ТЦА: Өчигдөр тээврийн осол өмнөх өдрүүдээс 30 хувиар нэмэгдсэн

Хуучирсан мэдээ: 2023.11.09-нд нийтлэгдсэн

ТЦА: Өчигдөр тээврийн осол өмнөх өдрүүдээс 30 хувиар нэмэгдсэн

ТЦА: Өчигдөр тээврийн осол өмнөх өдрүүдээс 30 хувиар нэмэгдсэн

Цас, бороо орсон үед нийслэлийн авто замууд тэг зогсдог. Өчигдөр тэдгээр өдрийн нэг нь байв. Түгжрэл ихэсч, иргэд нэг байршилдаа 2-3 цаг зогссон төдийгүй халтиргаатай байсан учир автозамын осол ч их гарсан байна.

Тээврийн цагдаагийн албаны статистикаар өчигдөр нийт 142 байршилд зохицуулалт хийж ажилласан бөгөөд өмнөх өдрүүдээс осол аваар 30 хувиар нэмэгдсэн болохыг онцлов.

Замын хөдөлгөөний ачаалал үүссэн шалтгаан нь нэгдүгээрт, 391 осол гарч, ослын тоо энгийн өдрүүдээс 30 хувиар өссөн. Хоёрдугаарт, нийтийн тээврээр зорчих хүн багасч, хувийн машины тоо өссөн байна. Өдөрт дунджаар нийслэлийн авто замд 140 машин нэмэгдэж байгаа аж. Гуравдугаарт, 5 шарын гармыг өчигдөр нийт 28 удаа хаасантай холбоотой бөгөөд гармын цасыг цэвэрлэхийн тулд 20 минут хөдөлгөөн зогсоосон гэв. Мөн хоёр байршилд ачааны машин эвдэрч 40-150 минут зогссон зэрэг аж.

Цаашид ч замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэх төлөвтэй байгаа тул зорчих замын ачаалал болон цагийн төлөвлөлтөө зөв зохион байгуулахыг онцолж байна.

Судалгаагаар Улаанбаатар хотын нийт хүн амын 45 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг гэсэн мэдээлэл бий. Гэвч цаг агаараас шалтгаалж энэ тоон буурдаг байна. Тиймээс хувийн автомашинаас татгалзахыг албаныхан зөвлөж буй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж