Зам ашигласны хураамжаа төлөхгүй бол хүү тооцно

Зам ашигласны хураамжаа төлөхгүй бол хүү тооцно

Зам ашигласны хураамжаа төлөхгүй бол хүү тооцно

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 116 дугаар тушаалд зааснаар иргэд тээврийн хэрэгсэл төлбөр авах цэгээр дамжин өнгөрөх бүр заавал бүртгүүлж, авто зам ашигласны төлбөр төлөх зохицуулалттай. Гэвч хэрэгжиж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрсөн ч жолооч нар хураамжаа төлөхгүй байгаагаас төлөвлөгөөт зам засвар болон бусад ажлууд саатахад хүрсэн байна. Тиймээс авто зам ашигласны хураамжаа төлөхгүй бол хүү тооцохоор болж байгааг мэдээллээ.

Одоогоор зам ашигласны төлбөрөө төлөөгүй иргэдийн төрийн зарим үйлчилгээ авах эрхийг нь хязгаарлах арга хэмжээ авч байгаа. Тухайлбал, автомашины нэр шилжүүлэх, үзлэг оношилгоонд ороход тус төлбөрийг заавал төлөхийг шаардаж буй.

Харин цаашид тус төлбөрийг төлөөгүй тохиолдолд торгууль буюу хүү тооцож эхлэх аж. Зам тээврийн хөгжлийн төвийн төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Х.Пүрэвжаргалын өгсөн мэдээллээр, Улаанбаатар хотын төлбөр авах таван цэг цахим болсон. Нэмээд Дарханы замын хөдөлгөөнийг нээж байгаатай холбоотойгоор зургаа дахь цэгийн үйл ажиллагааг эхлүүлээд байна. Эдгээр цэгүүдээр дамжин өнгөрч байгаа машинуудын төлбөрийн эргэн төлөлт 20 хувь хүрэхгүй буюу хангалтгүй байгаа.

Одоогийн байдлаар нийт 12 тэрбум төгрөгийн авлага үүссэн. Харин шинэчилсэн тушаалаар зам ашигласны төлбөрөө төлөөгүй бол хүү тооцдог болж эхэлж байна.

Мөн Зам тээврийн яамнаас үзүүлж буй үйлчилгээнүүдэд хязгаарлалтыг үргэлжлүүлнэ гэсэн юм.

Зам ашигласны төлбөрийн хэмжээ нь 12 хүртэл суудалтай тээврийн хэрэгсэлд 1000, 12-24 суудалтай болон 2 тэнхлэгтэй, 3,5 тн жинтэй тээврийн хэрэгсэлд 2000, 24-өөс дээш суудалтай, эсвэл 2 тэнхлэгтэй, 3,5-18 тн хүртэл бодит жинтэй тээврийн хэрэгсэлд 3000,  18 тн-оос дээш жинтэй ачааны машинуудад тэнхлэгийн тоо болон жингээсээ хамааран 4-10 мянга, трактор 10 мянга, мотоцикл 500 төгрөг байна.

Харин орсон орлогыг авто замын арчлалт, урсгал засвар, гэнэтийн хүчин зүйлээс хамаарсан засвар, мөн авто замын засвар, арчлалтын ажлыг хариуцсан байгууллагын үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлэх, судалгаа шинжилгээний ажил хийх, техник технологийг шинэчлэх, хөндлөнгийн хяналт тавих, хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, мэргэжилтэн бэлтгэх зэрэгт тус тус зарцуулах заалттай ч хэрэгжилт хангалтгүй байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-11-08 202.131.229.163

Яаж төлөхөө мэдэхгүй хүн зөндөө байна, төлөх аргыг нь сайн сурталчлаач

Avatar

Нэргүй 2023-11-08 66.181.168.8

ЯАЖ АМЬДАРНАА, БҮХ ЮМАА ХҮНЭЭР ЗААЛГАНА

Avatar

ИРГЭН 2023-11-08 202.21.104.2

ТЭНЭГҮҮД ТӨРИЙН АЖИЛ ХИЙХ ГЭЖ САМРАХ ЮМАА..??!! ЮУН ТОРГУУЛЬ?? ҮНДСЭН ТӨЛБӨРӨӨ Ч ТӨЛЖ ДИЙЛЭХЭЭ БАЙГААД БАЙХАД..ККК ЭНЭ ИХ ТҮГЖРЭЛ, СТАНДАРТ БУС ЗАМААР ЯВАХ ГЭЖ ЖОЛООЧ НАР ТАМАА ЦАЙЖ БАЙНА. ЭСРЭГЭЭРЭЭ ЗАМ ТЭЭВРИЙН ДЭД БҮТЦИЙГ БАРЬЖ БАЙГУУЛЖ ЧАДААГҮЙ, ТӨСВИЙН МӨНГИЙГ ҮРГҮЙ ЗАРЦУУЛЖ ШАМШИГДУУЛСАН ТӨРӨӨС ТӨЛБӨР БОЛОН ТОРГУУЛЬ НЭХЬЕ!!

Avatar

Нэргүй 2023-11-08 202.126.89.31

Тэг тэг алл дүүжилл

Avatar

Нэргүй 2023-11-08 213.87.154.7

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-08 202.126.88.176

Tulburuu hugatsaand ni tuluhgui bol nemegddeg zarchim bii.

Avatar

Нэргүй 2023-11-08 66.181.183.56

эхлээд ард түмэнээ аятайхан шиг эзийн засагтай болгоогүй байж бас л торгууль

Avatar

Нэргүй 2023-11-08 202.126.89.113

МАНгасууд татвар нэмнэ торгоно хаана бооно хасна айлгана өөр чадах юм байхгүй. Дахиад сонгоод бай удахгүй наймаа хийлгэхгүй гадаад явуулахгүй паспортыг чинь хураана

Avatar

Нэргүй 2023-11-08 103.212.117.29

Замын цагдаа нар явцын дунд шалгаад төлбөр төлөөгүй бол журамлах хэрэгтэй!! Манйахан албадахаас нааш хөдлөхгүй шүү дээ!!

Avatar

Нэргүй 2023-11-08 64.119.29.111

haragdaarai. zeeld huu bdg . tolbort bdgui

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж