АНУ Лхагва гаригт Сирийн зүүн хэсэгт байрлах зэвсгийн агуулахад цохилт өгчээ. Уг зэвсгийн агуулахыг Ираны Исламын хувьсгалт гвардын корпус болон Ираны дэмжлэгтэй бусад бүлэгтэй хамаатай гэж үзэж байна.
Батлан хамгаалахын сайд Ллойд Остин мэдэгдэл хийхдээ "АНУ-ын хүчинд халдсан халдлагуудын хариуд хоёр F-15 сөнөөгч онгоцоор өөрийгөө хамгаалах цохилтыг өглөө. АНУ-ын алба хаагчдын аюулгүй байдлыг хангахаас илүү чухал зүйл үгүй. АНУ өөрийгөө, боловсон хүчнээ, ашиг сонирхлоо хамгаалах болно гэдгийг ойлгуулах үүднээс ерөнхийлөгч өнөөдрийн үйл ажиллагааны чиглэлийг өгсөн" гэжээ.
АНУ-ын зүгээс хийж буй халдлагууд нь Газын зурвас дахь мөргөлдөөнтэй огт хамаагүй гэдгийг албаныхан удаа дараалан мэдэгдсэн.
Израиль, Хамасын мөргөлдөөн эхэлснээс хойш Сири, Ирак дахь АНУ-ын цэргүүд дор хаяж 40 удаа халдлагад өртсөн байна. Халдлагын улмаас 45 алба хаагч их, бага хэмжээгээр гэмтэж бэртжээ. Сирид АНУ-ын 900 цэрэг байрладаг бол Иракт түүнээс ч олон байдаг.
Эх сурвалж: AL JAZEERA
Холбоотой мэдээ