрчээ. Ингэхдээ чухам хэдэн цагт гал зогсоохыг Израилийн тал гурван цагийн өмнө мэдэгдэх аж. Энэ нь Газын зурвас дахь хүмүүнлэгийн хямралыг намжаах эхний алхам болж байна. Дөрвөн цагийн завсарлага нь өдөр бүр тодорхой газар нутагт байх юм.

Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху барьцааны хүмүүсийг суллахаас нааш гал зогсоох хэлэлцээр хийхгүй гэж удаа дараалан мэдэгдээд байсан билээ.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Даваа гаригт Нетаньяхутай утсаар ярих үедээ харьцангуй урт хугацаанд завсарлага авахыг шаардсан байна. Тэрбээр гурваас ч олон өдрөөр завсарлага авахыг шаарджээ. Мөн дөрвөн цагийн завсарлага авах шийдвэрийг АНУ-ын засаг захиргааны асар их оролцоотойгоор гаргасан гэдгийг Үндэсний аюулгүйн зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби хэллээ.

Түүнчлэн иргэдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх хоёр дахь гарц нээгдсэнийг Пүрэв гаригт Байден мэдэгджээ. Тактикийн завсарлагын үргэлжлэх хугацаа болон давтамжийг Израилийн талтай үргэлжлүүлэн ярих юм байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-10 213.87.89.60

))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-10 202.126.89.7

Израилийн бөмбагдөлтөнд Газынз зурваст 10 минут тутам нэг хүүхэд амь насаа алдаж байна. Нэг ёсны энгийн иргэдийг хомроглон устгаж байна.

Avatar

Нэргүй 2023-11-10 202.9.47.62

Удахгүй манайд тийм ирнэ болно. Наад газыг оросууд юу гэж байна гээч Мэдлэггүй гар утас интернетгүй, Дэд бүтэц байхгүй, Онгоцны буудал байхгүй, бохирын систем байхгүй, далайруу хог хаяж байна Ийм юмнуудыг устгуул таарна гэж байна. Шүтдэг орос чинь. ХАМАС мэтийн МАН мэтийн хогнуудыг толгой дээрээ залхаар ийм л юм болж байна

Avatar

Нэргүй 2023-11-10 216.38.195.74

gadni ; ? – #;

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж