Хятад улс кибер орон зайн ноёрхлыг эсэргүүцэж байна

Хятад улс кибер орон зайн ноёрхлыг эсэргүүцэж байна

Хятад улс кибер орон зайн ноёрхлыг эсэргүүцэж байна

Хятад улс цахим орчинд үг хэлэх эрх чөлөөнд хатуу хяналт тавьдаг. Үүнтэй холбоотойгоор хиймэл оюун ухааны зүгээс тулгарч буй болзошгүй эрсдэлийг улс орнууд хамтдаа шийдвэрлэх ёстой гэж Хятадын дарга Ши Жиньпин хэллээ. Тэрбээр зүүн нутгийн Вужэнь хотод болсон Дэлхийн интернетийн дээд хэмжээний уулзалтын үеэр ийн хэлжээ. 

"Сөргөлдөөний оронд кибер орон зайд нийтлэг аюулгүй байдлыг хангахыг уриалж байна. Хятад улс хиймэл оюун ухааны хөгжлөөс үүдэлтэй эрсдэлийг шийдвэрлэхийн тулд бусад оронтой хамтарч ажиллана. Бид кибер орон зайн ноёрхлыг эсэргүүцэж байна. Засгийн газраас өнгөрсөн сард гаргасан Дэлхийн хиймэл оюун ухааны засаглалын санаачлагыг хэрэгжүүлэх замаар бид хиймэл оюун ухааны аюулгүй хөгжлийг дэмжихэд бэлэн байна" гэж Ши Жиньпин хэлэв.

Уг хурлыг Хятад улс 2014 оноос хойш жил бүр зохион байгуулж байна. Тус улс гадаадын мэдээллийн сувгуудыг дийлэнхийг нь хаасан ч гэлээ чуулганы хугацаанд Вужэнь хотод эдгээр нь нээлттэй байдаг.

Дашрамд дурдахад, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенийг Бээжинд айлчлахын өмнөхөн Хятадын төрийн дэмжлэгтэй хакерууд америк албан тушаалтнуудын цахим шууданд халдсан хэрэг гарчээ. Үүнийг АНУ-ын Төрийн департмент зургадугаар сард илрүүлсэн байна.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-08 66.181.176.184

Тэгээд өөрснөө ноёрхох ёстой гээд байгаа юм уу,

Avatar

Нэргүй 2023-11-08 213.87.154.7

~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Dr. Adity 2023-11-08 102.89.47.160

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Avatar

Нэргүй 2023-11-08 66.181.183.49

Хятадын ард түмэн Ши хуандийн нохой толгойг мөдхөөн хага цохиноо !!! Энэ мууд ямар Мао-гийн дайны гавьяа байхын биш !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж