“Дагалдах хуулиудаар хулгайгаа хуульчлах гэж байна”

“Дагалдах хуулиудаар хулгайгаа хуульчлах гэж байна”

Энэ бол ямар нэгэн тодорхой уул уурхайн орд руу зориулагдсан хууль

“Дагалдах хуулиудаар хулгайгаа хуульчлах гэж байна”

УИХ-ын гишүүн Н.Ганибалтай ярилцлаа.


-Та УИХ-ын чуулганаар Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг дагалдан орж ирж байгаа хуулиудад илт хулгайн шинжтэй өөрчлөлтүүд орж ирж байгааг мэдэгдсэн.  Жишээ нь, ямар, ямар өөрчлөлт илэрхий хулгайн шинжтэй байна вэ?

-Төсвийг дагасан хуулиуд дунд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаж авах (ТБОНӨХБАҮХА) тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал орж ирсэн. Өөрөөр хэлбэл, тендерийн хууьд маш тодорхой ноцтой заалт оруулахаар багтаасан байна. “Стратегийн орд эзэмшигч төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь Монгол Улсын олон улсын гэрээ, эсвэл УИХ-ын шийдвэрийн дагуу уурхайн үйл ажиллагааны тасралтгүй, үр ашигт байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хайгуул, олборлолтын ажлыг гүйцэтгэх этгээдтэй 10 хүртэл жилийн хугацаатай гэрээ байгуулах тендер шалгаруулалт зохион байгуулж болно” гэдэг заалт орсон байна. Энэ заалтаар яагаад хэн нэгний компаниар шууд стратегийн орд газрын хайгуул, олборлолтыг хийлгэх гээд байгаа юм. Мөн энэ том асуудлыг яагаад заавал төсвийн хуулийг дагалдуулан оруулж ирсэн бэ гэдэг асуулт гарч иж байгаа. Уул уурхайн салбар, цаашлаад Монголын ард түмний эрх ашгийг хөндөж байгаа маш том асуудал шүү дээ. Эрх баригчид хуулийн хулгайг төсөв дагуулан хийдэг мэргэшсэн арга барилтай болсон байна. Өнгөрсөн жилүүдэд тендерийн хуулийн өөрчлөлтийг төсөв дагуулан хийж ирсэн. Улмаар КОВИД-19 цар тахлын үеийн шууд худалдан авалтууд хэрээс хэтэрсэн. Зөвхөн 2022 онд шууд худалдан авалт хийсэн дүн 2.5 их наяд төгрөг байна. Энэ нь хэн нэгэн дарга төрийн нэрийн өмнөөс шууд гэрээ байгуулан төсвийг үр ашиггүй зарцуулах нөхцөл бүрдүүлсэн. Одоо энэ байдал төрийн өмчит стратегийн ордууд руу орж байна. Олон их наяд төгрөгийн өртөг бүхий хайгуул, олборлолт хийх эрхийг хэн нэгэнд олгох эрхийг төрийн өмчийн компанийн захирал олж авах гэж байна. Цаана нь Засгийн газар байгаа.

-Хугацааны хувьд яагаад заавал 10 жилээр гэрээ байгуулна гэж оруулж ирсэн гэнэ вэ. Та энэ асуудлаар тодорхой тайлбар авч чадав уу?

-10 жилийн гэрээг урт хугацааны гэж үздэг. Үүнийг яагаад нэг, хоёр жилээр хийгээд, сунгаад явж болохгүй байгаа юм. Яагаад заавал 10 хүртэл жил гэж оруулж ирэв. Тэгэхээр энд асуудал байгаа биз. Энэ бол ямар нэгэн тодорхой уул уурхайн ордод зориулсан хууль гэсэн үг. Шууд утгаараа шүү. Харин ард нь яг аль уурхай байгаа юм, мэдэхгүй. Миний хардаж байгаагаар Дорноговь аймагт байгаа Баянбогдын уурхайг ашиглах юм болов уу. Үүнийг хэн нэгэнд олгох гээд байгаа юм биш биз дээ. Нийслэл метро, хөнгөн галт тэрэг бариулна гээд нийслэлийн 66 хувийн өмчит “Эрдэнэс Баянбогд” гэдэг компани байгуулсан. Төсөв дагуулаад ийм хууль оруулаад ирлээ.

-“Эрдэнэс Тавантолгой” компани гэхэд гэрээт олборлогч шалгаруулахдаа их наяд төгрөгийн тендер зарладаг. Гэхдээ 10 жил буюу урт хугацаатай гэрээлэхээр биш. Дээд тал нь таван жилээр гэрээлдэг байх шүү?

-Ер нь бид тендерийн хуулиа байнга сэглээд байх шаардлагагүй. Бид гаргасан дүрэмтэй. Тэр дүрмээрээ худалдан авах ажиллагаа явах ёстой. Гэтэл сүүлийн долоон жил энэ хуульд хэдэн удаа өөрчлөлт хийсэн билээ. Өөрчлөлт хийсэн заалт бүрийн ард шууд гэрээ байгуулах, худалдан авах асуудал байгаа. Онцгой нөхцөлд бүр тодорхой нөхцлүүдийг нэмсэн.      

-Та УИХ-ын гишүүний хувиар Баянбогд ордын талаар Ерөнхий сайдад хандан асуулга тавьсан санагдаж байна. Тэр ордын талаар олон зөрүүтэй мэдээлэл явах юм. Танд Засгийн газраас тодорхой мэдээлэл өгсөн үү?

-Анх “Арева”, одоогийн “Бадрах энержи” компани ураны хайгуул хийж яваад илрүүлсэн нүүрсний орд. Тэр компанийг олон улсын хариуцлагатай компани гэж ойлгож байгаа. Тус компанийнхан энэ газарт урьдчилсан байдлаар дөрөв орчим тэрбум тонн коксжих болон эрчим нүүрс байна гээд Засгийн газарт хүлээлгэж өгсөн бичиг баримт бий. Ашиггүй, бүтэхгүй байсан бол нийслэлийн үе үеийн удирдлагууд Хятад руу явж хөрөнгө оруулалт гуйхгүй. Хөрөнгө оруулалт гуйж яваа албаны хүн үзүүлж харуулах бичиг баримт, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компаниар үнэлгээ дүгнэлт гаргуулаад очдог. Тийм хэмжээний үзүүлэх зүйлтэй учраас гадаадад очоод, метро, хөнгөн галт тэрэг, тусгай замын автобусны сүлжээ байгуулах талаар яриад явж байна. Хайгуулын нарийвчилсан судалгаа, олборлолтоо тэндээр хийлгэнэ гэдгээ ч ярьж байгаа юм байна. Ийм л асуудал төсөв дагуулан оруулж ирсэн хуулийн заалтууд дунд явж байна. Ойлгомжтой асуудал шүү дээ. Энэ бол Монгол Улсын стратегийн орд мөн. Стратегийн орд бол Монголын бүх ард түмний баялаг гэдгийг Үндсэн хуульд заагаад өгчихсөн. Тэгэхээр Монголын ард түмэн үүнээс хувь хүртэх ёстой. УИХ-аар энэ асуудлуудыг оруулж ирэх ёстой. Оюутолгой, Тавантолгой шиг алдаа гаргуулж болохгүй. Олон нийтийн нээлттэй компани, эсвэл олон улсын нээлттэй компани байхыг эсэхийг ард түмний төлөөлөл УИХ шийдэх ёстой. Би тэр ордыг битгий ашигла гэж хэлэхгүй.

-Түүнчлэн Биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтыг шууд хийх асуудал орж ирсэн байсан. Энэ ямар учиртай хуулийн заалт яваад байна вэ?

-Биржийн тухай хуульд Монгол Улсаас гарч байгаа уул уурхайн бүтээгдэхүүн зөвхөн биржээр арилжаалагдана гэж заасан. Гэтэл одоо уул уурхайн зарим бүтээгдэхүүнийг, тодруулбал стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалтад зориулан биржээр арилжихгүй шууд гаргаж болно гэдэг заалт оруулж ирж байна.

-Үүнийг дагаад Эрдэнэс тавантолгой компани дээр гарсан нүүрсний хулгайн нэг хэсэг оффтейк гэрээг хуульчлан оруулж ирлээ гэдэг шүүмжлэл явж байгаа?    

-Шууд бодитоороо тийм. Оффтейк гэрээг хуульчлах гэж байгаа. Эрх баригчид хулгайгаа хуульчлах нь гэж хардаж байна. Ер нь Монгол Улсын төрийн бүтэц социалист нийгмийн үеийн дарга анги мэддэг, дарга баяждаг, дарга хулгайлдаг схем рүү ороод байна. Бид төр, хувийн хэвшлийн хамтрал, олон улсын түншлэл ярьдаг байсан бол өнөөдөр зөвхөн дарга нарт давуу боломж олгодог боллоо. Дарга нар шууд гэрээ хийж болох, оффтейк гэрээ байгуулах эрхийг хуулийн заалтуудаар дархалж өгөх гэж байна. Стратегийн ордын асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-өөр ч оруулахгүй гэрээ хийх боломжийг нээж өгөх гэж байна. Бид өнгөрсөн жилүүдэд ил тод нээлттэй биш, юмны ард нуугдсан, нууцалсан байдлаар шууд гэрээ хийсэн ажил бүрийн ард хулгай байдгийг харлаа.

Зөвхөн нэг компани 17 их наяд төгрөгийн оффтейк гэрээ хийсэн байх жишээтэй. За, нууцлан шууд гэрээ хийсэн нь зөв гэж бодъё. Хамгийн гол нь тэр 17 их наядаар хийсэн гэрээнд туссан ажлууд хаана байна.

Төмөр зам, баяжуулах үйлдвэр, нефть боловсруулах үйлдвэрийн шугам хоолой хаана байна вэ. Харамсалтай нь ард иргэд өнөөдрийг хүртэл хийсэн ажлыг  нь олж харахгүй байгаад асуудал бий. Тэгэхээр үүнийгээ албан ёсны болгож, хуульчлах гэж байна.

-Сангийн сайдын зүгээс стратегийн ордуудтай холбоотой хуулийн заалтуудыг төмөр замын бүтээн байгуулалт, тэр дундаа хилийн холболт хийхэд түлхэц өгнө гэж тайлбарласан. Яг тийм утгатай заалт байгаа юу?

-Тэгвэл яагаад хайгуул, олборлолт гэдэг үг оруулж ирээд байгаа юм. Хэрэв төмөр замтай хамаатай байсан бол шууд нүүрсээр төлбөрөө хийж болно. Аль нэг компаниар хайгуул, олборлолт хийлгээд байх шаардлагагүй байгаа биз дээ. Төмөр замд хайгуул, олборлолт хамаагүй. Төмөр замд “Эрдэнэс Тавантолгой” компанийн бэлэн ухчихсан нүүрсийг гаргах асуудал байж болно. Энэ нь эргээд оффтейк гэрээ рүү оруулах байх даа.

-Нийслэлээс оруулж ирсэн түгжрэлийн хуульд ч шууд худалдан авалт, гэрээг дэмжсэн заалтууд орсон гэж танай намынхан мэдээлсэн. Хотод ногоон автобуснаас эхлээд шууд худалдан авалтын олон луйвар булхай илэрсэн шүү дээ. Гэтэл ямар үндэслэлээр дахин шууд худалдан авалтыг дэмжих хууль ороод ирэв?

-Нийслэлээс авто замын түгжрэл, утааг багасгах гоё нэртэй хууль орж ирсэн. Энэ хуулийг дагаад 26 хуулийн өөрчлөлт орж ирж байгаа. Энэ дотор нь эргээд л худалдан авалтын хуульд нөлөө бүхий гурван заалт оруулахаар байна. Нийслэл шугам сүлжээ, автомашин автобус, техник тоног төхөөрөмж худалдан авах зэрэг асуудлаар шууд худалдан авах буюу шууд гэрээ байгуулах эрх олж авахаар оруулж ирж байгаа. Юу гэсэн үг вэ. Төр олон нийтийн өмнө нээлттэй, тендерийн зохион байгуулалт зөв хийж байж Монгол Улс авлигагүй болно.  Монгол Улс яагаад авлигын идексээр 87 дугаар байранд байж байгаад 116 руу ухарсан гэхээр төрийн худалдан авах ажиллагааг зохицуулсан хуулийн заалтуудыг өөрчилсөнтэй холбоотой. Оффтейк гэрээнүүд, “ногоон” автобусны хулгай луйвар, нууцалж байгаад шууд гэрээ хийдэг байдлыг олон улсын байгууллагууд харж байгаа. Өнөөдөр төсөв дагуулан оруулж ирсэн хуулийн заалтууд батлагдвал, Монгол Улс авлигын индексээр дахиад олон байр ухрах байх. Төрийн худалдан авалт олон нийтэд ил тод нээлттэй байж авлигад өртөхгүй. Харамсалтай нь бид өнөөдөр авлига багатай гэдэг ангиллаасаа авлига ихтэй гэдэг рүү ороод явж байна. Асуудал нь эндээ байгаа юм. Би түр хороо байгуулж, энэ асуудлыг олон нийтэд ил болгох ёстой гэж яриад байгаагийн цаад шатгаан нь энэ. МАН 2017 онд төрийн эрх барьж эхлэхэд 170 тэрбум төгрөгийн шууд худалдан авалт хийж байлаа. Гэтэл 2022 онд 2.5 их наяд төгрөгийн шууд худалдан авалт хийсэн байна.

Төрийн өмчийн 2.5 их наяд төгрөгийн худалдан авалт гэдэг бол асар их мөнгө шүү. Дээр нь нийслэл хуулийн өөрчлөлтөөр шууд худалдан авалт хийгээд эхэлбэл, Монголд хувийн хэвшил гэж байхгүй болно.

Төрийн данхар бүтэц нийт эдийн засгаа буруу зам рүү хөтлөөд байна. Авлигад идэгдсэн данхар бүтэц явсаар, явсаар эдийн засаг нь дийлэхээ байна. Социалист нийгэм рүү буцаж, дарга нар хулгай луйвраа нуухын тулд хэвлэлээс эхлээд бүх зүйлийг удирдлагадаа байлгахыг эрмэлзэж эхэлнэ. Дарангуйлал гээд байгаа чинь тэр шүү дээ.

-Засгийн газраас УИХ-д ийм муу үр дагавартай хуулийн төслүүд орж ирээд байна. Тэгвэл Та УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд хуулийн хэлэлцүүлгийн явцад зүйл заалтуудыг засах, эсвэл бүр хасах саналаа гаргаж байгаа биз дээ. Санал гаргахад бусад гишүүд дэмжиж байна уу?   

-Хэлэлцүүлгийн явцад хэд хэдэн асуудлыг тавьсан. Эд нар чинь олуулаа. Эрх баригчид 62 гишүүнтэй. Хэт олонх болохоороо дүлий болчихдог юм байна. Хууль батлаад, ард нь гарах үр дагавар тэр хүмүүст хамаагүй. Намынхаа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх нь тэр хүмүүсийн хувьд магадгүй дараагийн сонгуульд нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр үлдэх боломж байдаг юм болов уу. Эрх баригч намын гишүүд нэг ийм барьцаанд байна. Бизнесмэнүүдийн өөрсдийнх нь эрх ашиг ч орсон байдаг юм уу, хөдөлдөггүй юм байна. Хэд хэдэн заалтаар асуудал тавьсны эцэст Байнгын хороонд дээр нэг заалт хасуулж чадсан. Засгийн газраас төсөв дагуулан оруулж ирсэн УИХ-ын тогтоол дээр Монголбанк ипотекийн зээлийг хариуцан, үйл ажиллагааг нь удирдан явуулна гэдэг заалт оруулж ирсэн. Засгийн газар ингэж УИХ-аар Монголбанкинд чиглэл өгүүлэх гэж оролдсон. Засгийн газар Монгол Улсын мөнгөний бодлогыг барьдаг, УИХ-д ажлаа тайлагнадаг төв банкинд чиглэл өгүүлэх заалт барьж орж ирж байгаа юм. Хэрэв Монголбанк хүсч байгаа бол тэр заалтаа өөрсдөө оруулж ирж, батлуулаад, хэрэгжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, Засгийн газар мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн тулд Монголбанкаар мөнгө хэвлүүлэх гэж байна хардсан. Ямартай ч АН, МАН-ын гишүүд хамтаараа энэ асуудлыг хасна гэдгийг дэмжсэн. Хэрвээ Монголбанк өнөөдрийн нөхцөл байдалд мөнгө хэвлээд эхэлбэл иргэдийн авч байгаа цалин цаас болж хувирна. Ер нь эрх баригчид тэр зүг рүү явж байна. Ахмадуудын тэтгэврийг яагаад ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс биш дөрөвдүгээр сарын 1-нээс нэмэх гэж байгаа юм. Яагаад гэнэтхэн төсвийн хэлэлцүүлгийн дундуур оруулж ирж байгаа юм. Ерөөсөө сонгууль руу чиглэсэн бодлого явуулж байна.

Тэдэнд дахиад сонгогдож л байвал, Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтэх нь хамаагүй байх нь шүү дээ. Монголын улстөрчид ийм байдлаар шийдвэр гаргаад явбал, улсын маань эдийн засаг бидний нүдэн дээр дампуурч унана.

Төсвийн тэлэлт, өндөр алдагдал мөнгөний бодлогод маш хортой нөлөөлнө. Үнийн өсөлт нэмэгдэж, төгрөг үнэгүйдэнэ. Иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт буураад байна гэдэг чинь Венесуэлийн араас орно гэсэн үг. Дампуурч байгаа Аргентиний араас удахгүй орно. Энэ бол аюул шүү. Тиймээс бид асуудалд мэргэжлийн, хаттай улстөрчдийн түвшинд хандах шаардлагатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-09 202.126.88.107

Чи муу өрхичин согтуу толгой ацаа мэддийн

Avatar

Нэргүй 2023-11-09 213.87.157.37

>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

З 2023-11-09 202.9.46.104

Хохинээ арчаагүй ул шал чацага иргэдэд яг таарсан нам дагасан өлөн хулгаач авилгач хүнцэр сүргүүд

Avatar

Нэргүй 2023-11-09 202.179.11.230

Та 76 л улсыг ийм болгож байна даа.

Avatar

Зочин 2023-11-09 202.126.89.34

пальдаг царайлсан их мэдэгч

Avatar

Зочин 2023-11-09 202.179.26.140

Төлгөн коммугист гээд байдгийн нэг нь чи юм шиг байна.

Avatar

зочин 2023-11-09 103.212.118.26

….сурсан улс өөрсөд шигээ л бодох юмаа….та нар хэрхэн ард түмэнийг хуурч цөөхөн баячуудтай хамсан хэрхэн ТЭРБУМТАН БОЛЖ САНАЛ ХУДАЛДАЖ АВАХгэж байсныг 33 жил төр түмэнээ талцуулж бүр АН ч үгүй болж байсан ТҮҮХТЭЙ залуус өдгөө 50 гарчихсан тэтгэвэр горьдоод суугаа шүү дээ…

Avatar

зочин 2023-11-09 59.153.115.241

шилэн дансны хуулиа баримталмаар

Avatar

зочин 2023-11-09 202.126.89.11

Ардчилагч гэх этгээдүүд хэвлэлд монополь тогтоож,бусдыг зөвхөн харлуулж, иргэдийн толгойг угааж ,нийгмийг хуурч, эх оронч дүр эсгэн, улс төрийн хонжоо олох луйврын ажиллагаагаа зогсоо.Та нарийн хэн болох юу хийдгийг иргэд мэднэ. Цөөнгүй удаа хууртаж,улс орон амьдралаараа хохирсон.Зөвхөн нэг талын мэдээ дамжуулах нь ардчилал биш. Дээрх ноцтой мэдээллийн талаар эсрэг талын хүмүүсийн байр суурь ярилцлагыг авч болмоор юм..

Avatar

Зочин 2023-11-09 202.179.26.140

Үнэн л хэлсэн байна ш дээ. Чи чинь Жак уу даа?

Avatar

Нэргүй 2023-11-09 202.126.88.73

ёстой бузар бүхэн л МАНгаруудаас гарах юм аа. Юу ч гэх вэ дээ. Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг гэдэг. Хурдан л сөнөөсэй гэж залбирахаас. Монголын заяа их. Ингэж их доромжилж, идэж цусалж, энэ улсын ирээдүйгээр тоглосон улс сайн явахгүй л болов уу. Өнөөдрийн хэдэн халтар төгрөг яах вэ. Үр хүүхдийнх нь ирээдүй хараана даа хараана

Avatar

зочин 2023-11-09 202.126.89.11

Ихэнх хэвлэлүүд зөвхөн АН-аас УИХ-д суугаа цөөн хэдэн гишүүдээс л ярилцлага авч,тэдний хэлсэн ярьсаныг дамжуулдаг болов.Эд нар нь үнэн худал нь мэдэгдэхгүй,одоогийн төрд байгаа хүмүүсийг гүтгэсэн шинжтэй, луйварч хулгайчаар нь дуудсан,нээх их эх орончдын дүрд тоглох болжээ.Иргэдийн толгойг угааж,улс төрийн ашиг хонжоо олох болжээ. Хэвлэлд монополь тогтоожээ.Хэвлэл яагаад шудрага ажиллахгүй байна аа.Яагаад хоёр талын мэдээлэл тэнцүү гаргахгүй байна аа. Энэ нь тэр ардчилал мөн үү..

Avatar

Нэргүй 2023-11-09 202.21.126.30

Сөрөг хүчний ажлаа хийж, юм бүхнийг нь харлуулж байгаа юм биз дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж