Нетаньяху "мэдрэлийн хямралд орсон" гэв

Нетаньяху "мэдрэлийн хямралд орсон" гэв

Нетаньяху "мэдрэлийн хямралд орсон" гэв

"Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху үндэсний аюулгүй байдалд асар том эрсдэл авчирсныхаа улмаас "сэтгэл санааны хямралд орсон" бөгөөд Хамасыг дарсныхаа дараа Газын аюулгүй байдлыг "тодорхойгүй хугацаанд" бүхэлд нь хяналтандаа авахаар бэлдэж, буруу тооцоо хийж байна" гэж тус улсын Засгийн газрын экс тэргүүн Эхуд Ольмерт ярьжээ.

"POLITICO" сайтад өгсөн ярилцлагадаа тэрбээр, Нетаньяху аравдугаар сарын 7-ны өдөр болсон Хамасын халдлагаас үүдэн үндэсний аюулгүй байдлыг хангаагүйн улмаас албан тушаалаасаа огцрохоос зайлсхийж, "мэдрэлийн хямралд орсон" гэв.

Газын зурвасыг бүхэлд нь хяналтадаа авахаар зорьж байгаа нь Израиль стратегийн хувьд замаасаа хазайж байна гэсэн үг гэж Олмерт тайлбарлажээ. Үүний оронд Палестин улсыг байгуулах тухай яриа хэлэлцээг дахин эхлүүлэх  олон улсын хамтын нийгэмлэгтэй эцсийн хэлэлцээ хийх нь нэн тэргүүнд байх ёстой гэсэн байр суурийг тэрбээр илэрхийлсэн байна.

"Газын аюулгүй байдалд хяналт тавих нь Израилийн ашиг сонирхолд нийцэхгүй. Аравдугаар сарын 7-ны халдлагаас өөр арга замаар өөрсдийгөө хамгаалах боломжтой байх нь бидний ашиг сонирхолд нийцнэ. Гэхдээ Газыг дахин хянах уу? Үгүй ээ” гэж Ольмерт ярьжээ.

Нетаньяху болон түүний сайд нар Хамасаас хойшхи Газын засаглалын талаар бодитой төлөвлөгөө гаргаж чадаагүйн улмаас Израилийн барууны холбоотнуудын тэвчээр барагдаж байгааг тэрбээр анхааруулав. "Бидний хийж чадах зүйл их байгаа ч хүссэн бүхнээ хийж чадахгүй" гэсэн байна.

Либерал Кадима намын дарга Ольмерт 2006-2009 онд Израилийг удирдаж байсан.  Ерөнхий сайд болсныхоо дараа Ольмерт Иерусалим хотын захирагч болон Худалдааны сайдаар ажиллаж байхдаа авлига авч, шударга ёсыг тогтооход саад учруулсан хэргээр шоронд хоригдож байжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өмнө нь Израиль Газын зурвасыг дахин эзлэх нь "алдаа" болно гэж хэлж байсан. Нетаньяхугийн төлөвлөгөө нь АНУ болон бусад холбоотнуудын сэрэмжлүүлснээр Газыг бүрэн эзлэн түрэмгийлэх боломжгүй байж магадгүй. Гэхдээ тэрбээр Газын зурвасыг  хяналтандаа байлгаж, Израилийн цэргүүдийг үргэлжлүүлэн байлгах болно гэж таамаглаж байна.

ЭХ СУРВАЛЖ: POLITICO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-09 213.87.157.37

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж