Спикер үүргээсээ зугтаж, УИХ улаандаа гарлаа

Спикер үүргээсээ зугтаж, УИХ улаандаа гарлаа

Гишүүд авлигаа голж, сайд нар хоолоо булаацалдав

Спикер үүргээсээ зугтаж, УИХ улаандаа гарлаа

Энэ удаагийн УИХ сүүлийн жилийн төсвөө батлах гэж ёстой хөгөө хөлдөө чирч байна. Баахан хулгай луйвар, авлига илрэв. УИХ-ын гишүүн Г.Ганболд төсвөөс хүртэж буй бялуугаа голсон бололтой “Тойрог дээрээ гурван тэрбумын хөрөнгө оруулалтын санал өгөөрэй. Тэгээд Байнгын хороод дээр зарчмын зөрүүтэй санал гаргахгүй шүү гэсэн учраас бид дуугүй явцгаасан” гэж Засгийн газар ирэх оны төсвийг батлуулахын тулд УИХ-ын гишүүдийг авлигадсан бусармаг үйлдлийг илчилж орхив. Үүний өмнө Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх нэрээр төсөв задаллаа” Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяаг загнаж харагдсан. Ийнхүү гишүүд авлигаа голж, сайд нар хоолоо булаацалдсан төсвийн хэлэлцүүлэг өрнөж байна.

Үүн дотроос УИХ-ын даргыг Г.Занданшатарыг ундууцуулах асуудал олон байна. Жишээ нь, тэрбээр УИХ ирэх 2024 оны төсөв хэлэлцэк буй энэ үед НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох санаачилга гаргаж, 100 гаруй мянган иргэний дэмжлэг авсан нь талаар болсон. Иргэдээсээ авсан 600 тэрбумаа буцаагаад өгчихье гэж тайлбарлаад ч ангийн нөхдөөсөө дэмжлэг авч чадалгүй бүтэлгүйтсэн.  Спикерийн манлайлал дор 100 гаруй мянган иргэний хүсэлтээр УИХ-ын босго давсан энэ асуудал Засгийн газар, УИХ дахь МАН-ын бүлэг дээр унасан. Сангийн Б.Жавхлан “Төсөвт тийм боломж байхгүй” хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатарыг тас зөрсөн бол Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгоно гэдэг популзимаа боль тэр хүн” гэж хэвлэлээр загнасан. Харин Засгийн газар, эрх баригч МАН-ын бүлгийн олонхиор дамжуулан сонгуулийн ахмадуудын тэтгэврийг 100 мянгаар нэмэх 600 тэрбум төгрөг бол байгаа гэдэг мессэж тараасан. Ийнхүү УИХ-ын дарга Г.Занданшатар хувийн тоглолт нийгэмд 100 мянган хүний дэмжлэг авсан Төрийн ордонд ганцаардсан. Улмаар Засгийн газрын сайд нарт загнуулж, зандруулсан УИХ-ын дарга сүүлдээ чуулганы нэгдсэн хуралдаанаа хаях хүртлээ гоморхдог болов.

УИХ-ын нэгдсэн чуулганаар өчигдөр ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үеэр нэгэн хачирхалтай явдал болж өнгөрсөн. Нэгдсэн чуулган даргалж байсан Г.Занданшатар дарга “Төсвийн шинжилгээний албанаа 606.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 94.3 тэрбумаар санхүүжих дүнтэй төсөл арга хэмжээ нь  Төсвийн тухай болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж байна гэдэг дүгнэлт гаргасан. Бид хууль зөрчиж төсөв баталвал сүүлд нь асуудал үүснэ. Хууль тогтоох байгууллага эхнээсээ хуулиа зөрчихгүй байхгүй бол болохгүй. Гэтэл энэ 225 төсөл, арга хэмжээг харахаар Ховд аймгийн сумдад ногоон байгууламж бүхий орчны тохижилт хийхэд 2 тэрбум төгрөг гэх мэт Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчилдсөн маш олон зүйл байна. Төсвийн төсөл дээр ч бий” хэмээн нөхдийнхөө төсвөөр дамжуулан хууль зөрчин хийх гэж буй хулгайг тоймолж орхилоо.

Мөн тэрбээр “Ингээд хууль зөрчөөд яваад байх юм бол Төрийн хэнмэлтийн хууль байх хэрэг байгаа юм уу.  Ховдод л баахан тохижилт хийх нь дээ. Ховд аймгийн цагдаагийн газар гэхэд 8.5 тэрбум төгрөг өртөгтэй байхад санхүүжилт нь 1.7 байна. Гэтэл нийт санхүүжилтийн гуравны нэгээс доошгүйг нь тавих ёстой. Энэ бүгд Төсвийн тухай хуулийн 29.3.3, 29.3.5 дахь заалт, Төрийн хэмнэлтийн тухай хууль Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасантай зөрчилтэй хуулиуд баталж болох юм уу гэдэг асуудал үүсэж байна. Энийгээ хянан үзэж, гүйцээн боловсруулахгүй бол миний хувьд хуулийн зөрчилтэй санал хураалт явуулах ёс зүйн хувьд хүнд байна. Д.Тогтохсүрэн дарга үүнд тайлбар өгвөл сайн байна. Саяны тоонуудыг зассан юм байна. Гэхдээ Байнгын хороон дээр засах хуультай. Тиймээс энэ санал хураалтад би оролцох бололцоогүй юм байна. Л.Мөнхбаатар дарга та хурал удирдчих. Би хууль зөрчсөн санал хураалт явуулж чадахгүй” хэмээн гарч одсон юм.

Үүнд МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тайлбар хийх гэж оролдохдоо, чуулганы танхимд хуулийн төсөлд аман засвар хийж орхисон. УИХ-ын дарга асан Ц.Нямдорж орондоо хууль засдаг гэдэг шиг шууд аман засвар оруулан санал хураалгав. Ингэж засвар хийсний дараа УИХ-ын Дэд дарга Л.Мөнхбаатар төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн зүгээс гарсан зарчмын зөрүүтэй саналуудаар хуулийн зөрчилтэйг нь үл харгалзан санал хураалт явуулж дуусгасан юм. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд, МАН-ын дарга асан С.Баяр “Зөв. Төсвийн хэмнэлтийн тухай хууль зөрчсөн төсөв хэлэлцэж болохгүй гэж. Гэтэл УИХ-ын дарга би үүнийг хэлэлцэхэд оролцохгүй, миний орлогч оролц гэснийг ойлгосонгүй. Би зөрчихгүй, чи зөрч гэж байгаа юм уу. Хурлын дарга илэрсэн дутагдал зөрчлийг арилгаад ир гэж үүрэг өгөх нь түүний үүрэг бус уу” хэмээн шүүмжилжээ.

Эрх баригчид хууль зөрчдөг зөрчдөг гэхэд ийм улайм цайм хулгайг шууд дамжуулж, авлига өгсөн авснаа яриад суусан удаагүй. Хууль тогтоох байгууллагын дарга нь хууль зөрчин хулгай хийж буйг мэдсээр байж зогсоогоогүй нь өөрөө буруутан болох ёстой. Үүнийг АТГ зүгээр хараад суувал тэдний хэргийг нуун далдалсан хамсаатан болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
8
ХахаХаха
8
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-11-09 59.153.112.120

Хууль гууль болжээ,спикер нь хуулиа уншаагүй

Avatar

Нэргүй 2023-11-09 139.5.219.31

Монголд ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй мөн хатуу диктатур хэрэгтэй ардчилал Монголд таарахгүй хойд Солонгосоос авах юм их бий.

Avatar

Эмээ 2023-11-09 202.21.107.60

Монглчуудын үгийн санд тарааянураая жагсая гэдгээс өөр үг байдагүй билүү

Avatar

Зочин 2023-11-09 212.174.130.51

1.энэ маань мэдрэл нь зүгээр үү
2.энэ олон жил хууль ярьчихаад өөрөө ойлгоогүй юму
3.нөгөө мангар нь хурлаа үргэлжлүүлэх юмаа
4.бид хэнийг сонгов хаашаа явж бна ухаараач монголчуудаа

Avatar

Нэргүй 2023-11-09 188.162.254.85

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!

Avatar

ХУУЛЬЧ 2023-11-09 202.9.47.41

ТОЙРГООС НЭР ДЭВШИЖ ИХ ХУРЛЫН ГИШҮҮН БОЛДОГ ТОГТОЛЦООНЫ ГАЖУУДАЛ БОЛОХООР УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮДИЙГ 126 БОЛГОСНЫ НЭГ ҮНЭДЭСЛЭЛ ШҮҮ ДЭЭ.

Avatar

зочин 2023-11-09 66.181.161.8

ГГанболдыг АН-д орж байгаа юм байн, зөв дөө

Avatar

Нэргүй 2023-11-09 43.242.243.90

Популист гэдгээ нэг сайн ухаж иайлбарлаад өгөөч ёстой инээдтэй юмаа

Avatar

Зочин 2023-11-09 202.126.89.179

Нэг мөсөн явуулчих

Avatar

Иргэн 2023-11-09 66.181.185.73

Баянхонгорынхон энэ хүнээ татан авч хүмүүжүүлэх хэрэгтэй. Та нарын өөдөөс нулимаад байна шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-11-09 213.87.157.37

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-09 103.212.116.64

SHAALGI809T5877

Avatar

Нэргүй 2023-11-09 103.212.116.64

80955878

Avatar

Нэргүй 2023-11-09 103.212.116.64

80955877SEKSEEF TAICHNA

Avatar

Зочин 2023-11-09 66.181.161.157

Хулгай цайрах нь энэ үү? Нэг бодлын зүгээр ч юм уу? Би хулгайч гэж бараг хэлчихлээ шүү дээ.

Avatar

Зочин 2023-11-09 59.153.113.55

Миний бодоход Занданшатар популист дээрээ зуунги, өш зангитамгай, асуудлаас зугатагч, амиа бодсон арчаагүй л эр юм байна. Асуудлыг дэвэргэх биш засаж залаад явах боломж байхад зүгээр л тодрох гэсэн, бусдыг буруутгаж харагдуулах гэсэн арчаагүй зан л байлаа.

Avatar

Зочин 2023-11-09 139.5.219.76

МАН-мафи Монголоор наадаж байна даа…

Avatar

Зочин 2023-11-09 59.153.115.117

Булгантуяа 7н сард хийсэн буруу ажлаа засаж залруулах гээд бгаан бишүү

Avatar

Зочин 2023-11-09 66.181.187.161

Юун сүртэй юм Ийм энгийн мэтгэлцээн парламентад байж болно. АН шиг УИХ-ын танхимд, мөн намыхаа их хурал дээр зодолдоод энэ бол ардчилал гэсиймуу. Занданшатар төсвийн хууль дахь заалтыг ашиглаж тараах санаатай юмуу гэмээр харагдаад байна. Хамгийн гол нь мөнгө буцааж өгөх санал асуулга явуулж таарахгүй мөнгөнд дургүй хүн байхгүй биздээ

Avatar

иргэн 2023-11-09 103.212.116.146

Энэ тархиндаа сумтай улсуудаас яаж салъя даа байз

Avatar

Zochin 2023-11-09 202.9.40.59

MAH TARAAX

Avatar

Иргэн 2023-11-09 139.5.217.59

Энэ тэнэг хогийг солиочээ

Avatar

Нэргүй 2023-11-09 202.9.40.167

Г.Ганболдыг АН-ынхан шагнах ёстой. 3 тэрбумыг тойрогтоо зарцуулна гэснээс өөрсдөө хулгайлж авна гэж ярилцаагүй байна. Түүнийг нь хүмүүс мушгиад бүгдээрээ 3 тэрбумыг хулгайлж өөрсөдд авна гэж ярьсан мэтээр ойлгуулаад байна. Нөгөө боловсрол мэдлэг нэмгэнтэй хүмүүс нь түүнд нь итгэчихээд янз бүрийн юм яриад байна.

Avatar

Нэргүй 2023-11-09 202.9.40.167

3 тэрбумыг тойрогтоо зарцуулна гэдэг нь юу ч биш болоод л дуусна. С.Баяр юу бэ. Данда араас нь хутга шааж ирсэн хүн.Элбэгдоржийн үй зайгүй найз нь юм чинт аргагүй байхаа.

Avatar

Бодоо 2023-11-09 202.9.46.43

МАН-ы булхай ч дуусахгүй юмаа хийх хулгайгаа хүртэл хэлчихлээ.

Avatar

Нэргүй 2023-11-09 49.0.141.65

Ийм тэнэгүүдийн тоо дараа жил 126 болно

Avatar

Нэргүй 2023-11-09 202.72.245.121

УИХ-ын заваан хулгайч нар яахаараа 3 тэрбумыг халааслах хууль баталдын бээ. Хотгор шанагын хулгайч хүрэлбаатар жавхлан нтр боль боль. Идэж уухаа больё оо

Avatar

Нэргүй 2023-11-09 66.181.191.201

Аймаг сум бүрд төсөв хуваарилчихаад дээр нь нэмээд тойрогт буюу гишүүн бүрд 3 дэрбумыг хуваариалах нь төсвийн хулгай шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-11-09 202.72.245.121

Энэ муу хотгор шанагын хулгайч хүрэлбаатар жавхлан нтр болиосой. Улсынхаа эсрэг идэж уух ганцхан сонирхолтой буудаэ баймаар хогнууд юмаа

Avatar

Сөрөг хүчин 2023-11-09 59.153.113.220

Хууль зөрчиж баталсан бол сөрөг хүчин Үндсэх хуулийн цэцэд хандаж УИХ чуулганы төсөв хэлэлцэх хуралд завсарлана дахиад ав эс орлцож болохгүй

Avatar

Зочин 2023-11-09 85.110.54.244

Улс терч гэхээр хариуцлага хулээдэггуй нехрийг хэлдэг гээд л бодчих. Энэ зевхен Монголд байдаг ойлголт. Юун эх оронч. Ядахад сонгууль хаяанд ирчихсэн, юун улс орон.

Avatar

Аавынх нь амины өртэй иргэн Хүрэлсүх 2023-11-09 54.36.102.249

Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг гэмт үйлдлүүд байна. Ноён зарцын барьцаалсан харьцаатай,“луйврын”сонгуулийн ирөнхулгайч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа даруй зогсоо. ТАМГА ТЭМДЭГ ээ боль, Эмэгтэйг буцаад ЗГазарт нь буцааж ажиллуул. Ялтанд үйлчилдэг Тамгын газрын Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй. Хадгаламж банк 14.2 тэрбм хулгач

Avatar

иргэн 2023-11-09 202.131.227.82

Ийм УИХ, УИХ-ын гишүүдтэй байгаад ч хэрэггүй юм байна. улаандаа гарсан луйварчид шиг.
.

Avatar

Нэргүй 2023-11-09 213.55.220.238

Nudnii bulai MANgaruud

Avatar

Нэргүй 2023-11-09 202.21.126.30

Хараад л байхад энэ Занданшатар ер нь чадваргүй, популист хүн юм байна

Avatar

Нэргүй 2023-11-09 202.126.90.65

zandanshatar zu shd

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж