Дархан аваргуудын тааруу эхлэл хөгжөөн дэмжигчдээ гонсойлгов

The League

Дархан аваргуудын тааруу эхлэл хөгжөөн дэмжигчдээ гонсойлгов

Дархан аваргуудын тааруу эхлэл хөгжөөн дэмжигчдээ гонсойлгов

Дээд лигийн долоон удаагийн аварга Хасын Хүлэгүүд шинэ улирлыг тун тааруу эхлүүлж, эхний тойргийн гурван тоглолтын дараах байдлаар ганц ч хожил авч чадсангүй. Өчигдөр/2023.11.09/ л гэхэд лигийн шинэхэн цэрэг Монголианс багт эцсийн мөчид хожигдов. Үүнээс өмнө Налайх Бизонд 21 оноогоор, "Apes"-д 13 оноогоор тус тус хожигдож, хөгжөөн дэмжигчдийнхээ бухимдлыг төрүүлсэн. Мэдээж багийн гол тоглогчид болох А.Ананд, Ч.Ихбаяр, Б.Билгүүн нар бэртэл, шийтгэл, олон улсын тэмцээнтэй байсан гэх шалтгааны улмаас эхний тоглолтууд оролцоогүй. Мөн бүрэлдэхүүн ихээхэн өөрчлөгдөж, залуусаар цус сэлбэсэн учир тэдэнд лигт дасах хугацаа хэрэгтэй.

Гэвч өчигдрийн тоглолтын дараа Хүлэгүүдийн хөгжөөн дэмжигчид дасгалжуулагчдаа итгэх итгэл алдарч эхэлжээ. Серби мэргэжилтэн Желько Васильевич ч улирлын эхний тоглолтоос багийнхаа шинэ залуучуудыг түлхүү ашиглаж, тэд нараар тоглолтыг төгсгөж байгаа харагдсан. Харамсалтай нь гурван тоглолтын дараах байдлаар хожил авч амжсангүй. Угтаа Хүлэгүүд өнгөрсөн зун Д.Мөнхтүвшин, Г.Билгүүн, Ч.Ихбаяр зэрэг лигийн шилдгүүдийг эгнээндээ нэгтгэсэн ч талбайд төдийлөн ашиглаагүй л байна. Өчигдрийн тоглолтод лигийн шилдэг хамгаалагчдын нэг, хамгаалалт, найруулга сайтай Д.Мөнхтүвшин арван минут, өнгөрсөн улирлын амжилт нь ахисан шагналын эзэн Ч.Ихбаяр 12 минут, лигийн хоёр удаагийн шилдэг хамгаалан тоглогч Г.Билгүүн бүр талбайд гарсангүй. Харин багийн лидер Б.Билгүүн 20 минутыг талбайд өнгөрүүлжээ.

Өнгөрсөн улирал ч аваргаа хамгаалах учиртай байсан Хүлэгүүд улирлыг тааруу эхлүүлж, удалгүй учраа олсноор плей-оффд шалгарсан түүхтэй. Тэгвэл энэ улирал ч тийм зүйл болох шинжтэй. Азаар өнгөрсөн улиралтай харьцуулахад багууд энэ улиралд нийт 24 тоглолт хийнэ. Энэ хугацаанд Хүлэгүүд хөл гараа эвлүүлж, Желько Васильевич дасгалжуулагч сэлгээнд "зэвэрч" буй эрдэнэсүүдээ ашиглах эхлэх биз. Ирэх тоглолтуудаас багийн шинэ ахлагч А.Ананд, Тайваниас авчирсан Э.Саруул-Эрдэнэ нар тоглох боломжтой болно. Желько Васильевич дасгалжуулагчийн сонголт ч олширч, шийдвэр гаргахад улам л хэцүү байна.

Лигийн өрсөлдөөн энэ улирал ширүүн байгааг хэн хүнгүй л эхний хэдэн тоглолтоос харсан. Хөгжлийн лигээс дэвшсэн багууд ч зөөлөн боорцог биш гэдгээ харуулж, дээд лигийн шилдгүүдийг хожиж байна. Ийм үед эртхэн учраа олохгүй бол финалд хүрэх бүү хэл плей-оффд ч ороход хэцүү харагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-10 213.87.89.60

** Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

зочин 2023-11-10 66.181.182.10

Лиг миг гэж битгий хөөцгэл саяхан азийн зуны наадмаар манай шигшээ баг Хятал Гонконг ,Тайваньд, нусаа хацартаа наатал хожигдож байх чин билээ

Avatar

Амьсгаа 2023-11-10 202.9.46.29

Маниуддаа л лиг юм биздээ чааваэс!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж