АПЕК-ийн ач холбогдлыг "булаах" УУЛЗАЛТ

АПЕК-ийн ач холбогдлыг "булаах" УУЛЗАЛТ

АПЕК-ийн ач холбогдлыг "булаах" УУЛЗАЛТ

Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа /АПЕК/ байгууллагын дээд хэмжээний уулзалт ирэх долоо хоногт АНУ-ын Сан-Франциско хотод болно. Энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар хоёр талын хэлэлцээ хийхээр төлөвлөсөн нь чуулганы ач холбогдол, анхаарлыг өөр зүгт хандуулаад байна. Эдийн засгаараа дэлхийг тэргүүлэгч, өрсөлдөгч орны төрийн тэргүүн нар  сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр дахь удаагаа биечлэн уулзаж, хурцадмал харилцаагаа тогтворжуулахыг эрмэлзэж байгаа юм. Хэдийгээр тэдний уулзалтаас дэлхийд нөлөөлөх том шийдвэр гарна гэж хүлээх хэрэггүй гэж ажиглагчид, Цагаан ордон мэдэгдсэн ч олон улсын анхаарал тэдэн дээр төвлөрөөд байна.

 Стэнфордын их сургуулийн Хятад дахь шинжээч Ориана Скайлар Мастро хэлэхдээ,  " АПЕК-т болж буй бүх зүйлийг тэдний уулзалт "сүүдэрлэнэ" гэсэн юм.

Ши Жиньпин, Байден нар сүүлд Балид болсон Их-20 бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсан. Үүнээс хойш АНУ-ын албаныхан Сан-Франциско дахь уулзазтыг зохион байгуулахын тулд  ажиллаж, Бээжинтэй "зарчмын тохиролцоонд" хүрсэн гэж мэдэгдсэн. Гэсэн ч арваннэгдүгээр сарын 15-17-нд болох АПЕК-ийн чуулга уулзалтад Ши Жиньпин оролцохыг  Бээжин хараахан баталгаажуулаагүй байна.

АПЕК нь дэлхийн ДНБ-ий 62 орчим хувь, дэлхийн худалдааны бараг тал хувийг бүрдүүлдэг 21 гишүүн орны эдийн засгийн бүлэг боловч АНУ, Хятад хоёрын стратегийн өрсөлдөөний талбар болж хувираад буй юм.

Байдены засаг захиргааны албан тушаалтнууд уулзалтын үр дүнгийн жагсаалтыг зарлах нь Хятадтай харилцах харилцааны ахиц дэвшлийг хэмжих хоцрогдсон арга гэж мэдэгдэж байгаа ч уулзалтаас томоохон үр дүн гарахгүй гэж үзэж байна. Мэргэжилтнүүд хоёр улсын хооронд арилжааны нислэгийг нэмэгдүүлэх, эсвэл Хятадаас АНУ-д нийлүүлэгдэж буй фентанил бодисын урсгалыг зогсоох зэрэг хурцадмал асуудлаар хамтран ажиллах алхам хийх боломжтойг онцлон тэмдэглэжээ.

АНУ-ын албаны хүмүүс цэргийн харилцаа холбоо сайжирна гэсэн өөдрөг үзэлтэй байгаагаа илэрхийлсэн ч хоёр армийн хооронд жинхэнэ ажиллагаатай яриа хэлэлцээг сэргээхэд цаг хугацаа шаардагдахыг анхааруулж байна. Нөгөө талаар Хятад улс бүс нутаг дахь АНУ-ын цэргийн өдөөн хатгалга гэж Бээжингийн үзэж байгаа зүйлийг хязгаарлахын тулд батлан ​​​​хамгаалахын харилцаанд тодорхой бус байдлыг эрэлхийлж байна гэж зарим шинжээчид тайларлажээ.

Хятадын "тагнуулын" бөмбөлөг өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтэрснийг буудаж унагаасан хэрэг явдал хоёр орны харилцааг хурцадмал байдлын дээд цэгт хүргэсэн. Үүнээс хойш дипломат харилцааны хямралыг зохицуулахаар Жо Байдены засгийн газар нэлээдгүй хүчин чармайлт гаргаад байна. Тухайлбал, АНУ-аас сүүлийн зургаан сарын турш явуулж, сайд нарын түвшний олон уулзалтыг хийсэн бөгөөд Бээжин рүү ээлж дараалан төлөөлөгчдөө илгээсэн.

ҮНЭД ОРСОН НЬ

Вашингтоны дээд хэмжээний уулзалтыг баталгаажуулах хүсэл эрмэлзэлд Хятад улс идэвхгүй хандаж байгаа нь үнэд орох тактик гэж үзэгдэж байна. Бээжингийн зүгээс Ши Жиньпинтэй уулзахын тулд  АНУ "хангалттай чин сэтгэл харуулах" ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн.

АНУ-ын бүгд найрамдахчуудын зүгээс Байдены засаг захиргааг Бээжингийн талд тоглож байна гэсэн шүүмжлэлийг хэлж байгаа ч эрсдэл маш өндөр байгаа тул Тайвань, Өмнөд Хятадын тэнгис зэрэг асуудлаарх их гүрнүүдийн хоорондын хурцадмал байдлыг зохицуулах, маргаанаас урьдчилан сэргийлэхэд ялангуяа, удирдагчийн түвшинд шууд оролцох нь амин чухал гэж үзэж байна.

Дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулахад хүндрэлтэй байсан ч Бээжин найрсаг харилцаа тогтоохыг хүсч байгаагаа илэрхийлсэн.  Вашингтоны олон жилийн турш эрэлхийлсэн цөмийн зэвсгийн хяналтын талаарх хэлэлцүүлэг зэрэг бэлтгэл уулзалтуудыг Хятад улс хүлээн зөвшөөрсөн нь үүний дохио.

Үүний зэрэгцээ чуулганы үеэр ирэх долоо хоногт Сан-Франциско хотод хэд хэдэн жагсаал болох төлөвтэй байна. Тодруулбал, зарим нь Бээжинг дэмжиж, нөгөө хэсэг нь Хятадын хүний ​​эрхийн зөрчлийг эсэргүүцэн жагсах болно.

Байден энэ үеэр Вьетнам, Филиппин, Канад, Мексик зэрэг АПЕК-ийн бусад удирдагчдыг угтан авах бөгөөд гол анхаарал нь Ши Жиньпинд хандаж байна.

АНУ-аас 2011 онд зохион байгуулсан АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад Цагаан ордны зохицуулагчаар ажиллаж байсан худалдааны шинжээч Мэттью Гудман хэлэхдээ, эдийн засгийн өсөлт нь удааширч буй Хятадаас ялгаатай нь АНУ өөрийгөө Ази тивийн эдийн засгийн хамгийн эрч хүчтэй түнш болгохыг хичээх болно гэжээ.

ХУДАЛДАА

АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен энэ долоо хоногт Сан Францискод Хятадын Ерөнхий сайдын орлогч Хэ Линтэй уулзана. Үүнээс өмнө хэлсэн үгэндээ Йеллен, "АПЕК-ийн орнуудаас бид АНУ, Хятадын аль нэгийг сонгохыг шаардахгүй" гэсэн юм. Тэрбээр мөн АНУ нь Хятадаас хараат байдлаа бууруулж байгаа ч хоёр орны  эдийн засгийг бүрэн салгах нь "практик биш" гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

Гэвч холбоотнууд болон түншүүддээ Бээжингийн эдийн засгийн “албадлага” буюу улс орнуудыг Хятадын бодлогод нийцүүлэхийн тулд эдийн засгийн дарамт шахалтад орохын эсрэг туслана гэдгийг онцолжээ.  Өмнө нь Хятад улс АНУ-ыг ийм зүйлд буруутгаж байсан.

Pew судалгааны төвийн  24 орныг хамруулсан судалгаагаар, ихэнх хүмүүс АНУ-ыг дэлхийн эдийн засгийн тэргүүлэгч гүрэн гэж үзсээр байгаагаа илэрхийлсэн. Энэ нь Жо Байденд олон нийтийн санаа бодолд Ши Жиньпинийг ялсан мэт урам өгч болох юм.  Байден Энэтхэг-Номхон далайн хөгжил цэцэглэлтийн эдийн засгийн тогтолцоонд ахиц дэвшил гаргах, Ази тивд Хятадтай өрсөлдөхүйц оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн санаачилгыг бататгахыг эрмэлзэх болно.

Нөгөө талд Хятад улс түүхэндээ анх удаагаа гадаадын шууд хөрөнгө оруулалтаа улирлын алдагдалтай гарсны дараа Ши Жиньпин АНУ-ын бизнесүүдтэй холбоо тогтоохыг эрмэлзэж байгаа гэнэ.  Хоёр эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын бизнесийн бүлгүүд болон гадаад бодлогын судалгааны төвүүдийн зүгээс ч  Сан-Францискод Ши Жиньпинтэй оройн зоогоор уулзахаар төлөвлөжээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-10 213.87.89.60

>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-10 103.212.116.64

ANYSDN8P955877

Avatar

Нэргүй 2023-11-10 103.212.116.64

ZDKSDN80955877

Avatar

иргэн 2023-11-10 103.57.95.96

Дотор хүний нарийн Ухаан, муу Санаа гүйцэгдэхгүй,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж