Түгжрэлд чангалуулсан 7 цаг…

Түгжрэлд чангалуулсан 7 цаг…

Түгжрэлд чангалуулсан 7 цаг…

2023.11.08-нд, 18.30 цагт:

Улаанбаатар хотод цас хаялсаар… Төрийн ордны зүүн талаас алхсаар төв зам дагуух “Мөнгөн завъяа” автобусны буудалд ирвэл унаа хүлээсэн хүмүүс дүүрэн. Цастай ч бусад өдрүүдтэй харьцуулахад дулаан байлаа. Гэртээ харихаар яарах зорчигчид автобус ирэхийг хүлээх ч сураг алга. Төв зам дагуух баруун болоод зүүн зүгийг чиглэсэн автомашины цуваа уртаас урт хөврөх ч хөдлөх нь ховор.

Арваад минутын дараа баруун чиглэлийн автомашинууд хөдөлж, урагшиллаа. Цэцэг төвийн уулзвар дээр түгжигдсэн байсан автомашинуудад хөдлөх команд өгсөн үү гэлтэй,  “Офицеруудын ордон-Таван шар” чиглэлийн троллейбус, “Шар хад-Хороолол III, IV”, “Офицеруудын ордон-Ханын материал” чиглэлийн автобус ирэв.  Гэвч дүүрэн зорчигчтой.  Жолооч урд хаалгаа онгойлгон, “хойшоо яваад өгөөрэй, хоёр, гурван хүн ч болтугай аваадхая” гэж хашгирна. Ийм үед хэн эр бяртай нь л чихэж, шахсаар багтаж ордог тэр л жишгээр эрчүүд голдуу 10-аад хүн автобус руу орлоо. Хойд хаалгаа онгойлгосон ч буух хүн байсангүй, бас багтах ч зай алга. Ингээд хоёр автобус, нэг троллейбус багтахаар нь зорчигчдоо чихэн суулгаад хаалгаа хаан, хөдлөв.

Саарал өнгийн приус унасан залуу “Таван шар, 5000 -аар явлаа” гэж хашгирсан даруйд л тал талаас нь бүчин, ядах юмгүй дүүрэв.  Нэг хүн 5000 төгрөгөөр зорчих юм байна. Таван хүн машиндаа суулгасан тул 25 мянган төгрөгийн “халтуур” хийчихэж буй нь энэ аж. Гэвч өнөөх приус зогссон газраасаа хөдлөлгүй, таг гацав. Төв зам дагуух автомашины урсгал баруун, зүүн чиглэл аль, аль талдаа гацжээ.

Сурагчдын амралт эхлэхээр Улаанбаатар хотын авто зам нэг хэсэгтээ сэлүүхэн болдог ч энэ удаад хичээлтэй байх үеийнхээс ч долоон дор орсон нь энэ.

Автомашинууд мөлхсөөр… Арваад минутын дараа “Зүүн салаа-Халдварт” чиглэлийн автобус ирэхэд нь чихэлдэж зүтгэсээр багтаж орлоо. Ахмадууд голдуу хүмүүс  автобусанд багтаж суусандаа бөөн баяр. “Ашгүй минь, ядаж л даарахааргүй боллоо. Хойшоо жаахан яваад өгөөрэй, хүүхдүүд ээ. Овоо олон хүн багтчихлаа” гэж ам, амандаа бувтнацгаана.  Автобусанд багтаж суусан нь сайхан ч хөдлөхгүй нь гачлантай.

20.00 цагт:

Автобус ердөө Их дэлгүүрийн өмнөх замд л зогсож байв. “Мөнгөн завъяа”-гийн автобусны буудлаас хэдхэн алхам хөдөлсөн л гэсэн үг юм. Ойрхон гэртэй нь алхахаар болж, бууцгаасан бол холын гэртэй нь хэзээ харихаа мэдэхгүй, санаа алдсаар…

Цагийн зүү хурдалсаар 21.30 цагийг заах үед автобус Их дэлгүүрийн баруухан талд л ирж, зогсчээ. Зогсоогоороо явсан зорчигчдын хөл нь чилэх нь чилж, өвдөх нь өвдөж, эцэстээ нуруу ч янгинаж эхлэв.  Тэг зогсолтод чангалуулж буй зорчигчид ар гэрийнхэнтэйгээ утсаар холбогдон мөддөө харихааргүй болсноо дуулгана. Зарим нэгнийх нь утасны цэнэг дуусч байгаа тул ярих боломжгүй болж байна гэдгээ ч мэдэгдэв.  “Хархорин” ч бас битүү түгжээтэй байна гэдэг мэдээллийг зорчигчдоос нэг нь автобусныханд дуулгав. Баруун дөрвөн зам өнгөрөөтөхвөл түгжрэл гайгүй болчих болов уу гэдэг хүлээлт ийн талаар болох нь тэр.

22.30 цагт:

Автобус хоёр буудал газар л явжээ. 30 орчим насны залуу давсаг чинэрч эхэлж буйгаа ярьж, зорчигчид “гүрий” гэдэг зөвлөгөө өгөв.

Баруун чиглэлийнхэн ийн түгжээнд орсон бол зүүн чиглэлийнхэн ч мөн ялгаагүй түгжрэлд нам гацсан байв. Нисэх, Яармаг чиглэлийнхэн ч Энхтайвны гүүрэн дээр 3 цаг гаруй хөдлөлгүй таг гацсанаа нүүр номоороо хуваалцсан юм.

Автобус мөлхсөөр Баруун дөрвөн зам ирж зогсоход “Хөлдөх гэж байна. Ашгүй унаатай залгалаа. Яадаг түгжрэл вэ. Хүүхдүүд амарчихсан байхад” гэж үглэсээр зорчигчид орж ирэв.  Дулаан байсан автобус шинээр орж ирсэн зорчигчдын хүйтэн агаарт сэрүү татах нь тэр.

Автобус мөлхсөөр… Нам гацаж байсны дэргэд явж байгаа юм. Гэхдээ нэг их сайхан торохгүй сүнгэнэтэл давхих боломжгүй.  Гацахдаа гацаж, явахдаа явсаар аравдугаар хорооллын автобусны буудалд ирж зогссоноос хойш дээрдэв.

23.00 цагт:

Драгон авто зогсоолын автобусны буудалд ирэв. Хүмүүс олноороо буусан ч зөрөөд л дүүрэн хүн орж ирсэн нь автобус явахгүй байгаатай холбоотой аж. Даарсан бээрсэн, автобус удаан хүлээсэндээ цухалдсан ууртай зорчигчид.

Автобус баруун хойш эргэн, “Сүү” ХК-ийн автобусны буудал өнгөрөөд явахгүй болж зогстол “Тавантолгой түлш” компанийн түлш ачсан вонго маркийн автомашин цагаан өнгийн приус машины хойноос орсноос  түгжрэл үүсчээ. Жолооч автобусаа хоёрдугаар эгнээ рүү шилжүүлснээр цааш хөдлөв.

21 дүгээр хороолол буюу “Содон” хорооллын  буудалд ирж зогссоноор автобуснаас бууж гэрийн бараа харахтайгаа болов.

Гэхдээ автобус дүүрэн зорчигч цааш хөдөлсөн. Хамгийн цаад зах нь Зүүн салааны эцэс хүрч байж, гэртээ очно. Тодруулбал, 21 дүгээр хорооллоос-Зүүн салааны эцэс хүртэл 15, 16 шахам буудал газар явна. Халдвартын эцсээс 16.50 цагийн орчимд дээрх автобусанд суусан зорчигч “24.00 цагийн орчимд гэрийн бараа харах нь ээ” гэсэн нь бараг 7 цагийг замд өнгөрүүлсэн болж таарч байгаа юм. Дунд буудлаас суусан хүмүүс бүтэн 4-5 цагийн турш зогссон гээд бодоход 9 эрүү давсан мэт ёрын хөндүүр оргив.

23.20 цагт:

Цаг их орой болсон тул Авто сургуулийн автобусны буудал хүн багатай байв.  Автобусны буудал дагасан ТҮЦ-үүд гэрэлтэй байгааг эс тооцвол дэлгүүр хоршоо хаалгаа ч барьжээ.

Гэртээ орж ирэн утсаа “ухвал” цагдаагийн байгууллагаас энэхүү түгжрэлийн шалтгааныг дараах шалтгаантай холбон тайлбарласан байв.

  • Сонгинохайрхан дүүргийн нутаг 5-р баазын уулзвараар нийт 28 удаа галт тэрэг явсан.
  • Тухайн гарамыг цас орсоны улмаас 16:06-16:26 цагийн хооронд 20 минут хааж цасыг цэвэрлэсэн.
  • Баянгол дүүргийн Эрчим хүчний гудамжинд ачааны автомашин шалтгаан тодорхойгүй 1 цаг 30 минут эвдэрч зогссон.
  • Мөн цас орсны улмаас халтиргаа гулгаа үүссэн.
  • Хан-Уул дүүрэг ХААИС-ийн зүүн талд ачааны автомашин шалтгаангүй тодорхойгүй эвдэрч 40 минут зогссон зэрэг шалтгааны улмаас авто замын ачаалал, хөдөлгөөний хурд удааширсан гэж тайлбарласан юм.

Гэхдээ олон нийт “Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар төлбөртэй бүсээ тогтоохын тулд албаныхныг ашиглаад зохиомлоор түгжрэл үүсгэчихсэн юм биш байгаа даа” гэх хардлага “дэвшүүлсэн” юм.

Сурагчид амарсан үеэр болсон энэхүү тэг зогсолтын шалтгааныг нийслэлчүүд одоо ч хайсаар л байна.

Идэр ес эхэлж, цасаар шууран, зам халтиргаатай болж, өчигдрийнхөөс ч байдал дордох үед яана даа, нийслэлчүүд минь.

Г.ХОРОЛ  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
16
ХарамсалтайХарамсалтай
6
ХахаХаха
5
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

45 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-09 103.212.118.204

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧДАА БАЯРЛАЛАА. ТАНЫ АЧААР 20 БУУДАЛ ГАЗАР АЛХАЖ ОВОО САЙХАН ГИМНАСТИК ХИЙСЭН ШҮҮ.

Avatar

h 2023-11-09 202.21.124.132

бүх автобус компаниа төрөөс хамааралгүй болгоод үнээ нэм. дээр нь тэтгэврийн насныхан гэж ажил сургуультай хүмүүсийн хажуугаар цүнхээ дааж ядсан хүүхэд хөөж босгоод л ямар хэрэгтэй гэж тэнэдгийн.

Avatar

Ж 2023-11-09 202.9.40.44

газар нутгийнхаа 0.5 хувьд 50 хувь нь шавчихсан юм чинь аргагүй шүү дээ.нямбаатрын төлбөртэй зам л зөв болох бх.ядаж л яарсан сандарсан үед хэрэгтэй дээ.хүн бүр нэг машин унаад түгжрээ үүсгээд бна.зам нь төлбөртэй болчихвол машин аяндаа багасна.нийтийн тээврээрээ л явна биз.ойр зуур бол алхчиж болно эрүүл мэндэд ч хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-11-09 202.126.90.19

АНууснууд 7 жил 7 сар гудамжинд золбин ноход шиг хоорондоо хэрэлдэж зодолдож ХООЛондоо орох нь гэж их л баярладаж байх шиг!!!! Нэг юм хэлье түй май АНууснуудаа бүү баярла!!! Ахиад 4 жил 5 сар гудамжиндаа үлдэнээ гэж хэлье даа _I_

Avatar

Нэргүй 2023-11-09 188.162.254.85

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!

Avatar

Нэргүй 2023-11-09 202.126.89.224

Шувуу шорон шүүр гэж орилсоор байтал ард түмэн хэцүүдлээ ,энэ түгжрэл ЗГ ын буруу бишээ л гэх биз,Есайд буруугүй л гэнэ тэгээд хэний буруу юм, түгжрээд угаартаж үхээд,хүүхдүүд алуулаад энэ улсад болж бүтэж байгаа юм алга,ААНүүд татварт дарамтлуулаад цалингаа ч тавиж чадахгүй бна,энэ хэнии буруу вэ,тэр захирлын буруу юу,яаж ч хичээж ажлаад болохгүй бнаа Есайдаа,МАН нии энэ эргүү засгиин газрын буруу,улс орноо самарч дууслаа,яаж энэ өвлииг давнаа монголчууд

Avatar

Нэргүй 2023-11-09 112.72.10.34

Үхээрийн МАН засаглаж, улс орныг авч явж чадахгүйн тод жишээ. Нам нэртэй хэсэг сүрэг хулгайч нар монгол төрийг атгаж,улс орныг сүйрүүлж, ард биднийг доромжилж байна. МАН ба АН-г хөөж тараа, ард түмээн

Avatar

Нэргүй 2023-11-09 213.87.157.37

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-09 202.126.89.224

Хохинээ яах гэж МАН бг сонгосон юм,яах гэж энэ хэдэн сагсуу поп залуучуудаар засагаа бариулын хохь чинь

Avatar

Нэргүй 2023-11-09 66.181.186.190

Улаанбаатарт амьдархад үнэтэй болгох хэрэгтэй, ус цахилгаан дулааны үнэ, тээврийн хэрэгслийн татвар, үл хөдлөх хөрөнгийн татвар, eр нь бүх төрлийн татварыг орон нутгийнхаас 50 хувь өндөр болгох хэрэгтэй, тэгвэл ганцхан улаанбаатарт шавааралдах нь багасна.

Avatar

zochin 2023-11-09 103.212.117.105

tegeheer dandaa burtgelgui humuus hulgaigaar cholootei amidraad burtgeltei jiriin irged n aluuldag yum baigaa biz dee. haltuur hiideg oron nutgiin dugaartai priustenguud hezee ch tatvar tolohgui shuu dee. odoo ch gesen oron nutgiin dugaartai nohduud duuren baigaa.

Avatar

Нэргүй 2023-11-09 202.21.108.34

ТЭГШ СОНДГОЙ ККК

Avatar

Нэргүй 2023-11-09 202.21.108.34

ТҮГЖРЭЛД ЧАНГАЛУУЛАХ БИШ ЧИМУУ ШЭЭС ЯМАРЧ ШААРДЛАГАГҮЙ ЯМБИЙ УНАЖ ЯВЖ ТҮГЖРЭЛ ҮҮСГЭГЧ БАЙНА ШҮҮ ДЭЭ..ККК

Avatar

Нэргүй 2023-11-09 139.5.218.211

Цагдаа нараа татаж байгаад зохиомол түгжрэл албаар үүсгэж нөгөө хуулиа зүтгүүлэх гэсэн Нямбаатарын хийсэн ажил гэж бодож бна . Нямбаатар болон З Ц Г ын дарга хоёр огцрох болзолоо хангажээ

Avatar

Нэргүй 2023-11-09 66.181.183.217

ТҮГЖРЭЛД ХОТЫН ДАРГА, ӨӨР ХЭН НЭГЭН ДАРГЫГ БУРУУТГАХ БОЛОМЖГҮЙ. ЕРӨӨС СОЦИАЛИЗМЫН ҮЕИЙ ЗАМЫН СҮЛЖЭЭН ДЭЭР БУЙ БОЛСОН ИРГЭДИЙН АСАР ХУРДАЦТАЙ МАШИНЖСЭН ҮЙЛ ЯВЦ ЮМ. ДЭЛХИЙН БАРАГ ИХЭНХ ОРНУУД ХОТЫН ТӨВИЙН ТҮГЖРЭЛТЭЙГЭЭ НҮҮР ТУЛЖ БАЙНА. ТИЙМЭЭС ЗҮГЭЭР Л ҮЙЛИЙН ҮРТЭЙГЭЭ ЭВЛЭРЭХЭЭС ӨӨР ЗАМГҮЙ. ЮМ Л БОЛ ХЭН НЭГНИЙГ БУРААТГАХАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ХАМГИЙН МЭРГЭН ТҮРГЭН ШИЛДЭГ НЬ Ч ТҮҮНИЙГ ТЭР ДОРНО ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ. ТЭГЭХ ТУСМАА АЛЬ НЭГ УЛС ТӨРИЙН ХҮЧИН БОЛ БҮР Ч ЧАДАХГҮЙ.

Avatar

Нэргүй 2023-11-09 202.126.89.224

ДОЛДОЙ ХОГ ВЭ,ШУЖД ХЭЛЭХЭД ЭНЭ ЗГ БУРУУТАЙ

Avatar

Шамбрам 2023-11-09 103.57.94.164

Шамбрам тосны борлуулалт нэмэгдээгүй !!! гэж аптекийн эрхлэгч ярьж .Тэгэхээр автозам түгжрээгүй гэсэн үг

Avatar

Нэргүй 2023-11-09 202.9.40.125

Автомашины татвараа нэмээч! чадахгүйн бол тэгш, сондгой гэж явуул арчаагүй ард түмэн босоод харанхуй төр засгаа хөдөлгөөч!

Avatar

Зочин 2023-11-09 172.56.167.19

Хөгжилтэй ч юм шиг хөгийн ч юм шиг Монголын ганц хотын амьдрал…бяцхан хотын, өчүүхэн зах зээлтэй УБ хан машины донотой бол үйлээ эдлэхээс яахав.
Сонгуулиа зарж биеэ үнэлээд…хэдэн үеэрээ зовохоо өөрсдөө мэдэж байгаа байх

Avatar

Нэргүй 2023-11-09 59.153.86.83

hudalaa buhimdsan humuus hahaha hohinee hohino za goy . amia bodson huwia hicheesen archaagui ard tumen hahhaha darluulj doromjluulj bhdaa taarsan hahhaahaha

Avatar

Нэргүй 2023-11-09 59.153.86.83

HOHINO archaagui ard tumend negdej bosch chaddaggui amia bodson huwia hicheesen archaagui ard tumniii uzeh l ystoi naad zahiin asuudal ih ym uznee archaagui ard tumen darluulaad deerelhuuleed surtsan booliin bool bolood amidrah huwitai hohineeee hohino . nomhon temeeg noolhod amar gj hahhaaha

Avatar

Нэргүй 2023-11-09 103.57.92.229

Яах гэж унаа авч баяжисан юм. Хохь нь. Нохой явган бол санаа амар шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-11-09 59.153.115.130

хохь нь ээ

Avatar

Иргэн 2023-11-09 103.212.118.122

УБ ХОТОД ОДОО МЯНГАН НЭМЭЛТ ГҮҮРЭН ЗАМ БАРИАД Ч ӨНГӨРСӨН ДӨӨ. ХҮМҮҮС ХҮЧЭЭР АВТОМАШИНААС ТАТГАЛЗАЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ЭРС САЙЖРУУЛБАЛ ХЭСЭГ ТЭСНЭ. ДААНЧ МОНГОЛЧУУД МАШИНААС ТАТГАЛЗАЖ ЧАДАХГҮЙ. ТЭГЭХЭЭР ӨӨР ТОМ ХОТ ТӨВҮҮДИЙГ ЯАРАЛТАЙ БАЙГУУЛЖ НЯГТРАЛЫГ СААРУУЛАХ. ӨӨР АРГА БАЙХГҮЙ ДЭЭ. ОЛОН БИШ Ч ХЭД ХЭДЭН УЛСАД ТҮГЖРЭЛИЙГ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ҮНДСЭН ДЭЭР ШИЙДДЭГ ЮМ БАЙНА ЛЭЭ. ЖИШЭЭ НЬ ИРГЭД ХУВИЙН МАШИНТАЙ БАЙХЫГ НЬ ҮЛ ДЭМЖИХ. ЗОГСООЛЫН ГАЗАР БОЛОН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХГҮЙ БАЙХ ОЛГОСОН Ч АСАР ӨНДӨР ҮНЭЭР ОЛГОЖ

Avatar

Иргэн 2023-11-09 103.212.118.122

АВТОМАШИНТАЙ ХОЛБООТОЙ БҮХ ТАТВАРЫГ ЧАНГАЛДАГ . ТЭГЭХЭЭР ХҮМҮҮС ААЖМААР ХҮССЭН ХҮСЭЭГҮЙ МАШИНААСАА ТАТГАЛЗДАГ ЖАМТАЙ. ЯАЛТАЙ Ч БИЛЭЭ.

Avatar

8 буудал 2023-11-09 103.212.118.105

МАН-даа баярлалаа ойрдоо намайг жаахан жин нэмээд байгааг мэдэнгүүтээ явган алхуулж биеийн тамир хийлгэж байна гэж ойлгосон шүү, 8 буудал алхсан алхсан

Avatar

Зочин 2023-11-09 202.70.36.227

Түгжрэл өчигдөр арай л их байсан. Зуны дугуйгаа сольчийчээ

Avatar

Нэргүй 2023-11-09 202.9.40.167

Дандаа хардлага. Нямбаатар ийм зүйл хий гэхээр л хувийн компаниуд үгэнд нь ороод олох ашгаасаа татгалзана гэж байхгүй.

Avatar

Жавхлан 2023-11-09 66.181.161.108

Хувийн компани биш ТЦАлба нь зохицуулж байгаадаа биз дээ.

Avatar

Э 2023-11-09 66.181.181.23

Буруу талдаа хүрдтэй машинуудыг оруулж ирэхийг хориглооч ээ!

Avatar

Нэргүй 2023-11-09 202.179.27.131

алхаад л байж дээ .Багшийн дээдээс өргөө хүртэл алхасан 45 минут л болж байна лээ.Түгжирч байсан аас л дээр.Баярлалаа нямбаатараа

Avatar

Нэргүй 2023-11-09 66.181.181.23

Орон сууцныхан хэзээ ч алхдаггүй юм.

Avatar

Нэргүй 2023-11-09 202.9.46.9

Хуцна биз, харин ч алхдаг. Насаараа алхлаа.

Avatar

Нэргүй 2023-11-09 202.21.117.2

төв шуудан цэцэг төвийн уулзвар дээр цагдаа зогсож гай болдогоо болих хэрэгтэй гэрлэн дохиогоороо л явал түржирэхгүй харин дүрэм зөрчигдсийг цагдаа гялс шийдэж зайлуулбал болоо

Avatar

Нэргүй 2023-11-09 122.201.23.83

3 д-г явуулахын тулд

Avatar

Нэргүй 2023-11-09 139.5.217.246

Хотыг 26 жил засагласан МАН өнөөдөр яагаад ийм болчихсонд хариулт өгнө

Avatar

Зочин 2023-11-09 66.181.160.96

Тулгууруудаа л босгоод авчихвал Японы угсармал ган төмөр бетон гүүрийн технологоор замаа өндөрт угсраад авна. Нэмэлт зам хийх, метро барих зэргийн дэргэд хамаагүй хямд зардлаар хурдан босох ЮМ бол энэ л байна. За тэгээд олон давхар зогсоол бариад эхэлбэл хүн бүрд нөлөөлдөг энэ айхтар түгжрэл алга болно. Зам саадгүй л байвал машин техник гэдэг чинь өөрөө хурдтай болохоор нөхцөл байдал шал өөр болно. Хүмүүс энэ асуудалд маш идэвхгүй оролцож, цөхөрсөн байдлаар хандаж байна. Өөдрөг байцгаая

Avatar

Нэргүй 2023-11-09 202.126.93.115

хотын захиргаа гэж мафижсан хулгайчууд санаатайгаар түгжрэлийг зохион байгуулж хууль батлуулах зорилготой

Avatar

Зочин 2023-11-09 66.181.160.96

Амьтны судас хүртэл гол ба туслах нарийн, хялгасан гээд янз бүр байдаг. Тэгвэл нийслэлийн маань бүх "судас" туслах чанартай болжээ. Нөгөө айхтар шинжлэх ухааны үндэслэлтэй хот төлөвлөлт, мундаг том ерөнхий архитектор энэ тэр гээд хүмүүс чухам ямар гээчийн хот байгуулаад байгаа юм бэ??? Одоо босоо ба хөндлөн чиглэлд гол "судас" буюу гол замаа гаргаж авах хэрэгтэй. Уулзваргүй гүүрэн зам хийгээд өгөхөөр машины хурд нэмэгдэнэ. Замын өнгөрүүлэлт сайжирна. Хэдэн ч машин байсан хамаагүй.

Avatar

idtxnj ? 2023-11-09 216.38.195.74

oztn; #

Avatar

Нэргүй 2023-11-09 66.181.180.124

Өнөөдөр дахиад түгжрээд бүр өглөө үүр цайж байхад гэртээ очоосой билээ !

Avatar

Нэргүй 2023-11-09 202.9.47.1

Батүүлээр Метро г нь бариулчихсан бол хичнээн амар байх байваа …халаг гэж …

Avatar

Нэргүй 2023-11-09 122.201.23.83

хурган комнист санаатай зохион байгуулсан эндний арга нь энэ

Avatar

Нэргүй 2023-11-09 59.153.86.83

HOHINO za hahaha amia bodson huwia hicheesen darluulj bhdaa taarsan ard tumen hahaha

Avatar

Нэргүй 2023-11-09 180.149.98.126

15 tsagt garaad 16:20-d sodon-d ochson

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж