Азийн хөлбөмбөгийн клубуудын дундах хоёр дахь том тэмцээн болох Азийн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний дөрөвдүгээр тойргийн тоглолтууд эхэлсэн.Энэхүү цомд Монгол Улсаа төлөөлөн дээд лигийн аварга Улаанбаатар клуб өрсөлдөж буй. Тэд өнөөдөр/2023.11.09/ Улаанбаатар хотноо Макаогийн Чао Пак Кей багтай тоглов.
Хоёр долоо хоногийн өмнө хоёр баг Макаод учраа таарахад Улаанбаатар клуб О.Мижиддоржийн ганц гоолоор ялалт байгуулж байлаа. Тэгвэл өнөөдөр ч гэсэн өрсөлдөгчөө 1-0 гэсэн харьцаатай хожсон. Гоолын эзнээр серби хагас хамгаалагч Неманья Крусевач тодорч, гоолоо гурван хоногийн өмнө тэнгэрт дэвшсэн аавдаа зориулжээ.
Ийнхүү Улаанбаатар клуб хэсэгтээ есөн оноотой хоёрдугаар байрт бичигдэж байна. Тэдний дээр Тайванийн Таичун Футуро баг мөн адил есөн оноотой явж байгаа аж.
Холбоотой мэдээ