"Ким Жон Ун Оростой хэт ойртож байгаад Хятад зовниж байна"

"Ким Жон Ун Оростой хэт ойртож байгаад Хятад зовниж байна"

"Ким Жон Ун Оростой хэт ойртож байгаад Хятад зовниж байна"

Украины Гадаад хэргийн сайд асан Павло Климкин арваннэгдүгээр сарын 9-ний өдөр "Radio NV"-д өгсөн ярилцлагадаа, ОХУ, Хойд Солонгосын найрамдалт харилцаа хэт дотносож байгаад Хятад улс санаа зовж байна гэж ярьжээ. "Одоо Ким Жон Унтай хамтран ажиллах Оросын төлөвлөгөө нь үндсэндээ Пёньяныг голчлон хяналтандаа байлгаж байсан хятадуудыг хүртэл түгшээж эхэлсэн гэсэн сэтгэгдэл надад төрж байна. Энэ хяналт, Путины шантаажны бүх хувилбараар тэдний гараас мултарч магадгүй юм. Тэгэхээр энэ нь хятадуудад ч бас асуудал болж байна. Украин болон барууны орнууд энэ хүчин зүйлийг ирээдүйн төлөвлөгөөндөө ашиглаж болно" гэж тэрбээр тайлбарлав.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен арваннэгдүгээр сарын 9-нд Сөүлд болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, БНАСАУ-аас Украины эсрэг Оросоос дайтах цэргийн техник нийлүүлсний хариуд Пёньян баллистик пуужингийн хөтөлбөр, цөмийн технологи, сансрын хүчин чадлаараа дэмжлэг авч болно. АНУ болон түүний холбоотнууд эдгээр хүчин чармайлтыг тодорхойлж, эсэргүүцэхээр ажиллаж байна гэж Блинкен мэдэгдсэн.

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн есдүгээр сард  Орост айлчилж, Владимир Путинтэй уулзахдаа, "Украины эсрэг явуулж буй Оросын дайныг “ариун тэмцэл” гэж нэрлэсэн юм. "Хойд Солонгос сүүлийн долоо хоногт Орос руу 1000 хүртэлх чингэлэг "тоног төхөөрөмж, зэвсэг" тээвэрлэсэн" гэж Цагаан ордон  өнгөрсөн аравдугаар сард мэдэгдсэн. Үүний зэрэгцээ “Вашингтон Пост” сонин хиймэл дагуулаас авсан зургуудыг нийтэлсэн бөгөөд Оросын хөлөг онгоцууд сүүлийн хоёр сарын хугацаанд Хойд Солонгосоос удаа дараа ачаа авч, Оросын цэргийн боомтод хүргэжээ. Их Британийн долоо хоног тутмын "Экономист" сэтгүүлд бичсэнээр, Пёньянаас Москва руу их бууны сум болон Катюша пуужингаа шилжүүлж байна.

Үүнээс гадна өнгөрсөн наймдугаар сараас хойш БНАСАУ нь Орос руу нэг сая гаруй их бууны сум илгээсэн гэж Өмнөд Солонгос мэдээлжээ. Украины Батлан ​​хамгаалахын тагнуулын албанаас Орос, Хойд Солонгосын хооронд их бууны сум нийлүүлэх тухай хэлэлцээрийг баталгаажуулсан ч шилжүүлсэн зэвсгийн тоог тодорхой заагаагүй байна. Блүүмберг агентлагийн мэдээлснээр, Хойд Солонгосоос Орост 10 орчим зэвсэг нийлүүлсэн байна. Эдгээр нөөц нь Оросын хоёр сарын дайны хүчин чармайлтыг дэмжиж чадна.

ЭХ СУРВАЛЖ: THE NEW VOICE OF UKRAINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ккк 2023-11-10 46.135.66.3

гятад юундаа санаа зовдог бна аа ккк,жүжиг тоглохдоо сайн улс шүү

Avatar

Нэргүй 2023-11-10 172.59.188.60

oros ukrianed tsohiltoo uguud duusgasan deer de usa shig l bumbugduud duusgahgui hudlaa hum I unleg gej aldaad ba

Avatar

Нэргүй 2023-11-10 213.87.89.60

))))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-10 66.181.183.11

зөв зөв зэвсэгээ туршаад ав. байлдвал бүүр сайн дадлага болно

Avatar

Нэргүй 2023-11-10 202.21.108.21

Хятадууд бол мөнгө, эрх ашгынхаа төлөө холбоотноосоо ч урваж мэдэх маш барьцгүй улс гэдгийг Хойдууд сайн мэддэг болсон нь эргэлзээгүй. Тиймээс ч Оросууд Хятадын энэ онцлогыг харгалзаад Хятад улстай цэргийн эвсэл байгуулахгүй гэдгээ мэдэгдчихлээ.

Avatar

Зочин 2023-11-10 202.9.47.1

Хоёр ядуу улс нөхөрлөөд нөхөрлөөд хаа холдох вэ дэ ..Эцэсд нь баянаа л бараадаж таараа шд…
Хятадууд иймхэн юмнд санаа зовохгүй дээ

Avatar

Нэргүй 2023-11-10 46.135.66.3

тэнэгээ гайхуулаад бгаа юм уу хайшааийн…

Avatar

Нэргүй 2023-11-10 202.9.46.240

Хятад бол Орос шиг тэнэг улсууд биш. Яг хажууд нь аюултай улс бий болохыг хүсэхгүй.

Avatar

21 2023-11-10 202.55.191.130

EKH SURVALJ 1 N DAINII SURTAL UHUULGA GARGADAG 1 MEDEENII SITE BAIDAG NAASAN LOL

Avatar

Нэргүй 2023-11-10 66.181.176.184

Хятад улс хүнээр зүйрлэж хэлбэл маш атаархуу хүн шиг гадаад бодлоготой юмаа. Дэлхийн бараг ихэнхи орон хятадад дургүй байх нь аргагүй л юм даа. Өөрөө авч чадахгүй бол хүнд өгөхгүй гэдэг шиг. БНАСУ маш зөв бодлого барьж байна. Ийм хаалттай үед ганц улсын хараат байж болохгүй.

Avatar

saihan burah yum daa 2023-11-10 66.181.188.249

za hyataduud yundaa sanaa zovoh be dee. ugaasai hoid solongos hyatad orostoi l sain haritsaatai ch dee. oor sain hariltsaatai oron baihgui ch de. bvh gadaadaas avah zvilsee ene hoer ulsaas l abch bnaa.

Avatar

Нэргүй 2023-11-10 103.111.68.3

ӨӨРСДИЙНХӨӨ ХУЛГАЙЧУУДЫН ТАЛААР БИЧЭЭЧ, АМНУУДАА МӨНГӨӨР БӨГЛҮҮЛЧИХЭЭГҮЙ ЮМ БОЛ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж