Ойрхи Дорнодод хурцадсан ч Украиныг дэмжинэ

Ойрхи Дорнодод хурцадсан ч Украиныг дэмжинэ

Ойрхи Дорнодод хурцадсан ч Украиныг дэмжинэ

"Их-7" бүлгийн Гадаад хэргийн сайд нар Токио хотноо чуулж, Ойрхи Дорнодын нөхцөл байдлыг хэлэлцсэн. Уулзалтад "Их-7"-ийн удирдагчдаас гадна Европын холбооны төлөөлөгчид оролцсон байна. Тэд энэ үеэр "Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн хурцадсан ч Украинд үзүүлэх дэмжлэг хэзээ ч ганхахгүй" гэсэн нэгдсэн байр суурийг илэрхийллээ.

ОХУ урт хугацааны дайнд бэлтгэж байгаа гэж "Их-7" үзэж байна. Тиймээс эдийн засаг болон батлан хамгаалахын тусламжийг Украинд үргэлжлүүлэн үзүүлсээр байх болно. Орос, Украины дайн эхэлснээс хойш "Их-7"-ийн орнууд нь хориг арга хэмжээний тэргүүн эгнээнд явсаар ирсэн. Энэ удаагийн уулзалтаар ч бас ОХУ-д авах нэмэлт хориг арга хэмжээний талаар хэлэлцжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хэлэхдээ "Бүлэг Оросын дайныг буруушаасан нэгдмэл байр суурьтай байна" гэв. Ерөнхийлөгч Жо Байден Украинд 60 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт олгох хүсэлт гаргасан ч Бүгд найрамдах намын Конгрессын гишүүд үүнийг эсэргүүцээд буй. АНУ-ын засаг захиргаа Украинд хуваарилсан хөрөнгийнхөө 96 хувийг хэдийнэ зарцуулчихаад буйг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби хэлжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-09 202.126.88.89

Орост амьдрал хэвийн үргэлжилж байна. Оросын армийн гол фронтын шугам Донбасс муж хавьд л үргэлжилж байна. Орос Украйныг эзлэх биш харин салан тусгаарласан Донбасс мужаа л чөлөөлж Донецк Луганск БНУ-д бүрэн хүлээлгэн өгөх цэргийн тусгай ажиллагаа явагдаж байна. Хэрвээ Орос Украйнтай жинхэнэ дайн зарлавал Орос цэргийн нөөц болох 25 сая эрчүүдээ татаж Украйн руу бүх талаас нь довтолж Нийслэл Киев болон томоохон хотуудыг аль хэдий нь эзлэх байлаа.

Avatar

Нэргүй 2023-11-09 43.242.242.59

АНУ дайн байлдаанд их мөнгө хаядагн мөртлөө ядуу буурай оронд туслаж өмнөг хаяахгүй байгаа нь хачирхалтай юм. Улс орнууд хоорондоо байлдаж л байвал тэдэнд хэрэгтэй юм байх даа

Avatar

Нэргүй 2023-11-09 59.153.115.103

Тийм. Тэд тэгж л ашиг олдог юм.

Avatar

Нэргүй 2023-11-09 66.181.161.185

Бид ч хүний өгснийг сагадаггүй л ард түмэн дээ

Avatar

Нэргүй 2023-11-09 173.66.93.130

Үмхий үнэртэй хулмас шивэр оросууд дууссаан

Avatar

Нэргүй 2023-11-09 202.9.46.9

Оросыг Украйнаас хөөгөөд гаргая гэвэл уг нь ёстой л 3 хоногийн ажил. Дайнд ялагдсаны дараа Япон Герман шиг хурдан сэхэж болзошгүй. Барууныхан зориуд сунжруулж Оросыг сулруулах, мөхөөх зорилготой нь харагдаж байна л даа. Сөнөж байхдаа таарсан улс даа.

Avatar

Нэргүй 2023-11-09 202.126.90.14

АНУ ,Украиныг дэмжих биш.Харин хүчирхэг орос орныг устгах хорон ажиллагаандаа буруу ашиглан,Украиныг сүйрүүлж устгаж байна. Нийт иргэдийн 50 гаруй хувь нь гадаадад дүрвэх, дайнд үрэгдэх зэргээр алга болов.Эдийн засгийн 50 хувь нь усдаж,зөвхөн цэргийн зардлаа гаргах чадваргүй болов.Цэргийн насны залуус нь дуусч,ахмад,эмэгтэйчүүд насанд хүрээгүй өсвөрийнхнийг цэрэгт дайчлах болов.Баруунаас ирэх зэвсгийг зарах зэргээр төр нь жинхэнэ авилгад автлаа гэж хэвлэлээр байнга мэдээлэж байна.

Avatar

Нэргүй 2023-11-09 123.254.172.208

Тэгээд яагаад Киeвийг эзэлчихэж чадаргүй нөгөө л Бахмут Авдeeвка хавьдаа л ухнатаад байгаа юм оркоо. Одоо бүр эмэгтэйчүүдээ цэрэгт ихээр татаад Украйны олзлогсдыг өөрсдийнх нь эсрэг байлдуулна ч гэх шиг галзуурч байна ккк

Avatar

Нэргүй 2023-11-09 202.9.46.54

Толгой угаасан оросын мэдээлэлдээ итгэхээ болиогүй хоцрогдсон хүн чамаас өөр байна уу. Украйныг хэн сүйрүүлээд байгаа юм Орос биш юм уу малаа. 50 хувь ч гэх шиг 8 сая хүн дүрвэсэн эргүүлээд олсон мөнгөө өгч байна. Эдийн засаг нь сэргээд байна үйлдвэрээ сэргээгээд, хуулиараа насанд хүрсэн хүмүүсээ татах зөв биздээ. Манайд ч гэсэн жил болгон 18 нас хүрсэнээ хүнээ татдаг. Монгол орк эр л биз мэдээ мэдээллээ зөвийн унш.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж