Палестинчуудыг дэмжин жагсахыг хориглов

Палестинчуудыг дэмжин жагсахыг хориглов

Палестинчуудыг дэмжин жагсахыг хориглов

Израиль-Хамасын хооронд өнгөрсөн аравдугаар сарын 7-нд эхэлсний дараа  Палестиныг дэмжсэн ард түмний жагсаал барууны нийслэлүүдээс исламын улсууд хүртэл олон оронд өрнөсөн. Гэтэл Палестиныг дэмжигч байр сууриараа алдартай Энэтхэгийн хяналтад байдаг Кашмирт чимээгүй байсаар өдийг хүрчээ.

Учир нь исламын шашинтнууд дийлэнх нь оршин суудаг Кашмирт эв санааны нэгдлийн жагсаал зохион байгуулахыг Энэтхэгийн эрх баригчид хориглож, мөргөлдөөний талаар дурдахгүй байхыг номлогчдоос хүссэн гэж оршин суугчид болон шашны удирдагчид Ассошиэйтед Пресс агентлагт мэдэгдэв. Энэ нь шашны зөрчил, маргаантай бүс нутагт Шинэ Делигийн засаглалыг унагаах шаардлага болж хувирах аливаа хэлбэрийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг зогсоох Энэтхэгийн хүчин чармайлтын нэг хэсэг юм.

Палестинчуудыг олон жилийн турш дэмжиж ирсэн Энэтхэгийн гадаад бодлого популист Ерөнхий сайд Нарендра Модигийн удирдлаган дор өөрчлөгдөж байгааг тусгаж байна гэж шинжээчид дүгнэжээ.

Энэтхэг улс аравдугаар сарын 7-нд зэвсэгт бүлэглэлийн Хамасын халдлагыг эрс буруушааж, Израильтай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ Израилийн дайралтаас болж энгийн иргэдийн амь нас эрсдэж байгаа Газын зурваст олон улсын хүмүүнлэгийн хуулийг дагаж мөрдөхийг уриалжээ.

Энэтхэг, Пакистан хоёрын хооронд хуваагдсан Гималайн бүс нутаг болох Кашмирт  Энэтхэгийн эсрэг үзэл бодол гүн гүнзгий байдаг. Тус бүс нутгийг Энэтхэг, Палестин нь өөрсдийн нутаг дэвсгэр гэж маргалддаг.  2019 онд Шинэ Дели бүс нутгийн хагас бие даасан байдлыг устгаж, аливаа хэлбэрийн эсэргүүцэх үзэл, иргэний эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг эрс хязгаарласан.

Кашмирчууд палестинчуудтай удаан хугацааны турш эв санааны нэгдэлтэй байдгаа харуулж, Газын зурваст өмнөх тулааны үеэр Израилийн эсрэг томоохон жагсаал цуглаан зохион байгуулж байсан.

Эдгээр эсэргүүцлүүд ихэвчлэн гудамжны мөргөлдөөн болж хувирч, Энэтхэгийн засаглалыг зогсоохыг шаардаж, олон арван хүний ​​амь нас хохирдог байв.

Хинди шашины үндсэрхэг үзэлтэй Моди бол Израильтай эв санааны нэгдэлтэй байгаагаа шуурхай илэрхийлж, Хамасын халдлагыг "терроризм" гэж нэрлэсэн дэлхийн анхны удирдагчдын нэг юм. Гэсэн  ч аравдугаар сарын 12-нд Энэтхэгийн Гадаад хэргийн яам мэдэгдэл гаргаж, "Израильтэй зэрэгцэн, аюулгүй, хүлээн зөвшөөрөгдсөн хилийн дотор амьдарч, тусгаар тогтнон амьдрах чадвартай Палестин улсыг" байгуулахыг дэмжиж буй Шинэ Делигийн байр суурийг дахин илэрхийлжээ. Үүнээс хоёр долоо хоногийн дараа Газад хүмүүнлэгийн гал зогсоохыг уриалсан НҮБ-ын Ерөнхий ассамблейн санал хураалтын үеэр Энэтхэг түдгэлзсэн.

Энэтхэг улс 1947 онд Израиль улс байгуулах тухай НҮБ-ын тогтоолын эсрэг санал өгсөн. Үүгээр ч зогсохгүй 1970-аад онд Палестиныг чөлөөлөх байгууллагыг Палестинчуудын төлөөлөгч хэмээн хүлээн зөвшөөрсөн анхны араб биш улс байсан  бөгөөд 1980-аад онд тус бүлэглэлд бүрэн дипломат статус олгосон юм. Энэтхэг 1992 онд Израильтай бүрэн дипломат харилцаа тогтоосон.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-09 213.87.157.37

^^^^ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

ZOCHIN 2023-11-09 101.189.22.137

ENETHEG PAKISTAN GEE CH ….PALESTIN BHDAA YAHAVDEE….

Avatar

Нэргүй 2023-11-09 202.179.26.145

уучлаарай, та мэдээний агуулгыг уншаагүй эсвэл ойлгоогүй бололтой. Дахин нэг уншина уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж