АНУ: Ираны зэвсгийн агуулахад цохилт өгчээ

АНУ: Ираны зэвсгийн агуулахад цохилт өгчээ

АНУ: Ираны зэвсгийн агуулахад цохилт өгчээ

АНУ Лхагва гаригт Сирийн зүүн хэсэгт байрлах зэвсгийн агуулахад цохилт өгчээ. Уг зэвсгийн агуулахыг Ираны Исламын хувьсгалт гвардын корпус болон Ираны дэмжлэгтэй бусад бүлэгтэй хамаатай гэж үзэж байна.

Батлан хамгаалахын сайд Ллойд Остин мэдэгдэл хийхдээ "АНУ-ын хүчинд халдсан халдлагуудын хариуд хоёр F-15 сөнөөгч онгоцоор өөрийгөө хамгаалах цохилтыг өглөө. АНУ-ын алба хаагчдын аюулгүй байдлыг хангахаас илүү чухал зүйл үгүй. АНУ өөрийгөө, боловсон хүчнээ, ашиг сонирхлоо хамгаалах болно гэдгийг ойлгуулах үүднээс ерөнхийлөгч өнөөдрийн үйл ажиллагааны чиглэлийг өгсөн" гэжээ.

АНУ-ын зүгээс хийж буй халдлагууд нь Газын зурвас дахь мөргөлдөөнтэй огт хамаагүй гэдгийг албаныхан удаа дараалан мэдэгдсэн.

Израиль, Хамасын мөргөлдөөн эхэлснээс хойш Сири, Ирак дахь АНУ-ын цэргүүд дор хаяж 40 удаа халдлагад өртсөн байна. Халдлагын улмаас 45 алба хаагч их, бага хэмжээгээр гэмтэж бэртжээ. Сирид АНУ-ын 900 цэрэг байрладаг бол Иракт түүнээс ч олон байдаг.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-11-09 202.21.107.4

ойрхи дорнодын хямрал дэлхийн 3-р дайнгарахын цондон байж мэднэ шүү. америк израиль хоёр үүнийг ухамсарлаад байлдаанаа зогсоох хэрэгтэй байна

Avatar

Нэргүй 2023-11-09 213.87.157.37

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-09 202.21.108.34

СИРИ.ИРАКТ АМЕРИКИЙН ЦЭРГИЙГ ХЯРУУЛААЧЭЭ…

Avatar

Мояанууд уйл уйл 2023-11-09 123.254.172.208

Засс чадах ч юм шиг. Мояанууд орос ахаа дагаад уйл уйл

Avatar

21 2023-11-09 202.131.225.197

NEEH GOE UYM HIISEN UYM SHIG YARIHIIN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж