Б.Дэлгэрсайхан: Иргэд автобусанд сууж сурах хэрэгтэй байна

Хуучирсан мэдээ: 2023.11.08-нд нийтлэгдсэн

Б.Дэлгэрсайхан: Иргэд автобусанд сууж сурах хэрэгтэй байна

Б.Дэлгэрсайхан: Иргэд автобусанд сууж сурах хэрэгтэй байна

Түгжрэлтэй тэмцэх асуудал хариуцсан сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр /2023.11.08/сэтгүүлчдэд яриа өгөх үеэрээ “Иргэд машинаасаа буугаад автобусанд сууж сурах хэрэгтэй.  Автобусанд сууж сургахын тулд сурталчилгаа хийнэ” гэв. Улаанбаатар хотын иргэд авто зам дээрээ түгжрэх болсон нь автобусанд суух сургалт сурталчилгааг хийгээгүйтэй л холбоотой болж таарах гээд байна.

Бодит байдал дээр иргэд нь автобусаар зорчихын тулд дээд тал нь 1.30 цаг, хамгийн багадаа 20 минут хүлээдэг.

Өвлийн жавар хацар хайрч, хөл гар жиндүүлэх болсон цаг дор автобусыг урт цагаар хүлээнэ гэдэг хүүхэд багачууд, хөгшчүүлд хамгийн хүндээр тусдаг. Хүлээлгэж хүлээлгэж арайхийн автобус ирлээ ч багталцахгүй нь зовлонтой. Гэтэл асуудал хариуцаж байгаа сайдын тайлбарыг хараарай, амьдралаас тасарчихсан.

Ядаж байхад нийтийн тээвэрт ашиглагдаж байгаа автобуснуудын 60 шахам хувь нь хуучирч, хэдийд ч шатаж мэдэх эрсдэлтэй болсон.  Тиймээс нийслэл парк шинэчлэлт хийхээр болж, энэ оны гуравдугаар сараас эхлэн шинэ автобус оруулж ирсэн. Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутамд 1000 гаруй автобус гардаг бөгөөд одоогоор 70 шахам хувийг шинэчлэх шаардлагатай байгаа юм. Энэ хүрээнд “Тэнүүн огоо” компани өнгөрсөн есдүгээр сард Вьетнам улсаас 100 автобус оруулж ирсэн ч “цавчаа” хийсэн, дээр нь нууцлалд оруулсан зэрэг нь хууль зөрчсөн үйлдэл болж, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Түгжрэлтэй тэмцэх асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар нар огцорсон.

Харин нийслэлийн түгжрэлтэй тэмцэх асуудал хариуцсан сайд Б.Дэлгэрсайхан “иргэд автобусандаа сууж сурах шаардлагатай” гэж “цэцэрхэх”.

Удахгүй автобусанд сууж сургах сургалт цацагдаад эхэлбэл гайхах хэрэггүй л боллоо шүү, нийслэлчүүд ээ!

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
59
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
7
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж