Монгол Улс ураны салбарт олборлолт, үйлвэрлэлийн ажиллагаа явуулах эсэх асуудал олон жилийн турш маргаан, мэтгэлцээний сэдэв байсан. Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц улсад хийсэн айлчлалын хүрээнд хоёр тал уран олборлох хэлэлцээний протоколд гарын үсэг зурсан нь өндөр ач холбогдол бүхий үйл явдал болсон юм. Тэгвэл УИХ-ын гишүүдээс Монгол Улс уран олборлох асуудалд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
Э.БАТШУГАР: ГУРАВДАГЧ ОРНЫ ТОМООХОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ДЭЛХИЙ НИЙТЭД ЭЕРЭГ МЕССЭЖ ӨГНӨ
УИХ-ын гишүүн Э.БАТШУГАР:
-Ураныг технологийн дагуу ашиглах нь зөв. Тийм учраас ураны боловсруулалтаар дэлхийд тэргүүлж байгаа Франц улстай энэ чиглэлээр хамтарч ажиллах асуудал хөндөгдөж байна. Уран бол бүхий л газар байдаг. Хамгийн гол нь агуулгын хувьд өөр өөр байдаг. Тиймээс ураны ордыг ашиглахдаа Франц улсын өндөр технологийг нэвтрүүлэх нь чухал. Үүнийг дагаад нарийн мэргэжлийн мэргэжилтнүүд, техник, технологийн инженерүүд орж ирнэ. Түүнчлэн газрын ховор элемэнт олборлоход ч ижил технологи ашиглана. Тиймээс ойрын хугацаанд ураны төслийг урагшлуулах олон талын ач холбогдолтой. Түүнчлэн ОХУ болон БНХАУ гэсэн хоёр том улстай хил залгаа оршдог Монгол Улсын хувьд гуравдагч орны томоохон хөрөнгө оруулалт орж ирэх нь дэлхий нийтэд эерэг мессэж болно. Эл төсөл нь Францын хөрөнгө оруулалтыг татахаас гадна барууны орны хөрөнгө оруулагчдыг эх орондоо татах бас нэгэн том сурталчилгаа байж ч болох юм. Монголчууд ураныг хор хөнөөл ихтэй, онц аюултай хэмээн ойлгодог. Тэгвэл уран нь байгаль дээр ус, агаар, хөрсөнд хаа саагүй маш өргөн тархсан литофиль элемент юм. Уран нь химийн хувьд маш идэвхитэй. Байгаль дээр уран агуулагч 249 орчим эрдэс байдгаас цөөн тооны эрдэс үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий хуримтлал үүсгэдэгээрээ онцлогтой. Үнэндээ уран бол байгаль дээр өргөн тархалттай металл. Байгаль дээрх уран гурван төрлийн изотопоос бүрддэг. Тухайлбал, 99.27 хувийг u-238 изотоп, 0.72 хувийг u-235, 0.0058 хувийг u-234 изотоп тус тус эзэлдэг. Дэлхий дээрх хамгийн их тархалттай u-238-г олборлож атомын цахилгаан станцын түүхий эд эсвэл дээд зэргээр баяжуулан цөмийн бөмбөг бүтээдэг. Харин манай улсад дээрх хэмжээнд хүртэл баяжуулах өндөр технологи байхгүй учраас бид ураныг цөмийн эрчим хүчний станцад түлш болгон хэрэглэх боломжтой. Тухайлбал, зургаан тонн нүүрс шатаахад гарах энергийг нэг грамм уранаас гаргаж авна гэсэн үг. Ураныг олборлож нөөцтэй болсон нөхцөлд атомын цахилгаан станцтай болоход дөхөм гэдгийг мэргэжлийн хүмүүс ярьж байна. Манай улс эрчим хүчний 20 хувийг хоёр хөршөөсөө импортолдог. Уран олборлолт эхэлснээр цөмийн цахилгаан станцтай болох боломжтой. Дэлхийн зах зээлд өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа ураны зах зээлд Монгол Улс орох нь эдийн засгаа солонгоруулах, долларын орлогыг нэмэгдүүлэх, валютын ханшийг сулруулж, төгрөгийн ханшийг чангаруулах эерэг өөрчлөлтүүд олон гарна.
Ц.ЦЭРЭНПУНЦАГ: ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ ЭЗЭМШИГЧ ОРОНТОЙ ХАМТАРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА НЬ ЗАВШААТАЙ ХЭРЭГ
УИХ-ын гишүүн Ц.ЦЭРЭНПУНЦАГ:
-Уран олборлох асуудал одоогоор хэлэлцээрийн шатанд явж байна. Эдийн засгийн үр өгөөж нь ямар байх, гадаадын хөрөнгө оруулалт, үндэсний аюулгүй байдал зэрэг олон асуудал хөндөгдөж байна. Тэрбум ам.доллараар яригдах хөрөнгө оруулалтын асуудал яригдаж байх шиг байна. Хамгийн гол нь иргэд, олон нийтийн дунд уран ашиглах, олборлох явцад хариуцлагагүй нэгнээс болж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд сөрөг нөлөө үзүүлэх вий гэсэн айдас их байна. Үнэхээр хариуцлагагүй, хайнга хандвал олон эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь уран олборлолтоор дэлхийд шилдэг технологи эзэмшдэг компани Монгол Улсад олборлолт хийх, хөрөнгө оруулах, хамтарч ажиллах талаар ярьж байгаа учраас нэг их санаа зовохгүй байна. Монгол Улс ураны 192 мянган тонн нөөцтэй гэсэн судалгаа байна. Манай улсын хувьд ураны арваад орд, 100 гаруй илэрц, мянга давсан эрдэсжсэн цэг байдаг аж. Монгол Улсад 1947 оноос анх ураны хайгуулыг хийжээ. ЗХУ-ын үед хийсэн хайгуулаар хамгийн их нөөцтэй орд нь 28.8 мянган тонны нөөцтэй Дорнод, 16 мянган тонны нөөцтэй Гурванбулагийн орд байсан бол сүүлийн жилүүдэд Зөөвч Овоо орд 54.6 мянган тонны нөөцтэй хэмээн батлагдсан. Сүүлийн үед монголчууд төдийгүй дэлхий нийт алт, зэс, нүүрс гэхээсээ илүү ураны тухай ам булаалдан ярьдаг болж. Дэлхий дээр өнөөгийн байдлаар цөмийн эрчим хүчийг голдуу аж үйлдвэр өндөр хөгжсөн орнууд цахилгаан станцдаа ашиглаж байна. Өнөөдөр дэлхий дээр уран ашигладаг цөмийн цахилгаан станц олон зуугаараа шинээр баригдаж байна. Тэднийг АНУ тэргүүлж байгаа бол Франц улс удаалж байна. Ураны үнэ, хэрэглээ нэмэгдэж байгаа энэ үед цаг үе болоод зах зээлийн хувьд эерэг таатай нөхцөл бүрдэж байна. Үүнийг бид ашиглах ёстой. Хэдхэн жилийн дараа одоогийн ханшнаасаа 4-5 дахин өснө гэж эрдэмтэд салбарын мэргэжлтнүүд тооцоолж байгаа юм билээ. Тиймээс олон нийтэд ураны талаарх үнэн бодит мэдээллийг өгөх ёстой. Эрсдэл байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ эрсдэлгүй бөгөөд аюулгүй сүүлийн үеийн дэвшилтэт технологи эзэмшигч оронтой энэ салбарт хамтарч ажиллах асуудал хөндөгдөж байгаа нь завшаатай зүйл. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчдын тоог нэмэгдүүлэхийг зорьж байгаа энэ үед олон улсаас тэнцвэртэй хөрөнгө оруулалт татах, гуравдагч хөршийг оруулж ирэх нь улс орны эрх ашигт чухлаар нөлөөлнө.
Б.ЖАРГАЛМАА: ГЭРЭЭНИЙ ҮР ДҮНД ИРГЭДИЙН АМЬДРАЛ, УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСАГ БОДИТ ӨӨРЧЛӨЛТ ГАРАХ ЁСТОЙ
УИХ-ын гишүүн Б.ЖАРГАЛМАА:
-Одоогийн байдлаар уран олборлохтой холбоотой хуулийн төсөл ямар нэгэн байдлаар орж ирээгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц улсад хийсэн төрийн айчлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон "Орано майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд гарын үсэг зурсан. Хөрөнгө оруулагч талаас уурхайг бүтээн байгуулах болон ашиглах, боловсруулах үйлдвэр болон хүхрийн хүчлийн үйлдвэр, эрчим хүч үйлдвэрлэх, логистикийн байгууламж зэрэг холбогдох дэд бүтцэд зориулж төсөл хэрэгжих хугацаанд ойролцоогоор 1.6 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт буюу Монгол Улсын иргэдэд ажлын байр шинээр бий болгох, мөн Монгол Улсын эдийн засагт томоохон хэмжээний хувь нэмэр оруулахуйц хөрөнгө оруулалтыг хийх асуудал хөндөгдөж байна.
Ер нь Монгол Улс газрын доорх баялагаа эдийн засгийн эргэлтэнд оруулах, төрөлжүүлэх, тоо хэмжээг нь нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Уран газрын хөрсөн доор байхдаа ямар нэгэн байдлаар байгаль, амьтан, хүнд, ямар нэгэн хор нөлөөгүй гэсэн судалгаа байдаг. Дэлхийн улс орнуудад эдийн засгийн үр нөлөө, ач холбогдол өндөртэй байгаа газрын доорх баялагаа бид ашиглах ёстой. Хамгийн гол нь өмнө нь олон улсын томооохон хөрөнгө оруулалтын , гэрээ хэлэлцэл дээр алдсан алдаагаа давтахгүй ирээдүйд өндөр өгөөжтэй байх гэрээ хийх ёстой. Гэрээний үр дүнд иргэдийн амьдрал сайжирч, эдийн засаг өссөн үр дүн нь иргэдэд хүртээмжтэй байдлаар хүрсэн хуулийн төсөл оруулж ирэх нь чухал. Олон төрлийн судалгаа шинжилгээ хийгдэж байгаа гэдэгт итгэж байна. Энэ талаар эрдэмтэн, судлаачдын хийсэн дүн шинжилгээнд тулгуурлаж иргэдээ мэдээллээр хангах нь зөв.
Ж.ГАНБААТАР: УРАНЫ ХЭРЭГЛЭЭ, ҮНЭЛГЭЭ НЭМЭГДЭЖ БАЙГАА ЭНЭ ҮЕИЙГ АШИГЛАХ НЬ ЗҮЙТЭЙ
Уул уурхайн сайд Ж.ГАНБААТАР:
-Ураныг шар нутаг хүртэл нь газар доор уусган баяжуулах технологийг ашиглана. Энэ үед хэрэглэж байгаа химийн бодист зөв зохистой хяналт тавих ёстой. Ураны хувьд атомын цахилгаан станцад ашиглах, задлах тохиолдолд аюултай. Ураны олборлолтыг эх орондоо бий болговол ядахдаа зэс хайлуулах үйлдвэртэй болно. Түүнийг дагаад эдийн засгийн олон эерэг өөрчлөлтүүд гарна. Түүнчлэн Францын талтай амжилттай гэрээ хийж чадвал бусад хөрөнгө оруулагчид “Монгол Улсад томоохон хэмжээний хөрөнгө оруулалтуудыг тогтвортой бөгөөд урт хугацаанд хийх боломжтой юм байна гэдгийг олж харна. Ганцхан Оюутолгой төслийг бид олон жил, олон зүйл дээр жишээ болгож татсан. Анх Оюутолгой төслийнхөн Монголчуудыг дэлхий дахинд онцгүй байдлаар зарлаж байсан тохиолдол бий. Монгол Улс хөрөнгө оруулагчидтайгаа ойлголцдоггүй, асуудлыг буруу талаас нь зарим үед тайлбарлаж байсан удаатай. Харин сүүлийн жилүүдэд ширээний ард суугаад ирэхээр харилцан ойлголт дээшилж, хамтын ажиллагаа өргөжиж байна. Монгол Улсын хувьд гадаадын томоохон хөрөнгө оруулалт ердөө л Оюутолгой л байна. Цаашид гадаадын хөрөнгө оруулагчгүй амьдрана гэвэл бид дотооддоо бие биенийгээ шүүмжилсэн, хоосон цэцэрхсэн хүмүүс л байна. Тиймээс хэрхэн, яаж Монгол Улсыг бодитойгоор өрсөлдөх чадвартай болгох юм. Ганцхан уул уурхайн салбарын асуудлыг хөндөөгүй. Газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлах гэх мэт бүхий л салбарт нэн чухал. Монгол Улсын төсөв сүүлийн жилүүдэд байнга алдагдалтай батлагдаж байна. Ийм байхад яаж томоохон төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулах юм. Хувийн хэвшлүүд дангаараа том том цахилгаан станц, зам гүүр барьж, томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх вэ. Үүний тулд хөрөнгө оруулалтууд хэрэгтэй. Хөрөнгө оруулалтууд нэмэгдсэнээр монголчууд дэлхийд өрсөлдөх чадвартай болно. Гадаадад гэр бүлээсээ хол ажиллаж амьдарч байгаа иргэд эх орондоо ажиллаж, амьдрах нөхцөл бүрдэнэ. Уран олборлох дэлхийн технологиуд хурдацтай шинэчлэгдэж, олборлоход дөхөм болсон. Түүнчлэн ураны хэрэглээ болон үнэлгээ дэлхийн зах зээл дээр өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа энэ үеийг ашиглах нь зүйтэй.
С.АМАРСАЙХАН: МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД НЬ ТАВИХ ЁСТОЙ ХЯНАЛТУУДАА ТАВИХ Л ЁСТОЙ
Монгол Улсын Шадар сайд С.АМАРСАЙХАН:
-Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдаад "Орана" компанитай хоёр тал хамтран ажиллах, нөхцөл шаардлагаа тохирсон. Үүний хүрээнд үйл ажиллагаагаа хоёр талын хамтын ажиллагаан дээр суурилж явуулах нөхцөл бүрдсэн. Гэхдээ нөгөө талаасаа байгаль орчны аюулгүй байдлын дүн шинжилгээ хийх, аюулгүй, эрсдэлгүй байх боломж нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах ёстой. Хэдийгээр газар дор уусган баяжуулах технологи хэрэглэж, хөрсөн дээр ямар нэгэн байдлаар үйлдвэрлэл, тээвэрлэлтийн явцад эрсдэл байхгүй хэмээн мэдэгдэж байгаа. Гэсэн хэдий ч үйлдвэрт осол эндэл, гаргахгүй байхад яаж анхаарах вэ. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ. Хэрэв ямар нэгэн байдлаар эрсдэл үүссэн тохиолдолд уран, хорт, цаграг бодис тархахгүй байх тал дээр анхаарах асуудлууд бий. Мөн уран тээвэрлэлтэд асуудлууд бий. Хэдийгээр технологийн өндөр дэвшил ашиглаж бусад улс орнууд ашиглаж байгаа технологиос 10 дахин хоргүй гэж байгаа ч холбогдох мэргэжлийн байгууллагууд нь тавих ёстой хяналтуудаа тавих л ёстой. Ялангуяа Байгаль орчны яамнаас энэ асуудалд хатуу хяналт тавих ёстой.
Зочин 2023-11-10 202.179.24.147
Жаргалмаа таныг айхтар өвчин тусаж олны хүчээр зүгээр болсоны дараа ард түмнийг нөлөөлнө гэж сонгосон. Гэтэл та 10-ын боловсролтой. мэдлэг муу. хэл амт ихтэй хүн. Одоо байтлаа цацраг идэвхит ураны хүдрийг олборлох, ашиглах талаар дуугарах боллоо. . Та дуугаа тат. Цаана чинь танаас илүү мэдлэгтэй хүмүүс их хуралд дийлэнх хувийг эзэлнэ. Бид олборлох талаар их ярьж байна. байгаль үүсэх хайгуул олборлолтын үеийн технологийн хатуу шингэн хог хаягдал түүнийг хэрхэх талаар огт ярихгүй байна.
Үочин 2023-11-10 202.179.25.149
Хараат Хайрхан, Дулаанхар, Цагаан элсний газрын тосны талбайн зүүн өмнүүрх хэсэг гэх зэргээр яг туршиж олборлоод эхэлчихсэн газрууд их бий. Бүгдийг нууж байна. Үйлдвэрлэлийн хатуу шингэн хог хаягдалаа хэрхэн шийдэх юм. Технолонийг хэрэглээний усаа хаанаас авах бэ. Нөгөө талаар атомын цахилгаан станц барина. станцын өмиын р?актораа халалтаас хамгаалах ихээхэн хэмжээний усны хэрэглээгээ хаанаас авах бэ. Нөгөө Хэрлэн голын урьд эрэг Малхын хөнд барьж голоос авах уу.
Зочин 2023-11-10 202.179.25.149
УИХ- д мэдлэг боловсролтой хүн хэрэгтэй байна. Боловсрол муу хүний жишээг 81- р сургуулийн 10 төгсөөд ТВ- д орсон нүүрэмгий Жаргалмаа гэгчээр хэлж болно. Энэ эмэгтэй Солонгостт эмчилгээ хийлгэж ардууд түүнийг өрөдвөж гишүүн болгосон. Одоо байтлаа мэдэхгүй мөртөө элдэв юманд орж байна. Одоо сонгуульд өөрийн ухамсараар орохгүй байхыг анхааруульяа.
Нэргүй 2023-11-10 139.5.217.125
муу хархнууд оюутолгойн ордыг канадуудад өгөхдөө юу гэж хуцаж байлаа зэс үнэтэй үеийг ашиллах хэрэгтэй л гэж хууаж байсан шүү дээ
Иргэн 2023-11-10 203.91.115.37
энэ сайн ашигтай гэж яриж байгаа өгөрүүд үр хойчоо бодох хүн чанар алга өнөөдөр маргааш хэдэн халтар $
олох хэрэгтэй үр хойч үе нь үхнүү байна уу эдэнд хамаагүй боллотой үр ашиг хор хөнөөлөөс нь өмнө та нар далд орцгооно шүү дээ дараа үё чинь үлдэнэ
Зочин 3 2023-11-10 202.179.21.197
хор уршгийг нь мэдэхгүй химийн мэдлэггүй хүмүүс одоо яана даа үр хүүхэд минь Африк болох вий дээ
Нэргүй 2023-11-10 103.212.117.10
Монголд хүн амын амь нас хэрэггүй, мөнгө л хэрэгтэй гэж хуцалдагчдыг Төрөөс цэвэрлэх төдийгүй Дэлхийгээс цэвэрлэж байж л Монголчууд аврагдага !!! Ард түмний амь насаар наймаалагчдыг ЦААЗЛАЯ !!!
Нэргүй 2023-11-10 59.153.115.97
нүхэн жорлон ингэж нэвчиж байгаа юм чинь ураныг уусгаж баяжуулах уусмал эх орны хөрсөн доогуур нэвчих нь ойлгомжтой.
Нэргүй 2023-11-10 213.87.89.60
Харуулах боломжгүй.
Tumur 2023-11-10 66.181.161.29
Уран – дэлхийн нэг ч хөрөнгийн биржид зардаггүй "нууцал"-бүхий Бараа , "бадарчин баярлах болоогүй" , франц манай 2 хөршийн стратеги дайсан , франц Орос Оронруу цөмийн цэнэгт пуужингуудаа онилсон байгаа ,Оросыг цөмдөнө гэдэг Монголыг цөмдсөнтэй адил ,тиймээс энэ гэрээ гээч нь ХОЛ явахгүй ,эрт орой 2 хөрш замыг нь хаах л болно ,тэгээд ч өмхий ,бөөс хуурс франц нөгөө шуналтангуудыг авилгадаад л нэг мэдсэн Монгол эдний цөмийн хаягдал булдаг улс болно – энэ цаг хугацааны асуудал
Нэргүй 2023-11-10 59.153.115.97
УХАЖ МАЛТАЖ АВАХ БИШ УУСГАН БАЯЖУУЛАХ.ТЭР ХОРТОЙ УУСМАЛ ЧИНЬ ЭХ ОРНЫ ХӨРСӨН ДОР НЭВЧИН ХОРДУУЛСААР БАЙХ БОЛНО.202.126.89.150 ЧИ ХЭСЭГХЭН ХУГАЦААНД ТЭНД АМЬДАР ҮР ДҮНГ АРАВ ХОРИН ЖИЛИЙН ДАРАА ХҮРТЭХ БОЛНО ШҮҮ
Дүлийдээ найдсан унгасчин 2023-11-10 202.21.108.21
Нийслэл доторхи өмхий үнэрээ хаанаас гарсаныг, юунаас болсоныг, юу үнэртсэнийг, сургуулийн сурагчид юунаас болж хордсоныг, сайжруулсан хорны угаар, үнсний хоруу чанарыг мэдэх чадваргүй улс УРАН ба цацраг идэвхит бодисын хордлогын цар хүрээ, ямар түвшинд явааг шинжилж чадах уу? Үгүй л байхгүй. Дүлийдээ найдаж унгараг гэдг л болох нь. 30 жил ухуулаад 3.2 тэрбумын орлого олохын төлөө толгойгоо тавиад өгчихсийн бишүү. Энэ жилийн жуулчдын орлого 10 жил уран ухаж олох ашигтай чинь тэнцчихлээ шд.
Tuya 2023-11-10 66.96.212.168
Ашгүй дээ. Бүгд ингээд сэтгэл нэгдээд зүтгэвэл хөгжинө дөө. Хамаг юмаа дарсаар дампуурч устахдаа тулаад байгаа орон доо
Нэргүй 2023-11-10 43.242.242.59
Хурдан ажил хэрэг болгох хэрэгтэй. Манайхан яриад л олон арван жил болгодог. Цаг алдаж боломжоо ч алддаг гашуун туршлагатай улс. Орос, Хятад улсууд манай орныг атомын цахилгаан станцтай болгохын эсрэг байгаа. Учир нь тэд бидэнд үнэтэй эрчим хүч зарахаа бодож байна. гэтэл зарим тэнэгдүү хүмүүс тэдний ятгалагт хууртчихсан атомын цахилгаан станц хэрэггүй гээд явж байх юм. Урвагч юм уу хаашаа юм
Нэргүй 2023-11-10 66.181.189.100
Хэзээнээс энэ гишүүд чинь нэг сэтгүүлч юм асуухад л нарийн мэргэжлийн тоо хэлж хариулдаг салбар салбарын шинжлэх ухааны мэдлэгтэй болчихвоо…!!!
Нэргүй 2023-11-10 59.153.115.97
газрын гүнд уусгах уусмал 20 30 ЖИЛ цаашдаа газрын хэвлийгээр дамжина ДАМЖИНА..дархан цэвэрлэх байгууламжаас ХОЛ хойд древенд Худаг гаргаж ууж болохоо больсонш дээ.бодолтой ирээдүйгээ бодоорой.ухаад аваад явчихдаг болч яахав .Канадуудуудад алтаа ачуулаад хашгираад л үлдсэн шиг хоосрохоос биш ХОРДОХГҮЙ.ГАЗРЫнХЭВЛИЙГЭЭ БИД ЭРҮҮЛЖҮҮЛЖ ҮЛДЭЭЖ ЧАДАХГҮЙ.
Нэргүй 2023-11-10 66.181.183.192
Чонотой нийлсэн г***й нохойнууд уу. Одоо тэгж хошгирдог цаг өнгөрсөн. Энэ мэт өлөнгүүд байхад улс орон ард иргэд хохироод л үлдэнэ
Нэргүй 2023-11-10 66.181.187.153
Худлаа ухаантай царайлцгаахаар Атомын цахилгаан станц бариулчих
Нэргүй 2023-11-10 139.5.219.168
Сармагчинд АК бариулдаг шиг. Та нарт томдох сэдэв шү
Нэргүй 2023-11-10 202.21.108.21
яг үнэн. хаашаа ч галлаж хэдэн ч хүн хороож мэдэх зууны мангуу шийдвэр.
Нэргүй 2023-11-10 202.9.41.3
СҮЙРЭЛ, ,ГАМШИГ, ГАЙ, МӨХӨЛИЙН ЗАМ РУУ ОРНО
Нэргүй 2023-11-10 139.5.218.85
Битгий хуцаа эхлээд нь хуулиа чангатгаад хулгайчууддаа хариуцлага тооц хулгайчууд байгаа цагт хэзээ ч ашигтай ажиллахгүй
Олон түмний нэг 2023-11-10 202.126.89.7
Ирээдүйд Монголд учрах хор хөнөөлийг сайн бодож тооцоолсон уу. Эсвэл зөвхөн өнөөдрийн ашиг хонжоог харж хошуураад байна уу. Баруун Европын зарим орнууд цөмийн эрчим хүчний эс үүсвэрээс татгалзаад эхэллээ. Моод Монголоор дуусдаг гэдэг үнэн байх.
Нэргүй 2023-11-10 103.212.117.29
Харуулах боломжгүй.
Нэргүй 2023-11-10 103.212.117.29
Ураан олборлох, баяжуулах талаар манай улс өөрийн гэсэн мэдлэг, туршлага байхгүй учраас Францтай хамтрах нь зөв!! Аюулгүйн хяналтыг францын мэргэжилтнүүдэд хариуцуулах нь зүйтэй байх? Манайхан тэр тал дээр туршлагагүй учир тус болохоос саад болох нь илүү байж магадгүй!!!
Нэргүй 2023-11-10 202.126.89.150
АНУ, Европ ОХУ-д хрриг тавьж чадахгүй байгаа салбаруудын нэг бол оросын уранаас хамааралтай нь юм. Франц бас Нигерээс нийт хэрэглээний 35-40 хувийг авдаг байсан ч шулах маягаар уран авдаг гээд өгөхөө больж францтай холбоотой бүгдийг хөөж гаргасан тул сандраад Казахстан, ОХУ гээд Макрон ураны экспортлогч нарын хөлд сууж байна. Атомын салбарт ОХУ улс тэргүүлж АНУ, Франц удаалдаг. Мардайгаа нээвэл хамгийн хурдан олборлох боломжтой. Мардай энэ тэр гээд шал худлаа зохиомжтой кино мэт гай болж байна
Зочин 2023-11-10 59.153.115.156
Цацрагийн хэмжээг байнга хянаад, аюулгүй ажиллагааны шаардлагыг биелүүлээд ажиллавал ямар ч аюулгүй шүү дээ. Бусад ашигт малтмалтай яг адил. Тэмцэгч Цэгмидийн нууц саяхан дэлгэгдэж шившигээ тарьсан биз дээ.Хилийн цаах нь оросууд уран олборлодог. Тэнд хоёр толгойтой тугал яагаад гардаггүй юм бол оо
Нэргүй 2023-11-10 202.9.41.29
Уул уурхайн их мөнгөнөөс иргэдийн амьдрал сайжраагүй, бүр ч муудсан. УУ-н орлогын ердөө 10% нь л татварт ордог. Бусад нь гадныханд очиж, манай хэдхэн томчууд хулгайлдаг. Ийм байхад Газар усаа сүйтгэж, их мөнгө олох нь Монголын ард түмэнд ямар ч ашиггүй, үүнийгээ зогсоо.
зочин 2023-11-10 202.126.92.170
Хүн мал газар шороо өвс ургамал нь хордоод хүн мал амьтан ялгагдахгүй амьтад болвол хариуцлагыг энэ БАТШУГАР, ЦЭРЭНПУНЦАГ, Ж. ГАНБААТАР, ЖАРГАЛМАА НАР үүрч чадах уу МӨНГӨТЭЙ ХҮМҮҮСИЙН үр төл хорддоггүй юм уу
Урангүйгээр амьдарцагаая МОНГОЛЧУУДАА
Нэргүй 2023-11-10 202.126.89.150
Уран олборлоход алт, нүүрс шиг том талбайг сүйтгэхгүй. Далд уурхай учраас тэр. Хүмүүсийг Мардайд аялал жуулчлалаар явуулж урьд нь ямар байсныг таниулах хэрэгтэй. Монголчууд их хөрөнгийг сүйтгэж тонох юм дуусан хүртэл 1990-2000 он хүртэл зарим жил 500 хүртэл хүн амьдарч ирсэн. Одоо ч гэсэн тэнд хүмүүс байж л байна. Талд жинхэнэ ногоон байгууламж, гол горхитой газар тэнд л байна
зочин 2023-11-10 139.5.218.162
Овоо доо, дээд түвшинийхан маань уран ашиглах тал дээр овоо нааштай бодолтой болсон байна. Дунд түвшиний шинжлэх ухааны ойлголтгүй хүмүүст нэг их таалагдахгүй байхаа. уг нь энэ баялагаа аятайхан ашиглаж чадвал хөгжлийг их л хурдасгана даа. Нөгөө хулгайч нар нь өөрсдийн сурсанаар ашгийг нь хулгайлчихгүй бол. Их л хувь заяатай хүмүүс сэн дээ Монголчууд.
Нэргүй 2023-11-10 47.227.179.89
ОТ гэрээг шавдуулсаар байгаад батлуулсан бидний амьдраль хэр дээшилсэн бэ?
Иргэн 2023-11-10 202.126.88.205
Хэрэггүй дээ. Уул уурхайн салбарт орсоноор иргэд маань улам л ядуу болов. Засаглал тааруу улсад мөнгө бүх юмны дээд болжээ. Эрх мэдэл, мөнгөөр зоддог олигархууд, тэдний карманд орсон шүүх засаглал, 30 гэр бүл одоо 300/3000 болсон байх. Шударга ёсны хүрээнд ярих юм бол улс төрчид бүгд гэмт хэрэгийн эзэд болов. 2020 оны сонгуулиар ямар татвар нэмэхгүй гэсэн, боломжтой бүх татварыг нэмсэн. Эмгэнэл нь: баялагийн хуваарилалт, татвар төлөгчдийн мөнгө иргэдэд бус улс төрчдийн карманд үлддэг болов.
Нэргүй 2023-11-10 202.70.38.18
Францтай заавал хамтарч ажиллана. Хүнсний 20-р дэлгүүрийн урд байшинд байрлах Оросын тусгай албадуудаас хэрхэвч айх хэрэггүй. Тэдний туршуул, тролл өөр юм байдаг юм. Тэднийг баривчилж шалгах хэрэгтэй. Орлогын эх үүсвэр гээд зөндөө юм бий тэд нарт энэ улс оронд язгуур эрх ашиг гэж бий. Өвөг, дээдсийн сүнс харж байгаа
Нэргүй 2023-11-10 103.212.117.29
Харуулах боломжгүй.
Нэргүй 2023-11-10 103.212.118.182
БОССОН ХӨХСӨН б**в -уудыг бүгдийг нь баривчлан тэр Орос ахад нь хүлээлгэн өгч Укриан явуул.. Тэнд жолооч, ачигч, тогооч ч болохноо хийж Ах нартаа туслана биз.