Г.Ганболд төсвийн авлигыг "илчлэв"!

Хуучирсан мэдээ: 2023.11.09-нд нийтлэгдсэн

Г.Ганболд төсвийн авлигыг "илчлэв"!

Г.Ганболд төсвийн авлигыг "илчлэв"!

Хуульд зааснаар УИХ энэ сарын 15-наас өмнө 2024 оны улсын төсвийг батласан байх учиртай. Ямартай ч Сангийн сайд Б.Жавхлангийн боловсруулсан төсвийн төсөл хоёр дахь даваагаа давсан. Энэ нь улсын төсөв Засгийн газраас оруулж ирсний дагуу бараг батлагдах нь тодорхой болж байна гэсэн үг.

Уг нь авлигатай хийх Засгийн газрын тэмцэл улсын төсвийн авлигаас эхлэх ёстой байлаа. Гэвчиг, энэ жил УИХ-ын гишүүд улсын төсвийг төдийлөн “шүүмжлэлгүй” өнгөрсөн нь өнөөх жил болгон авдаг “усалгааны мөнгө”-тэй нь холбоотой аж.

Өөрөөр хэлбэл, Засгийн газар улсын төсвийг батлуулахдаа өнгөрсөн жил УИХ-ын гишүүдийг дөрвөн тэрбумаар “авлигадаж” байсан бол энэ жил гурван тэрбумыг өгч байгааг УИХ-ын гишүүн Г.Ганболд, Н.Алтанхуяг нар “гэрэл цохиулав”. УИХ-ын гишүүн Г.Ганболд "Гишүүдийг "Тойрог дээрээ 3 тэрбумын хөрөнгө оруулалтын санал өгөөрэй. Тэгээд байнгын хороод дээр зарчмын зөрүүтэй санал гаргахгүй шүү" гээд л бид дуугүй явцгаасан шүү дээ" гэсэн бол Н.Алтанхуяг "Улсыг өрөнд оруулсан төсвийг баталж болохгүй. УИХ-ын гишүүдийг гурав орчим тэрбум төгрөг тойрогт нь тавина гэж авлигадах байдлаар Улсын төсвийг баталж болохгүй. Ингэж Монгол Улсын хувь заяагаар тоглож болохгүй гэдгийг хатуу хэлсэн. Та бүхэн төсвөө буцааж аваад засч, янзлаад улсын төсвийг алдагдалгүйгээр батлах хэрэгтэй" гэж шүүмжлэх болсон.

Нэг гишүүнд тойргийн хөрөнгө оруулалт гэж гурван тэрбумыг улсын төсөв суулгаж өгсөн гэвэл нийтдээ 228 тэрбум болж байна. Энэ нь НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгоход шаардагдах 600 тэрбумын бараг гуравны нэгтэй тэнцэх мөнгө юм.

Тэрчлэн сайд нарын багцаас 500 тэрбумыг гаргаж, тэтгэврийг 100 мянгаар тэгшитгэж нэмэхээр болсон. Тэгэхээр саяхан л НӨАТ-ын таван хувийн нэмэгдэлд өгөх 600 тэрбумыг гаргах боломжгүй, мөнгө байхгүй гэж “зовлон” тоочиж байсан Б.Жавхлан сайдын үг худлаа байсан бололтй. Тэрбээр татвар төлөгчдийн 228 тэрбумаар УИХ-ын гишүүдийг авлигадаж байна. Иргэд НДС-аас “халамж” тараа гэж хүсээгүй, эцсийн хэрэглэгчийнхээ хувиар төлсөн НӨАТ-ын таван хувиа буцааж авъя гэсэн санал гаргасан шүү дээ. Харамсалтай нь, эрх баригчид нэг амаараа авлигатай тэмцэнэ гэж зарлаад нөгөө гараараа "авлига" авч, өгөлцсөөр. Бүр хуулийн тогтоох танхимаа хүртэл "худалдаад" авчихаж байна.

Б.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж