"Татар" хамтлаг хип хопыг сонгодог урлагтай хослуулна

"Татар" хамтлаг хип хопыг сонгодог урлагтай хослуулна

"Татар" хамтлаг хип хопыг сонгодог урлагтай хослуулна

Хип хоп болон сонгодог хөгжмийн хослолыг сонсохыг хүсвэл “Татар”-ыг зориорой. Татар хамтлаг 20 жилийн ойн хүрээндээ үзэгч фенүүддээ дахин бэлэг барьж, сонгодог хөгжимтэй хамтарсан бүрэн хэмжээний тоглолтоо энэ сарын 10-нд буюу ирэх Баасан гаригт хийх гэж байна.

Энэ удаагийн онцлог тоглолтоор нийт 30 дуу дуулах бөгөөд "Татар" хамтлагийн үе үеийн хит дуунуудаас гадна тайзан дээр огт дуулагдаж байгаагүй 13 дуу дуулагдах юм байна.

Тоглолт болох талбайн багтаамжийг харгалзан 3000 тасалбар худалдаанд гаргах гэнэ. Орон нутаг болон гадаадад байгаа "Татар" хамтлагийн дуунд дуртай олон мянган шүтэн бишрэгч нартаа зориулан Tatar.mn, ticket.mn-ээр шууд үзэх боломжийг нээж байгаа ажээ.

Тоглолтын тасалбарын хувьд 99 мянга, 150 мянга, 250 мянга, 500 мянган төгрөг гэсэн дөрвөн сонголттойгоор худалдаалагдаж байгаа юм.

Энэ удаагийн оркестртой хамтарсан тоглолт нь "Татар" хамтлагийн энэ жилийн хоёр дахь удаагийн бүрэн хэмжээний тоглолт билээ. Тус хамтлаг өнгөрсөн наймдугаар сарын 19-нд “Бороо” тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хийсэн бөгөөд тоглолтыг 40 мянган хүн үзэж рекорд эвдэж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-09 213.87.157.37

~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-09 202.21.108.6

ядаргаатай юм бэ жилийн дотор ямар олон үзвээ одоо лай2

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж