Хар Баасан гаригийн хамгийн том хямдрал гэж юу вэ?

Хар Баасан гаригийн хамгийн том хямдрал гэж юу вэ?

Хар Баасан гаригийн хамгийн том хямдрал гэж юу вэ?

Америкт “Талархлын баяр”-ын дараах Баасан гаригийг Black Friday гэгддэг ба зул сарын баярыг хүртэл үргэлжилдэг томоохон худалдааны улирлын эхлэл болдог.  Харин өнөөдөр энэ үеийг  дэлхий дахинаа арваннэгдүгээр сарыг хамруулан Black Friday болгон том хямдралын аяныг өрнүүлэн зохион байгуулдаг болжээ.

Арваннэгдүгээр сар гармагц томоохон хотуудад хямдралын сарын худалдаа үргэлжилж, дэлхийн өнцөг булан бүрд Black Friday, Thanks Giving day, Cyberday зэрэг супер хямдралын өдрүүдийг иргэд тэсэн ядан хүлээж, үүрийн таван жинтэй уралдан худалдааны төвийн гадна дугаарлан зогсдог.

Тэгвэл Нэкстийн хувьд ч гэр ахуйн тавилга, цахилгаан барааны 2023 оны хамгийн сүүлийн, хамгийн том хямдралтай Black Friday урамшуулалт худалдаа зарлаад байгаа юм.

Тавилга, цахилгаан барааны хамгийн өргөн сонголтыг хэрэглэгчдэдээ санал болгодог Нэкст Группийн хувьд Black Friday урамшуулалт худалдааг хийж байсан 10 гаруй жилийн туршлагатай бөгөөд, хамгийн өргөн цар хүрээтэй, хамгийн өндөр, бодит хямдралыг танд санал болгодог. Тэгвэл энэ жилийн хувьд ч дэлхийн шилдэг 50 гаруй брэндийн, 500 гаруй нэр төрлийн тавилга, ширээ сандал, буйдан, хөргөгч, угаалгын машин, гэр ахуйн бараа гэх мэт маш олон бараа бүтээгдэхүүндээ онцгой хямдралаа зарлаад байгаа юм.

Мөн Нэкстээс худалдан авсан TCL болон LG  брэндийн зурагтаа арыг нь даах даатгалтайгаар худалдаалдаг гэдгээрээ онцлогтой. Зурагт гэдэг нэг талаараа хүүхэд цохиод гэмтээх, хэрэглэгчдийн буруу арчилгаа буюу асаалттай байхад нь чийгтэй алчуураар арчиж дэлгэцийг нь гэмтээх гэх мэт  эрсдэл өндөртэй тавилга шүү дээ. Тэгвэл энэ асуудлыг бүрэн шийдэж, Нэкстийн хамт олон таны зурагтад 1 жилийн даатгал олгож байна.

Үүгээр ч зогсохгүй та хүссэн тавилга болон цахилгаан бараагаа урьдчилгаагүй, хамгийн таатай нөхцөлөөр 10-хан минутад, газар дээр нь Moneybox ББСБ-аар шийдүүлэн авах боломжтой юм.

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-10 213.87.89.60

* Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Хар байхдаа яах вэ дээ? 2023-11-10 66.181.187.216

Хямдрал зарлаж үйлчилж байгаа нь сайшаалтай байна. Гэхдээ гадныхны нэрийг шууд хуулж, дуурайж түүнийгээ орчуулж "Хар гариг" гэх мэтээр хэрэглэх нь тун онцгүй, муу юм болох юм шиг муухай дуулдаж байна. Гадаадын Black Friday, Thanks Giving day, Cyberday гэсэн нэрүүдээс монгол хэлэнд аятай дуулдах нэрийг нь авч болно шүүдээ. Монгол хэлээр таатай дуулдахаар "Талархал, бэлэглэлийн өдөр", "Баярлуулах Баасан", "Өгөөмөр Ням" гэх мэт өөрийн онцлогтой хүний сэтгэлд таатай, аятайдуулдах нэр сонгоосой!

Avatar

Нэргүй 2023-11-10 59.153.115.130

чанаргүй бараагаа хямдруулдаг миний авсан зурагт шалтгаангүй гарахаа больсон тоос сорогч нь бараг шинээрээ сорохоо больчихсон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж