Бүх төрлийн малаа дундын зуучлалгүй арилжина

Бүх төрлийн малаа дундын зуучлалгүй арилжина

Бүх төрлийн малаа дундын зуучлалгүй арилжина

Хүнс, хөдөө аж ахуйн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Монголын махны холбоо, Аргалант сумын ЗДТГ дэмжлэгээр “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК 2023 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр амьд малын төвлөрсөн арилжааг зохион байгуулна.

Эмээлт төвөөс 10 км-т байрлах “Ложистикийн төв”-д зохион байгуулагдах тус арилжаанд бүх төрлийн мал арилжих боломжтой юм.

Дундын зуучлалгүйгээр малчин ба үйлдвэрийг холбосон дээрх арилжаанд оролцсоноор үйлдвэр, аж ахуй нэгжүүдэд гарал үүсэл тодорхой, эрүүл ахуйн стандартыг хангасан малыг худалдан авах, цуглуулалтын болон тээврийн зардал хэмнэх давуу тал бий болно. Харин малчинд чанарт суурилсан зах зээлийн бодит үнээр малаа арилжих,  төлбөр тооцоог эрсдэлгүй түргэн шуурхай гүйцэтгэн, нийлүүлэх, аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллах боломж нээгдэх юм.

Түүнчлэн оролцогч талуудад тогтвортой харилцаа бий болгож, урт хугацааны хамтран ажиллах боломж үүсгэдэг малчин, хоршоо, үйлдвэр хоорондын биржийн худалдах, худалдан авах форвард гэрээг байгуулах боломжтой юм.

Арилжаанд оролцох малчид орон нутгаас мал эмнэлгийн гарал үүслийн бичигтэй ирэх ба малд мал эмнэлгийн хяналт хийгдсэнээр арилжаанд оролцуулна.

Мөн Хөдөө аж ахуйн бирж малчид, хоршоодын арилжаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх үүднээс тээврийн зардлын тодорхой хөнгөлөлтийг олгох юм. Малчид багийнхаа засаг даргын тодорхойлолтоор тус хөнгөлөлтийг авна.

Өнөөдрийн байдлаар гурван аймгийн долоон сумаас 700 гаруй тоо толгой малын бүртгэл хийгдэж,  10 гаруй үйлдвэр, аж ахуй нэгж байгууллага арилжаанд оролцохоо мэдэгдээд байна. Биржийн төвлөрсөн арилжаанд оролцох малчин, үйлдвэр аж ахуйн нэгж, малын тоо хэмжээний бүртгэл явагдаж байна. Энэ Баасан гаригт зохион байгуулагдах амьд малын төвлөрсөн арилжааны үеэр малчдын хүсэлтээр малын тэжээлийн худалдаа зохион байгуулагдах гэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ташуурдагч 2023-11-08 139.5.219.189

ченж ховхорчмонголчууд нийслэлчүүд башийхан даа. улс татвартай орлоготой болох нээУРА УРА

Avatar

Нэргүй 2023-11-08 213.87.154.7

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Зочин 2023-11-08 202.131.254.138

Бирж уг нь санхүүгийн институт л баймаар юм. Одоо бүр замаасаа хазайгаад төрийн нэрээр малчдын малыг худалддаг, зардаг ченжийн систем рүү орж байх юм. кккк

Avatar

Нэргүй 2023-11-08 66.181.161.212

дан ганц санхүүгийн инститцт гэхгүй ээ хө.Бирж өөрөө арилжааны л схем.Түүнээс оноосон нэг салбарт төвлөрөхгүй.

Avatar

irgen 2023-11-08 103.57.92.27

oron suutsnii borluulalt , tuunii zeeld Mongol bank hamaa ch bhgui yum bgaamshd. Zasgiin gazar ipotekiin zeelee zohitsuulj, munguu gargaj chadahgui Mongol bankaaraa hiilgeed yavdag jishee zuvhun Mongol ulsad l bna. Hurelbaatar ajlaa hiih heregtei. foto zurag avahuulaad yavaad bhaas uur ajilgui

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж