Бритнид хошуувч зүүх хэрэгтэй гэж хэлснийхээ төлөө уучлал гуйв

Хуучирсан мэдээ: 2023.11.09-нд нийтлэгдсэн

Бритнид хошуувч зүүх хэрэгтэй гэж хэлснийхээ төлөө уучлал гуйв

Бритнид хошуувч зүүх хэрэгтэй гэж хэлснийхээ төлөө уучлал гуйв

Дуучин Бритни Спирсийн "Women in me" нэртэй намтар ном худалдаанд гараад удаагүй байна. Уг номд Бритни, Жастин Тимберлэйк нарын харилцааны тухай бичсэн нь шуугиан дагуулаад буй. Тодруулбал, Жастинтай үерхдэг байхдаа Бритни үр хөндөлт хийлгэж байсан гэж намтар номдоо бичжээ.

Үүнтэй холбоотойгоор продюсер, реппер Тимбаландын хэлсэн үг мөн л шүүмжлэл дагуулаад байна. Тэрбээр Жастин Тимберлэйкт хандаж "Жастин чи энэ охинд хошуувч зүүлгэх хэрэгтэй юм байна даа" гэж хэлжээ. Үүнийг тэр цахим орчимд биш Вашингтон Д.С дэх Кеннеди центрт олон үзэгчийн өмнө хэлсэн байна.

Энэ үгэнд нь Бритнигийн шүтэн бишрэгчид ихэд эгдүүцсэн тул тэрбээр "Бритни болон түүний шүтэн бишрэгчдээс уучлалт гуйж байна" гэв.

Цахим сүлжээнд нэгэн хэрэглэгч "Эмэгтэй хүн өдгөө 2023 онд үнэнээ ярисныхаа төлөө хошуувч зүүнэ гээд төсөөлөөд үз дээ. Ялангуяа 13 жилийн хүчирхийллийг тэвчсэний дараа шүү дээ" гэж дургүйцлээ илэрхийлжээ. Бритни Спирс 2000-аад онд Тимбаландтай хамтран ажиллахаас татгалзаж байсан учир тэр ийнхүү хоржоонтой үг хэлсэн гэж үзэх хүмүүс ч гарчээ.

Эх сурвалж: BBC
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж