Хавдрын эмнэлгийн төсөв хаачсан бэ, Ч.Хүрэлбаатар сайд аа!

Хавдрын эмнэлгийн төсөв хаачсан бэ, Ч.Хүрэлбаатар сайд аа!

Хавдрын эмнэлгийн төсөв хаачсан бэ, Ч.Хүрэлбаатар сайд аа!

Ирэх 2024 оны улсын төсөвт 140 тэрбум төгрөгөөр Улсын төв нэгдүгээр эмнэлгийн дэргэд Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийг байгуулах, нийслэлийн Баянгол дүүрэгт Зүрх судасны үндэсний төв, Төв аймагт баригдах Сэргэлэн суманд Халдварт үндэсний төв-2 эмнэлэг барихад нийтдээ 15.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 5.1 тэрбум төгрөгийг тусгасан. Харин олон жил яригдаж буй Хавдар судлалын үндэсний төвийн шинэ эмнэлэг барих төсвийг улсын төсөвт тусгаагүй нь шүүмжлэлт сэдэв болж байна.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг тайлбарлахдаа “Хавдрын шинэ эмнэлгийн зургийг гаргаж өгөх тендерт шалгарсан компани 990 сая төгрөг аваад алга болсон. Ирэх оны төсөвт хавдрын эмнэлэг барих төсвийг нь тусгах гэхээр зураггүй болчихоод байна” гэв.

Тэрбээр “Хавдрын эмнэлгийн асуудлыг олон жил ярьж байгаа юм билээ. Монголд хавдрын өвчлөл, нас баралт өндөр байна. Би ажлаа хүлээн авснаасаа хойш Хавдрын эмнэлэг барих ёстой гэдэг байр суурьтай байгаа. Ирэх оны төсөвт Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийг нэг га газарт байгуулахаар 142 тэрбум төгрөгийн төсөвт тусгаж, ирэх жил 42 тэрбум төгрөгийн санхүүжилтыг хийнэ. Харамсалтай нь Хавдрын эмнэлгийн ТЭЗҮ, зураг төсөл нь одоо хүртэл гараагүй байна. Намайг ажлаа авахад Барилга, хот байгуулалтын сайдын багцад 2023 онд зураг төслийнх нь мөнгийг тусгасан байсан. Нэг тэрбум төгрөгийн зураг төслийн тендер зарлаж, 990 сая төгрөгөөр нэг компани шалгарсан юм билээ. Одоо 3.8 тэрбум төгрөгөөр зураг төслөө хийнэ гэдэг асуудлыг хэлж байгаа.

Бараг төсөвт өртөг нь дөрөв дахин нэмэгдэж, 2.9 тэрбум төгрөгийн мөнгийг шийдэж өгөх шаардлагатай гэсэн.

Барилга, хот байгуулалтын яамыг энэ асуудлаа шийдэж өгөх хэрэгтэй байна гэдгийг шаардаж байгаа. Эрүүл мэндийн яамнаас шалтгааныг нь тодруулахад ажлын даалгавар, хэмжээг өөрчлөх санал өгөөгүй юм билээ. Тендерт орохдоо 2020 онд зураг төслийн ажил 990 сая төгрөгт хийж чадна гэж шалгарсан хэдий ч одоо нийт өртөг нь 3.8 тэрбум төгрөг болж байна гэдэг тооцооллыг хэлж байна. Бид УИХ-ын дарга, МАН-ын бүлгийн дарга, 2024 оны улсын төсөвт санал боловсруулах ажлын хэсэгтэй ярилцаад 10 орчим тэрбум төгрөгийг тусгаж байгаа. Хэрвээ тэр компани төсөвт өртөгтөө тааруулж, зураг төслөө хийж чадахгүй гэж байгаа бол тендерийг цуцалж, дахин тендер зарлахаас өөр аргагүй. Хэрвээ мөнгийг нь нэмбэл Тендерийн хуулийг зөрчинө. Ирэх жилийн Эдийн засаг, хөгжлийн сайдын багцад тусгасан зураг төслийн мөнгөөр тендер зарлана” гэв.

Хавдрын эмнэлгийн шинэ барилгын төсвийг батлахыг УИХ-ын гишүүдээс шаардаж, “Наран ижий заяа” хавдрыг даван туулагчдын холбооноос мэдээлэл хийхдээ "Ирэх 2024 оны төсөв хэлэлцэж байгаа энэ үед хорт хавдрын эмнэлэг барих ажлыг төсөвт тусгуулахад дуу хоолойгоо өргөнө.

Өнгөрсөн онд хавдрын өвчлөлөөр 6885 хүн оношлогдож, үүнээс 4548 хүн нас баржээ. Энэ бол маш өндөр тоон үзүүлэлт юм.

Өнгөрсөн 2022 оны мэдээллээс харахад Монголд нийт 23,278 хорт хавдрын даван туулагч байна. Гэтэл 1981 онд анх байгуулагдаж байсан Хавдар судлалын үндэсний төвөөс өөр хавдрын эмнэлэг улсад байдаггүй. Улсдаа ганцхан байдаг хавдрын эмнэлэг нь ямар их ачаалал, дараалалтай байдгийг бүгд мэднэ.

Хавдар судлалын шинэ эмнэлэг баригдвал хэчнээн олон хүний амьдралын чанар, тавиланд нөлөөлж чадна. Гэвч энэ ажилд хойш сууж, төсвийг гацааж байна. Ерөнхий том тоо тавьсан боловч төсөвт тусгагдаагүй хэвээр” байгааг хэлж байв.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хувьд 2024 оны энэ асуудалд бас байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр "Би ажлын хэсэгт тодорхой санал өгсөн байгаа. Монголд хорт хавдраар өвчилсөн маш олон тооны иргэн байна. Хавдар судлалын үндэсний төвийн оочер дугаар алдагдсан. Химийн эмчилгээ хийлгэдэг маш олон хүн бий. Энэ хүмүүст зориулсан эмнэлэг барих ёстой. Одоо байгаа эмнэлгийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаа учраас нэмэх шаардлагатай. Жишээлбэл, нэг айл хөргөгч, зурагтгүй байж зургийн аппарат авч байгаатай л адилхан.

Миний хувьд соёлын төв байгуулахыг болиул гэж байгаа юм биш. Ямар ч байсан 2024 оны улсын төсөвт нийт 152 тэрбум төгрөгөөр зөвхөн соёлын төв барих гэж байна. Тэрийг хавдрын эмнэлэг рүү шилжүүлье гэж байгаа юм.

Хавдрын эмнэлгийн суурь дэд бүтцийн төсвийг төсөвт тусгасан. Өнөөдөр өвчин хэлж ирэхгүй. Цаг нар биднийг хүлээхгүй. Тиймээс бид эмнэлгээ хамгийн түрүүнд босгох нь зөв” гэсэн юм.

Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү “Хавдрын эмнэлгийн орны тоо 219 ба цаашид 600 ортой болж байж өнөөгийн шаардлагыг хангана. Нийт 28 үзлэг эмчилгээний өрөөтэй ба нэмээд 32 болгоод байна. Бид эмч нараа нэмэх гээд өрөө хүрэлцэхгүй байна. Капитал засвар хийх гэхээр хуучин барилга маань нурж уначих гээд байдаг.

Хоёр туяаны аппарат ажиллаж байгаа ч өдөртөө 80 хүн үзэх нормтой ч бид 120 хүн үздэг. Туяа эмчилгээнд орохын тулд 1-2 сар хүлээж байна.

Ийм зургаан аппараттай байж өнөөгийн хэрэгцээг хангах гээд байдаг. Шинэ байртай болж байж шинээр аппаратууд байршуулах орон зайтай болно. Хавдрын шинэ эмнэлэгт 90 сая ам.долларын төсөв шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Зураг төсвийг нь хийх тендер зарлагдсан ч төсөв байхгүй” гэдгийг хэлж байгаа юм.

Монголд хорт хавдрын өвчлөл нийгэмд SOS зарлаад удсан. Тиймээс Засгийн газраас иргэдээ эрт илрүүлэгт хамруулж буй. Эрт илрүүлэгт ч цөөнгүй мөнгө зарцуулж байгаа. Харамсалтай нь, эрт илрүүлгээр хорт хавдрыг илрүүлж байгаа ч эмчлэх, хэвтүүлэх эмнэлэг нь хүрэлцээгүйгээс иргэд амиа алдахад хүрч байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-09 213.87.157.37

)))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-09 66.181.188.70

Гадаадад очоод эмчлүүлчихдэг учираас эмнэлэг барих нээх сонин биш байгаа байхаа.

Avatar

Нэргүй 2023-11-09 202.126.89.248

Хавдрын эмнэлгийн бэлэн ТЭЗҮ-г Солонгос энэ тэрээс худалдаж авч болдоггүй юм уу?! Эсхүл Билэгтийн бариулсан хавдрын эмнэлгийн барилгыг худалдаж авч Чинбүрэнгийн амбицийг дараач. Одоо зураг төсөв хийнэ газрыг нь олно гээд бас олон жил болж олон хүн үхэх болно. Эсхүл МАН-д хүн амын тоог цөөрүүлэх далд төлөвлөгөө байна уу

Avatar

с** 2023-11-09 103.57.93.24

Наад Хотгор шанга чинь асар их хувийн ашиг сонирхолтой хулгайч. Үндсэн ажлаа хийхгүй, хуулийг уландаа хишигсэн нөхөр. За яахав чи удахгүй чөтгөрийн тойрогт орохоороо гуйлгачин царайлах бий вии.

Avatar

Иргэн 2023-11-09 59.153.113.28

Ямар ч хамаагүй аргаар энэ эмнэлгийн төсвийг 2024 онд суулгаад яаралтай барьж эхлэх хэрэгтэй.

Avatar

Ha 2023-11-09 202.126.89.59

tosov ni Haitian be Chinzorig Saidaa.niigm8in daatgaliin Mongiig avsan shigee alga bolgoson uu

Avatar

Иргэн 2023-11-09 202.21.104.2

Хүрэлбаатар, Жавхлан болон 76-гийн ойр тойрны хүмүүс ойрын үед хавдраар өвдөж үхээгүй юм байна. Өвдсөн ч ХСҮТ-р явж зовлонг нь үзээгүй болтой. Үйлийн үр хаалга андуурдаггүй л гэдэг дээ. Түмний зовлонг төрсөн биеэрээ эдэлж үтэр түргэн гэгээрэх болтугай! л гэж ерөөе дөө. ккк

Avatar

Нэргүй 2023-11-09 202.179.11.230

Naad darga nar chini hulgai hiihees bish emneleg barihgui biz dee.

Avatar

Нэргүй 2023-11-09 103.9.90.100

хаврын улирал дуусчихсан учраас хаврын эмнэлэг байхгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж