М.Тулгат: Энэ бол улс төрийн захиалгат ял

М.Тулгат: Энэ бол улс төрийн захиалгат ял

М.Тулгат: Энэ бол улс төрийн захиалгат ял

Хөгжлийн банкны хэрэгт холбоглуулан Д.Отгочулуу, Н.Мөнхбатнарт ял оноох шийдвэрийг шүүхээс гаргасан билээ. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын гишүүн, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат бухимдаж, байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр, Уур минь хүрч байна! “Гэм хийгээгүй юм чинь санаа зоволтгүй ээ, үнэн мөн ялна” гээд явж байсан залуус өчигдөр өргөст торны цаана хайр найргүй шидэгдлээ. Д.Отгочулуу, Н.Мөнхбат. Нэг нь Германд, нөгөө нь Австрид эдийн засаг, санхүүгийн чиглэлээр өндөр боловсрол олсон залуус. Ажил хийж, ачаа үүрэлцэж явсанаас биш одоогийн Ардын намынхан шиг хуйгаар нь идэж ууж, хулгайлж хумслаж явсангүй. Тийм сэдэлгүй, ёс зүйтэй залуус. Отгочулуу бол манайдаа ховорхон сайн эдийн засагч. Хааяа пиво ууж хөгжилдөх, маазрахаас өөр хорхойд гэмгүй, цайлган, шулуухан. Мөнхбат бас цөөн тохиох банк санхүүгийн мэргэжилтэн. Төлөв даруухан, үг цөөтэй, ажилд махруу, ноён нуруутай эр хүн. Хөгжлийн банкийг хөлд ороогүй байхаас нь хүлээж аваад, ажлаа хүлээлгэж өгөх үедээ Монголын хамгийн том банк болгосон.

Үнэндээ бол АН-ын зурвасхан жилүүдэд Хөгжлийн банк утгаараа ажилласан. Ардын намын жилүүдэд замаа алдсан. Өчигдөр тэдэнд тус банкны барилгыг худалдаж авах шийдвэрт гарын үсэг зурсан, улсад 4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж ял өгөв.

Өөрөө авсан, идсэн, завшсан гэсэнгүй. “Шинжээч” нэртэй “1 дээр нэмэх 1 тэнцүү хэд гаргамаар байна” гэх төрлийн хүмүүс улсад учирсан хохирол тэд гээд тогтоочихсон. Гэтэл яг адилхан барилгын өөр давхраас худалдан авалт хийсэн хувийн хэвшил түүнээс ч илүү үнээр авсан байдаг. Энэ бол улс төрийн захиалгат ял. Өөр юу ч биш. Хуулийг буруу хэрэглэсэн, процессийн алдаа гаргасан энэ тэр нь бүр замаа алдсан. 2015 оны асуудлыг 2022 оны өөрчлөлтөөр хүндрүүлж шийдсэн. Яаж ийгээд АН-ын гэсэн тамгатай бол ял өг. Үр дүнд нь АН ч адилхан, МАН ч адилхан гэдэг нөгөөх л харлуулалтаа зогсоо зайгүй сэв. Өөрсдийн нам доторх өрсөлдөгч хэдэн хүнээрээ туг тахиж харуулна. Гадагш бол шударга ёсны төлөө тэмцэж байна гэдэг хэзээ ч дуусдаггүй үлгэрээ дахин үргэлжлүүлнэ. Тэмцээд л байдаг, кино үзүүлээд л байдаг, амьдралын чанар унаад л байдаг, хөргөгч хоосроод л байдаг.

Хэдэн жил сонгогчдыг хуурч, хэчнээн залуу боловсон хүчнийг золиослох юм, бүү мэд! Өнөөдөр 7-8 жилийн турш хилийн хориг тавиулж, дансаа хаалгаж, ажилд ч орох боломжгүй болж, гэр бүлдээ хаягдаж, шүүх цагдаагийн хаалга сахихаас өөр ажилгүй, дээвэргүй шоронд амьдаараа залхаан цээрлүүлэлт эдэлж байгаа АН-ын хэдэн арван залуу бий. Ардын намын шургуулган дотроос гарч ирэх тэдний нэрс тасрахгүй юм гэдэг нь өчигдөр батлагдлаа. Үндсэн хуулинд хүний гэм бурууг зөвхөн шүүх тогтооно гэж байхад, прокурорын байгууллага хэрэг нээж, хааж, түр хойш нь тавьж, хэрэгтэй үедээ гаргаж ирэн тоглож байна. Гэм буруугийн шүүх хурлын шийдвэр нь нэг тусдаа, ялын дүгнэлт нь нэг тусдаа гардаг дэлхийн туршлага манайд хэрэгждэггүй. Өмгөөлөгчдөд ижил тэнцүү эрх мэдэл өгч, яллах тал, өмгөөлөх тал хоёрт ижил боломж олгодог практик манайд үйлчилдэггүй. Шударга шийдвэр гаргахын төлөөх биш, хүнийг яллахын төлөөх Сталинч тогтолцооны сүнс өдгөө хэр тэнүүчилсээр, тэр нь улс төрийн багаж зэвсэг болсоор.

Хууль тогтоогчид оо, нам үл харгалзан наад хууль шүүхийнхээ системийг өөрчил, сайжруул! Өнөөдөр танд хамаагүй мэт боловч, маргааш хоолойнд чинь тулна. Тэгээд шударга ёс тогтдог бол хамаа алга. Шударга ёс тогтох биш, эздэдээ үйлчилдэг АТГ, тагнуул, цагдаа, тэдэнд гогдуулан дарамтлуулдаг шүүхийн хонгил гүнзгийрэх нь хатуу үнэн. Юун хөгжил дэвшил! Тамын тогоо, чөтгөрийн тойрог…

Ид хэлмэгдүүлэлтийн үед монголын удирдагчдыг, боловсролтой сэхээтнүүдийг баярын өдрөөр хяддаг байсан. Өчигдрийнх ч “Октябрийн баярын” өдөр тохиосон нь гашуун түүхийг зориуд сануулна бишүү!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-11-08 45.151.167.12

ДАВУУ БАЙДАЛ ОЛГОЖ ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨӨР ХУДАЛДАЖ АВСАН БОЛ ХАРИУЦЛАГЫГ НЬ ХҮЛЭЭЛГЭЖ Л ТААРНА ШҮҮ ДЭЭ

Avatar

Нэргүй 2023-11-08 202.179.4.34

хулгайлсан мөнгөний хэмжээтэй харьцуулахад маш цөөн жилээр шийтгүүлж ял завшиж байгаа өт

Avatar

Иргэн 2023-11-08 70.93.178.224

Бнакны мөнгөөр гараа угааж танил талдаа луварчдад бр боломж олгосон нөхрийг энэ тэнэг ямар их өмөөрнө вэ

Avatar

lll 2023-11-08 122.201.23.28

Ха Ха Ха чn дэлгэцний цаанаас мөн ч томрох юм аа, Юу болсныг ойлгох ухаан байхгүй юу?

Avatar

Нэргүй 2023-11-08 66.181.160.95

банк дампууртал нь хулгай хийчихээд ингэж хуцахаасаа ичих хэрэгтэй. Харин ял багадсан бгаа шүү.

Avatar

Оноч 2023-11-08 202.5.205.34

ямар банк дампууртал хулгай хийсэн юм? ХХБ-ны байшин барьсан бүтэн үнээр 2 давхрыг нь худалдан авч ХХБ-д буян үйлдчихсэн чинь банк нь дампуурах гээд байгаа юм уу?

Avatar

Оноч 2023-11-08 202.5.205.34

Хөгжлийн банкны хулгай бол бүр том сэдэв шүү.

Avatar

ХБанк 2023-11-08 202.126.89.200

4 тэрбумаар хямдруулж өгнө гэдэг чинь тойрч очоод өөрөө авсан юм биш үү

Avatar

batdorj 2023-11-08 103.57.93.174

AN uuriin zaluuchuudaa yagaad hamgaalahgui bna.neg laibchung surhii hamgaalaad baisan.hairan zaluuchuud

Avatar

Зочин 2023-11-08 66.181.187.161

Лавтайяа Отгочулууг луйварчин гэлцдэг. Тэгэхдээ АН-ын хамгийн бага гарын луйварчид юм билээ

Avatar

Нэргүй 2023-11-08 202.21.108.73

Д.Отгочулуу, Н.Мөнхбат муу оёр бөөс өөрийн толгойгүй луйварчдын гар хөлийн ороолт нусан жулдрайнуудын нэртэй санхүүч энэээ тэрээ ёстой май шүү.. муусайн луйварчид одоо төрөөс зайл…

Avatar

Нэргүй 2023-11-08 139.5.217.250

Ирэх жилийн сонгуульдаа л сайн бэлд, гүйцээ. Сонгуульд ялчихаад улс орноо жинхэнэ утгаар нь хөгжүүлээрэй.

Avatar

Нэргүй 2023-11-08 66.181.176.184

Та нарыг яллахаар л захиалгат болчихдог юм уу, арчаагүй амьтад. энэ улсыг 33 жил цөлмөлөө. ханах болоогүй л байна уу

Avatar

Нэргүй 2023-11-08 213.87.154.7

~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-08 202.9.40.167

Та нартай холбоотой зүйлийг шалгахаар л улстөржүүлдэг хучирсан технологтосоо салаач ээ. Та нар луйварчин сэтгэхүйтэй улсууд гэдгийг ард түмэн мэдээд удаж байнааа. Тэнэг гэнэн хүнийг маллаж байгаа юм шиг аашилдаг та нар бүтэхгүй.

Avatar

Зочин 2023-11-08 59.153.112.243

Оорсдоо тулгпхлаараа эох биш хэлиэгдуулэлт хууль эрх зуй гээж ярьж байх шив дээ Элбэгдоржийн уед Чимгээ Содномдаржаа хоерт хилсээр хун амины хэргээр ял огч шоронд тарчилж байхад нь АН огт тоохгуй байсан даа Олуулаа болое гэсэн Элбэгдоржийн хийрхэлд итгээж овор монголчуудыг омоорсон сэтгуулч Монхбаярт 10 жилийн ял огоход бас таг л байсан Ялын бодлогын шинэ концепц хэоэгтэй л байна АН ямар ч нэмэр алга даа

Avatar

Нэргүй 2023-11-08 43.228.130.188

кк тэр банкны байрны Үнийн асуудал олон газарт яригдсан даа… ер нь том банкны нөхөд Залуу хүмүүсийг ашигласан, Залуус ч ашиглуулсан бололтой ….

Avatar

Зочин 2023-11-08 66.181.187.93

Цаад эздийг нь илрүүлж шийтгэх хэрэгтэй дээ, Н.Алтанхуяг, Фортуна Батбаяр г.м-ийг.

Avatar

Нэргүй 2023-11-08 139.5.216.241

эзэн биегүй айдастай бичвэр.

Avatar

Нэргүй 2023-11-08 43.242.242.247

Эзэн тодорхой. Уншаад ойлгохгүй хүмүүсийг яалтай. АТГ, ТЕГ, ЦЕГ бүгд Ерөнхий сайдынх. Эзэн бие нь Бэрх тосгоны халтар гэдэг нь хэнд ч илт

Avatar

Зочин 2023-11-08 66.181.179.114

Цүнхээ бариулсан нөхөддөө гомдох хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-11-08 139.5.217.21

АНУСУУДАД 10 -20 ЖИЛ ӨГӨХ ЁСТОИ

Avatar

123 2023-11-08 45.117.35.21

илжиг авна 90986366

Avatar

Нэргүй 2023-11-08 66.181.183.56

барилгын үнээс өөр дутагдал олоогүй юм уу.
үнэ бол гэрээгээр тохирсон зах зээлийн үнээс илүүгй бол болно

Avatar

Нэргүй 2023-11-08 59.153.115.223

идсэн хуссан нь ойлгомжтой дуугай ялаа үүр

Avatar

Нэргүй 2023-11-08 122.201.23.83

одоо босох цаг болжээ

Avatar

Нэргүй 2023-11-08 202.9.40.203

одоо тэр баярыг барьж хорих хэрэгтэй. монгол хүн японы жирийн иргэдээ 30 дахин ядуу байхад Батбаяр мэт нь Японы тэрбумнаас илүү баяжжээ

Avatar

иргэн 2023-11-08 43.242.242.6

битгий хуцаад байгаараЙ

Avatar

Зоч 2023-11-08 103.57.93.253

ямбийг нь эдэлсэн бол ялаа эдэл.хулгайч ямар намын гишүүн байх нь огт хамаагүй Дүлзээн!

Avatar

Нэргүй 2023-11-08 202.72.245.121

тийшд хамгийн буруутай нь яах ч үгүй бараг хамаагүй юм шиг хөндлөнгөөс бараг гайхаж хараад л сууж байна шдээ. Дандаа золиосны хэдэн тэжээж байсан залуусаараа туг тахиж байна шүү дээ. Болио боль

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж