160 мянган тонн коксжих нүүрс биржээр арилжжээ

160 мянган тонн коксжих нүүрс биржээр арилжжээ

160 мянган тонн коксжих нүүрс биржээр арилжжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны арваннэгдүгээр сарын 09-ний өдөр Монголын хөрөнгийн биржээр 25 багц буюу 160 мянган тонн коксжих нүүрс арилжсан байна. Арилжаанд дөрвөн худалдан авагч оролцсон бөгөөд тонн тутмыг 132 ам.доллароос эхлэн дуудаж, 151 ам.долларт хэлцэл хийгджээ. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 58 удаагийн арилжаагаар 979.2 сая ам.долларын үнэлгээ бүхий 7,840 мянган тонн нүүрсийг биржээр дамжуулан арилжаалжээ.

Нүүрсийг биржээр арилжсанаар 397 сая ам.долларын нэмэлт орлого олсон байна.

Сануулахад, “Эрдэнэс Тавантолгой” ХК сүүлийн нэг жилийн хугацаанд 26.6 сая тонн нүүрс олборлож, 33.4 сая тонн нүүрс борлуулж, 3.3 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаад байгаа юм. Энэ үзүүлэлт нь компанийн түүхэн дэх хамгийн өндөр ашиг орлого, борлуулалтын үзүүлэлт аж.

Компанид онцгой дэглэм тогтоосон нэг жилийн хугацаанд нүүрс олборлолтыг 3 дахин, нүүрс тээврийг 3.5 дахин, нүүрс борлуулалтыг 3.8 дахин нэмэгдүүлж, улсын төсөвт 2.8 их наяд төгрөгийн татвар төлөөд байгаа юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-10 213.87.89.60

>>>>> Халуун охид таныг хүлээж байна – — – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-10 202.9.41.3

БАЙГАЛИЙН СҮЙРЭЛ, ШИЙТГЭЛ ДУУДСАН ҮЙЛ ДЭЭ

Avatar

Нэргүй 2023-11-10 202.126.89.150

Өмнөх 10 жилд Ингэж сайн ажилласан бол 28 их наяд орох байжээ. Энд бас дутуу тооцсон зүйл байгаагаас үзэхэд Доржхандын яриад байгаа 40 их наядын хохирол бодитой л юм байна

Avatar

Нэргүй 2023-11-10 202.21.108.13

niit olborloson nuursnii teden huviig birjeer borluullaa geed buren buten medeegee taviach. esvel ter ni nuuts medeelel um uu

Avatar

САЙН БАЙНА 2023-11-10 103.111.68.3

САЙН БАЙНА ҮҮНИЙГ ЁӨЙН ГЭХГҮЙ БОЛ ӨӨР ЮУГ САЙН ГЭХ ВЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж