Тохижилт үйлчилгээнийхэн хүн, хүч дутагдалтай ч гал алдахгүй гэв

Тохижилт үйлчилгээнийхэн хүн, хүч дутагдалтай ч гал алдахгүй гэв

Тохижилт үйлчилгээнийхэн хүн, хүч дутагдалтай ч гал алдахгүй гэв

Амралтын өдрүүдэд орсон их хэмжээний цас орон нутаг төдийгүй нийслэлийнхний өвлийн бэлтгэлийг шалгасан. Идэр ес эхлээгүй байгаа ч эрс хүйтрэл их олон ажлын явцыг сориод буй. Тэгвэл зам талбай, цас цэвэрлэх тоног төхөөрөмж, давс бодис болоод бусад зүйлсийн бэлтгэлийн талаар холбогдох газруудаас тодрууллаа.

Халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд энэ долоо хоногийн байдлаар зам цэвэрлэгээний 24 байгууллагын 560 гаруй ажилтан 67 машин техниктэйгээр өгсүүр, алслагдсан, зуслангийн замуудад ажиллаж 250 орчим тонн давс, 39 тонн тусгай зориулалтын бодис цацаад байгаа аж.

Өнөөдрийн байдлаар нийслэл 3604.4 тонн давс, 2753.8 тонн бодисын нөөцтэй байна.

Энэ долоо хоногт хүйтний эрч чанга байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулсан тул аж ахуйн нэгж, байгууллагууд орчны 50 метрийн цас мөсийг цэвэрлэн, халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэхийг нийслэлээс онцлов.

Хотын ерөнхий менежер М.БАЯРАА:

-Цас цэвэрлэх техник хэрэгсэл дутагдалтай ч нөөцөө гаргаж, боломжит хувилбараар ажиллана. Нарийн цэвэрлэгээ бол механик буюу зайлшгүй гар аргаар явагдана. Замын нуух, явган хүний зам гэхчлэн гар аргын цэвэрлэгээ бол хийгдэнэ. Хотын захуудад цэвэрлэгээг дүүргүүд өөрсдөө хариуцаж байгаа. Цаашид ч дүүргүүд зам талбай, цас цэвэрлэгээгээ хариуцаад явна. Хот ерөнхийдөө хяналтаа тавина гэсэн үг. Ирэх жилийн нэгдүгээр сараас энэ ажлуудыг үе шаттайгаар шилжүүлнэ. 

Энэ өвөл мөн Улаанбаатарын халтирдаг явган замуудыг халтирдаггүй болгохоор төлөвлөлт хийж, инженерүүдтэй ажиллаж байгаа. Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 97 хувьтай үргэлжилж байна.

Инженерийн байгууламж, дулаан цахилгаан холбох ажлууд бүрэн дууссан. Нийт 26 байгууллагын 850 гаруй үйлчлэгч 318 тоног төхөөрөмж бэлтгэгдсэн. Үүнээс цэвэрлэгээ үйлчилгээний 40 гаруй машин тоног төхөөрөмж, давс цацах 39 тоног төхөөрөмж хотын гудамж талбайд ажиллаж байна.

Харин Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас  зам, талбайд ажиллах хүн олдохгүй байгаа төдийгүй хэчнээн тонн бодис, давс цацах хэмжээг стандартын дагуу тогтоовол эдийн засагт үр өгөөжтэй болохыг онцолсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-09 213.87.157.37

))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Зочин 2023-11-09 59.153.115.117

хамгийн их үнэн нүдэнд харагддаг хүнд ажлыг та нар маань хийдэг шүү эрүүл энхийг хүсье энэ хүйтэн гар ажиллагаатай ажлыг хийх хүн ховор олдоноо

Avatar

зочин 2023-11-09 202.21.107.83

гудамжинд архи гударчихаад ухаангүй хэвтэж байгаа хүмүүсийг эрүүлжүүлэхээс нь шууд ачиж авчраад гудамж талбайгаа цэвэрлүүлээч. нийгэмд тустай ажил хийж дулаан газар нэг хоног төөрүүлснийхээ мөнгийг төрдөө ажлаараа төлөх хэрэгтэй ш дээ. дээрээс нь шоронд хөнгөн ял эдэлж байгаа хүмүүсийг ч ийм ажилд дайчлах хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-11-09 139.5.216.144

Зохион байгуулалт, сэтгэл хоёр л дутаж байна уу даа. Хаа нэг цас ороход маш олон зүйл ярих юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж