2024 төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

2024 төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

2024 төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн хуралданаар /2023.11.10/ 2024 оны төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.

Тухайлбал, өчигдөр чуулганы хуралдаанаар Сангийн сайд Б.Жавхлан  ирэх оны төсвийг боловсруулахдаа баялаг бүтээгчдийг дэмжсэн, дэд бүтцийг хөгжлүүлэхэд анхаарал хандуулсан хэмээн онцлоод эрчим хүчний салбарт нэг их наяд гаруй, барилга, хот байгуулалтын салбарт 750 тэрбум, зам барьж байгуулахад хоёр их наяд төгрөгийг тус тус төсөвлөж байна.

Ирэх жил  Оюутолгойгоос 760,5 тэрбум төгрөг орж ирнэ гэж төлөвлөж байна. Оюутолгой далд уурхайн   орлого 2025 оноос нэмэгдэж орно гэдгийг онцолсон.

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлд дараах өөрчлөлтүүдийг тусгасан болно.

Үүнд:

1.Улсын төсвийн төслийн орлогыг 565.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 25,855.2 тэрбум төгрөг, нийт зарлагын хэмжээ 27,360.5 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,505.3 тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 2.0 хувьтай тэнцэх хэмжээний төсвийн алдагдалтай байхаар тооцлоо.

2.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг нэмэгдүүлэх зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын төсвийн багцын Нийгмийн даатгалын санд олгох татаасыг 140.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн.

3.Төрийн хэмнэлтийн тухай хууль болон эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан зарим шаардлагагүй төсөл хөтөлбөр, урсгал зардлыг хэмнэж, төсвийн зардлыг 320.4 тэрбум төгрөгөөр бууруулсан эх үүсвэрээр зохицуулалт хийлээ.

4.Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх зарим хөрөнгө оруулалтыг нэмж тусгах, мөн 2024 оны төсвийн жилд улсын төсвөөс санхүүжүүлэхээр тусгагдсан хөрөнгө оруулалтыг гүйцээн ашиглалтад оруулах шаардлагыг үндэслэн зарим төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг нэмэгдүүлэх зохицуулалтын хүрээнд 2024 онд хөрөнгө оруулалтын нийт зардлын санхүүжих дүнг 118.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Dr. Adity 2023-11-10 102.89.34.166

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно.(Долоон зуун, Наян мянган долла

Avatar

Нэргүй 2023-11-10 213.87.89.60

>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Олон түмний нэг 2023-11-10 202.126.89.7

УИХ-ын гишүүдийн мэдэлд тус тус 3 тэрбум төгрөгийн төсвийн мөнгө хуваарилж буйг юу гэж ойлгох вэ. Сонгуульдаа зарцуул гэсэн мөнгө үү. Татвар төлөгчдийн мөнгөөр эрхэм гишүүд өөрсдийнхээ сонгуулийн сурталчилгаа хийх нь ариун явдал мөн үү.

Avatar

Хотын уугуул иргэн 2023-11-10 202.126.89.7

Ирээдүйд Монголд учрах хор хөнөөлийг сайн бодож тооцоолсон уу. Эсвэл зөвхөн өнөөдрийн ашиг хонжоог харж хошуураад байна уу. Баруун Европын зарим орнууд цөмийн эрчим хүчний эс үүсвэрээс татгалзаад эхэллээ. Моод Монголоор дуусдаг гэдэг үнэн байх.

Avatar

Нэргүй 2023-11-10 202.21.115.165

Хариуцлагатай ажил

Avatar

Нэргүй 2023-11-10 202.126.89.150

2024 оны төсөв хууль зөрчсөн учраачвс би хурал удирдахгүй гэсэн Занданшатар даргын үг үнэн бол төсөв боловсруулсан хүмүүс ялангуяа Жавхланг АТГ, прркурор хууль зөрчиж гишүүдийг мөнгө амалж лоббидсон хэргээр эрүү үүсгэн шалгах ёстой. Скипер зүгээр нэг хууль зөрчсөн гэж хэлээгүй байх том гэрч байнаа

Avatar

Нэргүй 2023-11-10 103.212.116.64

SEXSEER80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж