Гэр бүлээрээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэх санаанууд

Гэр бүлээрээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэх санаанууд

Гэр бүлээрээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэх санаанууд

Сурагчдын амралт тохиосон энэ өдрүүдэд гэр бүлээрээ цагийг хөгжилтэй өнгөрөөх санаануудаас хүргэж байна. Та бүхэн эдгээр аргаас туршиж үзэн гэр бүлдээ цаг зарцуулж, халуун дулаан уур амьсгалыг хамтдаа жаргалтайгаар бүрдүүлээрэй.

Гэр бүл, үр хүүхэдтэйгээ өнгөрөөсөн хором бүр хожим дурсагдах нандин мөч болдгийг битгий мартаарай. Сэтгэлзүйчид хүүхдэдээ зориулж өнгөрөөсөн цаг хугацаа хэзээ ч үр ашиггүй байдаггүй гэдгийг зөвлөдөг. Ингээд өөрийн гэр бүлд тохирсон хөгжилтэй санааг хэрэгжүүлэхийг санал болгож байна.

ГЭРТЭЭ ӨНГӨРӨӨЖ БУЙ ЦАГ ХУГАЦААГАА АШИГЛАН ЭВДЭРСЭН ЭД ЗҮЙЛСЭЭ ЗАСАХ

Олон хоногийн амралтыг та өөрт болон гэр бүлийнхэндээ үр дүнтэй байлгахын тулд юу хийж болохоо төлөвлөөрэй. Танай гал тогооны цорго эвдэрсэн юм биш биз? Гэрийнхээ эд зүйлсийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, эвдэрснийг нь хүүхдүүдтэйгээ хамт засаж, шинэчлээрэй. Хүүхдүүдэд ч маш сонирхолтой санагдана гэдэгт итгэлтэй байна.

ЗӨВХӨН ЭЭЖ, ХҮҮ БОЛОН ААВ ОХИН ХОЁРЫН БОЛЗОО ЗОХИОН БАЙГУУЛАХ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Гэр бүл дотроо хүүхдүүдтэйгээ мартагдашгүй болзоог зохион байгуулж тэдний дурсамжид анхны болзоо ямар гайхалтайг мэдрүүлэх боломжтой юм шүү. Магадгүй та хүү эсвэл охинтойгоо хоёулхнаа кино үзэж, тансаг хувцаслаж, нэг нэгэндээ хайрын захиа хүртэл солилцож болох юм. Бяцхан үрсийн чинь бодлоос хэмжээлшгүй их хайр ундарч таныг ч хүртэл догдлуулах нь лавтай.

ХАМТДАА ДАСГАЛ ХИЙХ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Гэр бүлээрээ бүгд хамтдаа дасгал хөдөлгөөн хийгээрэй. Ингэхдээ нас насандаа тохирсон дасгалуудыг цахимаас хайж олж болно. Энэ нь хөгжилтэй бөгөөд эрүүл мэндээ болон гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг дэмжих арга шүү.

MOBILE GAME ХАМТДАА ТОГЛОХ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Та хүүхдэдээ утсаа боль гэж бишгүй л олон хэлж байсан байх. Тэгвэл энэ удаа алив хамтдаа нэг mobile legends тоглоё, PUBG хамт даръя гээд хэлээд үзвэл ямар вэ? Тэдний gaming орон зай бол үнэхээр хөгжилтэй, төрөл бүрийн адал явдал өрнөдөг гэдгийг өөрийн биеэр мэдрээд үзээрэй. Та сайн чадахгүй байсан ч таны хүүхэд танаас ч илүү зааж зөвлөөд өгнө гэдэгт итгэлтэй байна. Goodluck and have fun!

ХАМТДАА TIKTOK DANCE ХИЙЦГЭЭЕ

Таны хүүхдийн урлагийн авьяас жижигсэн зүйлээс л эхлэлтэй юм шүү. Хамгийн сүүлийн үед тренд болж байгаа бүжгүүдээс суралцаад хамтдаа tik tok dance хийгээд үзээрэй. Нэг бүжиг сурах гэж бүтэн өдөр зарцуулна гэдэгт итгэлтэй байна. Яг одоо апп – аа татаад бүртгэлээ үүсгэн энхрий бяцхан үрстэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй.

ӨСВӨР НАСНЫ ХҮҮХЭДТЭЙГЭЭ ДОТНО ЯРИЛЦАХ ЦАГ ГАРГА

Хүүхдүүдтэйгээ, ялангуяа өсвөр насны хүүхдүүддээ цаг гаргаж ярилцаарай. Тэдний дотоод ертөнцийг сонсон, чин сэтгэлийн яриа өрнүүлээрэй. Мөн ямар хүүхдүүдтэй нөхөрлөж байгаа талаар асууж, яг одоо юу хийх, ямар зүйл мөрөөдөж, ямар зорилготой байгаа талаар нь хуваалцах нь чухал.

ХҮҮХДҮҮДДЭЭ ЗОРИУЛАН ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАХ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Гэр бүлээрээ ойрын хугацаанд хийх зүйлсийнхээ төлөвлөгөөг гаргаарай. Хүүхдүүдийнхээ бодлыг сонсож тэднийг хаашаа явах, юу хийхийг хүсэж буйг сонсоорой. Тэгээд гэр бүлээрээ ойрын хугацаанд хийж болох зүйлсээ төлөвлөхөд дараах аргуудыг ашиглаарай.

БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭГ НЬ ХӨГЖҮҮЛЭХ

Таны хүүхдийн бүтээлч сэтгэлгээ бол бүхэл бүтэн ертөнцийг бий болгох чадалтай гэдгийг үргэлж санаж яваарай. Тэдний хүсэл сонирхол, юмсыг тунгаан бодох чадвар нь таны төсөөлж байснаас илүү гэдгийг тэд нотлох болно. Иймд хүүхдүүдтэйгээ гэрийнхээ ойролцоо салхилахдаа эсвэл гэртээ байхдаа дараах аргуудыг хамтдаа хийж,  тэднийг нэг сориод үзээрэй.  Таны лав гайхшируулна гэдэгт итгэж байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-10 213.87.89.60

)))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Оноч 2023-11-10 202.5.202.2

Манай хүүхдэд бол аль нь болохгүй бна….яах вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж