Э.Амартүвшин дэлхийн дуурийн "Оскар" хүртжээ

Э.Амартүвшин дэлхийн дуурийн "Оскар" хүртжээ

Э.Амартүвшин дэлхийн дуурийн "Оскар" хүртжээ

Ардын жүжигчин, дуучин Э.Амартүвшин дэлхийн дуурийн оскар буюу Италийн Дуурь болон Симфони хөгжмийн холбооноос зохион байгуулсан 8 дахь удаагийн "International opera awards" арга хэмжээний "Шилдэг баритон” шагналын эзнээр хоёр дахь удаагаа шалгарчээ.  Тэрбээр энэ шагналыг 2021 оны анх авч байсан бөгөөд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг дуучин гэдгээ дахин баталлаа.

Энэ удаагийн шагналд дэлхийн дуурийн урлагийн шилдгийн шилдэг 15 дуурийн дуучдаас хоолой тус бүрээс гурван дуучныг шалгаруулж дэвшүүлснээс Монголын дуурийн нэрт дуучин Э.Амартүвшин шалгарчээ.

Энхбатын Амартүвшин 2022 оны дэлхийн дуурийн шилдэг 11 дуучны нэгээр шалгарсан бөгөөд өнгөрсөн наймдугаар сард эх орондоо ирж, түүнд Монгол Улсын Ардын жүжигчин цол тэмдгийг нөхөн олгосон юм. Тэрбээр 25 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цолыг хүртэж байсан билээ. Тэрбээр 2004-2009 онд Соёл урлагийн их сургуулийг Монгол Улсын Гавьяат Жүжигчин Ц.Ерөө багшийн удирдлага дор суралцаж төгссөн бөгөөд 2009 оноос сонгодог урлагийн гараагаа  Дуурь, бүжгийн эрдмийн театраас эхэлж байжээ. Энэ хугацаанд дэлхийн томоохон сонгодог урлагийн уралдаан тэмцээнүүдээс дараах шагналуудыг хүртэж байв.

Шилдэг баритон дуучин Э.Амартүвшин ирэх 2024 оны гуравдугаар сард эх орондоо ирж, УДБЭТ-ын тайзнаас Монголынхоо үзэгчдэдээ дуу хоолойгоо өргөх гэнэ.

Түүний авсан шагналуудаас танилцуулбал,

  • 2011 он.П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны 2-р байр, /ОХУ-ын Санкт-Петербург хот/
  • 2012 оны зургадугаар сар. “The Placido Domingo’s Operalia” тэргүүн /БНХАУ-ын Бээжин/ байр
  • 2015 оны зургадугаар сар “Cardiff singer of the World” уралдаан
  • Испанийн алдарт тенор Франческо Венасын нэрэмжит уралдаанаас мөнгөн медаль
  • ВВС телевизээс жил бүр зохион байгуулдаг “Cardiff singer of the World” тэмцээнээс үзэгчдийн хүсэлтээр тусгай шагнал
  • 2017 оны нэгдүгээр сар. Италийн алдарт “Сан Карло” театрт
  • 2017 оны долдугаар сар. Италийн хамгийн эртний алдартай тайз болох Арена Ди Веронад
  • 2018 оны гуравдугаар сар. "Bravo" Хүндэт шагнал хүртлээ
  • 2018 оны долоодугаар сар. Ж.Вердийн “Набукко” дуурийн гол дүр Набуккод
  • 2018 оны аравдугаар сар. "Массимо" театрт
  • 2019 оны хоёрдугаар сар. Италийн Торино хотын “Театро Рэжио”-д авч байв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Варан 2023-11-09 59.153.115.73

Амартүвшин гэдэг чинь үхсэн юм уу. мэдээгүй юм байна. ум маани бадми хом

Avatar

ZOCHIN 2023-11-09 92.88.171.144

Delxii dayar mongol duuriin duuchnii ur chadvariig gaixuulj baxarxuulj bishruulj yavaa AMARTUVSHINdee uran buteeliin olon arvin olz omogtoi baixiig xusej baina

Avatar

Нэргүй 2023-11-09 178.115.66.138

irged ix chadwarlag, urlag, Sport, daaanch demjenigen uguh tur uls n…hmmmm

Avatar

Зочин 2023-11-09 89.205.140.5

халуун баяр хүргэе!, танд

Avatar

Нэргүй 2023-11-09 213.87.157.37

)))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-09 59.153.86.200

Энэ хүүхдэд Чингисийн одонг нь өг дөө. Өөр одоогоор өгөх хүн бхгүй. Луйварчинулс төрч нараасаа Чингисийн одонгоо буцааж аваарай харин

Avatar

Нэргүй 2023-11-09 43.242.242.59

Дуучиндаа болон гэр бүлийнхэнд нь аж жаргал сайн сайхныг хүсье. Насны эцэст эх орондоо ирж байнга амьдраарай. Үр хүүхдээ гадаадын хүнтэй гэр бүл болгож болохгүй шүү. Үндэс угсаагаа хадгалж монголоор нь үлдээгээрэй.

Avatar

зочин 2023-11-09 66.181.188.110

Сайхан мэдээ байна. Амартүвшин дуучинд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Avatar

Нэргүй 2023-11-09 66.181.161.37

"түүнд Монгол Улсын Ардын жүжигчин цол тэмдгийг нөхөн олгосон юм." Хөөрхий сайн хүн байсан гээд нэг мөсөн бичихвий…урт насалж, улам их амжилт гаргах болтугай

Avatar

Зочин 2023-11-09 59.153.114.223

Яг үнэн нөхөн олгоод байхдаа яахавдээ нас барсан хүнийг л тэгж хэлдэг биздээ

Avatar

Нэргүй 2023-11-09 66.181.160.85

хөгшин авгайн салтаа долоосон арчаагүй ац л даа энэ гахай

Avatar

Зочин 2023-11-09 59.153.114.223

Хөөх яасан айхтар атаа вэ

Avatar

Нэргүй 2023-11-09 66.181.187.223

Атаархаж үхлээ юү?хэн ч биш новшоо.Хэнтэй амьдрах нь чамд ямар хамаа байна аа?

Avatar

Нэргүй 2023-11-09 202.9.40.80

МЭДЭЭНИЙ БИЧИЛТ, НАЙРУУЛГА, ҮГ ҮСЭГ ГЭЖ АЬАХ ЮМ АЛГА 😡 ДАХИЖ РЕДАКТОРЛООД НИЙТЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ !

Avatar

Нэргүй 2023-11-09 183.177.99.226

улам их амжилт гаргаж улс монголынхоо нэрийг мандуулаарай

Avatar

УНШИГЧ 2023-11-09 43.242.242.140

БАЯР ХҮРГЭЕ, ЭХ ОРНЫХОО НЭРИЙГ УЛАМ ӨНДӨРТ МАНДУУЛЖ ЯВААРАЙ.

Avatar

худал фейкньюс 2023-11-09 103.212.117.203

шал худлаа мэдээлэл, тэгээд ч 8 дахь удаагийнх 2020 онд болсон түүнд шалгарсан

Avatar

Зочин 2023-11-09 202.131.240.147

Баяр хүргэж, улам их амжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж