“Нэг хонь, нэг жуулчин” хөтөлбөрийг солонгосчуудтай хамтарч хэрэгжүүлнэ

“Нэг хонь, нэг жуулчин” хөтөлбөрийг солонгосчуудтай хамтарч хэрэгжүүлнэ

“Нэг хонь, нэг жуулчин” хөтөлбөрийг солонгосчуудтай хамтарч хэрэгжүүлнэ

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнээс “Нэг жуулчин нэг хонь” хөтөлбөрийн талаар тодрууллаа.


Тэрбээр “Энэ бол солонгосчуудаас гарсан санал. БНСУ-ын иргэд Монголд өнгөрсөн хугацаанд ирсэн тоогоо өнөөдрийн байдлаар 40 хувиар давуулаад ирсэн. Сая Солонгосын авиа компанийн судалгаа гарсан байна лээ. Энэ жил ирсэн Солонгос жуулчдын тоог 2024 онд хамгийн багадаа "double"-дна гэдэг судалгаа гарсан байсан. Тиймээс групп багц болон бусад хямдралтайгаар авиа компаниуд бодлого гаргаж байгаа юм билээ.

Сая “Хүргэлт ирлээ” контент гарлаа шүү дээ. Тэр контентод Монголын морь, хонь маш их гарсан. Тэд нар ямар санал тавьсан гэхээр “Танайх өвлийн аялал жуулчлалаа хөгжүүлэх гэж байгаа юм байна. Нэг жуулчинд нэг хонь өгчих” гэсэн. Бид БНСУ-тай хил хорио цээрийн хэлэлцээргүй. Өөрөөр хэлбэл, Солонгос руу амьд хонь, хонины мах гаргах бололцоогүй. Солонгосын аялал жуулчлалын компани яаж жуулчдын тоог нэмэх вэ гэдэг талаар бодож байгаа. Тэр утгаараа “Танайх 30 сая гаруй хоньтой юм байна. Танайхаас өвлийн аялал жуулчлалын хүрээнд тоо, судалгаа гаргасан зүйл байна уу” гэж байгаа юм. Бид тооцоо судалгаагаа үзүүлэхэд хэдий хэмжээтэйг өгөх боломжтой вэ гэсэн. Солонгосчуудын санал бол “Та нарь хонио бэлэглэчих. Малчин дээрээ нэг шаардлага тавья” гэж байгаа юм. Ингэхдээ, долоо хоног бүр зургийг нь аваад, видеог нь бичээд явуулах.  Болж өгвөл эм хонины төлийг авах буюу тэд зун ирэхдээ хүүхдээ дагуулаад гэр бүлээрээ хонио харахаар ирье гэж байгаа юм. Яагаад гэвэл Солонгост хэт хотжилтоос хамааралтай хүн байгалиас тасрах процесс явагдаад байна. Тэдний зүгээс хямд өртгөөр яаж иргэдээ байгальтай ойртуулах вэ гэсэн санаа явж байгаа.

Бид юу гэж бодсон бэ гэхээр хонь өгч чадахгүй байж хонийг аваад яв гэдэг худлаа зар түгээж болохгүй. Тиймээс "Таны хонь байна. Монголд байгаа малчин долоо хоног бүр зургийг нь аваад явуулъя. Төллөсний дараа нь та зун хүүхдээ аваад ир" гэж байгаа юм.

Нэг хонь дунджаар 200 мянган төгрөг байлаа гэж бодоход энэ мөнгө арав дахин өснө. Зун тэд хонио харахаар ирэхдээ мал маллана, малчид гэрээ түрээслүүлнэ. Нэг хонины өгөх үр өгөөж заавал алж идсэнээр гардаг юм биш. Арванхоёрдугаар сарын эхээр солонгос инфльюнсерүүдийг авчирна. Энэ дээр тодорхой компанит ажил явагдахаар төлөвлөж байна. Энэ талаарх постыг тавихад Булган аймгийн Засаг дарга холбогдсон. Бид энэ санааг хэрэгжүүлье. Засгийн газар Булган руу нисэх онгоцны асуудлыг шийдэж өг гэдэг саналыг тавьсан. Одоо яг эдийн засгийн тооцооллыг хийж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
10
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

53 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-08 202.55.188.100

энэ тэнэг юу донгосоод байна. п

Avatar

Зочин 2023-11-08 202.126.90.44

БАТЭРДЭНЭ ГЭДЭГ ЭНЭ ДОЛДОЙ БАНДИ ТАВАН ҮГ БҮРТЭЭ "ЕРӨНХИЙЛЭГЧИЫН ТЭРБУМ МОД" ГЭДЭГ БАЙСАН ОДОО "ТЭРБУМ ХОНЬ" ГЭЖ СОЛИОРДОГ БОЛОХНЭЭ.

Avatar

ИРГЭНИЙ ҮГИЙГ ДЭМЖИГЧ 2023-11-08 66.181.160.70

Со нар өөрсдөө идэхгүй ч, алаад, ачаад явна, арилжина гэвэл нь Чамд хэлэх үг байгаа юм уу. Малаа чамаас асууя.
Мөнгө олох, болгох ухаанаа чамаас тэд асуухгүй л байх шүү. Казакууд яалаа.
Одоогоор тэр элдэв өвдсөн, хавдсанаар хангалттай мөнгө олж л байгаа шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-11-08 211.36.139.82

жуулчидаа хонь чинь өсөж байна гэж татаж байгаад манайх чоно гэж аюул ихтэй, зуд гэж тотгор их хонь чинь үхсэн гээд дуусгадаг Эбэгийн лекцийн санаа ямар ч хуулбар гүй явдаг наасан

Avatar

Нэргүй 2023-11-08 211.36.139.82

эргүү мал Элбэгдоржийн лекцийг тэр чигээр нь хуулсан байна шүү дээ. Сэтгэж чадахгүй өмнөх луйварчингаасаа хуулбарлах гэж

Avatar

И 2023-11-08 202.21.108.63

Булганд Cessna гээд 10 хүний суудалтай онгоц буудаг. бас Баатарван амралтанд буудаг

Avatar

Нэргүй 2023-11-08 202.9.41.29

"Адууны диваажин"-гийн гэж залуу адуун дээр яг ийм төсөл гаргаад яваад бгаа шүү дээ, түүнийг дэмжээд өгчихөө.

Avatar

Нэргүй 2023-11-08 202.72.243.182

мангар санаа хэдэн солонгост хониь өгсөн нэрээр

Avatar

Нэргүй 2023-11-08 202.21.126.30

Хот хоорондын замын дагуу 150 км тутамд боловсон 00-той үйлчилгээний газар байгуулах ажлыг л хамгийн түрүүнд хий. 2-рт бүх жуулчны баазууд, отоглох цэгүүдэд боловсон 00 хий. Увсын Хяргас нуурын Хэцүү хад орчимд ой гутмаар бохир болсон гэсэн. Тиймэрхүү хүмүүс их очдог газарт боловсон 00 хий

Avatar

Нэргүй 2023-11-08 202.21.126.30

Өндөр хөгжилтэй Солонгос улсын иргэд зун ирээд хонь маллана ч гэх шиг. Үлгэр. 10,000 жуулчин 10 хүн л тэгэж магадгүй. 7 хоноод л залхаад яваад өгнө. Ёстой бүтэхгүй санаа

Avatar

Нэргүй 2023-11-08 202.9.47.16

Малчин хонийг нь маш хариуцлагатай маллах ёстой , бидэн шиг хайш яаш улс биш гэдгийг маш сайн тооцох байхаа .Уг санаа нь зөв ч яг газар дээр ажиллаж байгаа хүмүүсээс маш их зүйл шалтгаална .

Avatar

Нэргүй 2023-11-08 202.179.27.155

Нэг ёсны залилан болно

Avatar

Нэргүй 2023-11-08 202.179.27.155

Хэзээ л байтлаа цалинжуулаад хоол хүнс өгөөд малаа мөнгөөрөө авч тавьчихад байхад тэгээд үхээд ингээд чоно идсэн гэдэг гээ биз дээ. Дэлхийд луйварчингаараа дуудуулах нь дутаж дээ

Avatar

Нэргүй 2023-11-08 202.179.27.155

Монголын малыг дор нь л худалдаад авна тэр мөнгийг малчин нь ч авч чадахгүй, дараа Со чуул мал худалдаж авсан урт лимт өгнө. Малчид буюу Монголын мал Монголынх биш Со ёуудынх болно. Тэдний хооронд хэрэгжүүлэгч санаачлагч нар нь оффистоо сууж хожиж, олон улсын арбитраар Жуулчин,Малчин нарын дунд хэрэг үүсэх биз

Avatar

Эх оронч 2023-11-08 202.21.107.57

Энэ харин дажгүй санаа биш үү? Манайхан л хулхидчихгүй бол.

Avatar

Нэргүй 2023-11-08 202.9.40.80

1995 ОГД “АГАР ТРЭВЕЛ” ХХК ЭНЭ САНААГ АНХ СЭДЭЖ ЯПОН ЖУУЛЧИН БҮР ӨӨРИЙН ГЭСЭН АДУУТАЙ БОЛЖ БАЙЛАА. ЯПОН ЖУУЛЧИН ӨӨРИЙН АДУУНД САР БҮР 10.00 АМ.ДОЛЛАР ШИЛЖҮҮЛДЭГ, АДУУЧИН НЬ САР БҮР ЗУРГИЙГ НЬ ЯВУУЛДАГ БАЙСАН. МАЛЧИН ЦАЛИНТАЙ, ЯПОН ЖУУЛЧИН АЛУУТАЙ WIN WIN БАЙСАН ДАА

Avatar

зочин 2023-11-08 202.9.41.31

хүний хонь өсдөггүй гэдгийг сайн тайлбарлаж өгөөрөй чоно моно, байгалийн гамшигт хамгийн түрүүнд өртдөг шүү дээ тавиул мал ….
хахаха

Avatar

Нэргүй 2023-11-08 202.179.25.19

Мал маллах солонгос байна уу? Би малчин авна. Гурван жилээр авна. Эмэгтэй бол бүр сайн.Гурван жилийн дараа хоёр болгоод нэгийг нь хөтлүүлээд явуулнө. Мөн 300 хоньтой ч болчхоно.

Avatar

Хариу нь юу юм вэ 2023-11-08 66.181.191.58

тэгвэл зөрүүлээд монголчууд визгүй хонио аваад солонгост очнотдоо

Avatar

Нэргүй 2023-11-08 66.181.191.201

Энэ арай дэнднээ, эсэргүүцэж байна.

Avatar

УЛААНГОМ 2023-11-08 35.150.141.11

ОВОО ЛУЙВАРЧИН ГАРЧ ИРЭХ НЬ УУ ДЭЭ. ДЭЭР УЕД ЯПОНЧУУДАД НЭГ НЭГ ХОНЬ АМЛААД ЗУУ ЗУУН ДОЛЛАР САЛГАЖ АВААД БАЙСАН ЛУЙВАРЧИДЫН ТУХАЙ СОНСОЖ БАЙЛАА

Avatar

Нэргүй 2023-11-08 38.42.106.107

Төр барьж улс хөгжүүлэх сайд хүн гэр. Байгааг нь зайлуул. Арай лээгүүр сэвээсэй. Би л нэг ийм юм бодоод сууж байвал тааона уг нь.

Avatar

Зочин 2023-11-08 66.181.160.70

Үнэн. Авгайдаа оноо авахын тулд би өөрийнхөө эргүүгээ нууж ийм нэг төсөл бичих гэж бодож байна гээд хэсэг пээдийж суудаг юм билүү.

Avatar

Нэргүй 2023-11-08 66.181.188.70

za daa udahgui mongoloor neg co nariin honi boloh yum bainadaa. tegej baij baahan urund unah viidee

Avatar

Зочин 2023-11-08 139.5.219.46

За даа энэ залууг яаралтай буулгахгүй болохгүй л нөхөр байна даа айхтар далд санаатай нөхөр юм шиг

Avatar

Нэргүй 2023-11-08 202.126.89.31

Энэ нэг муу ёрын “нэг” гэдэг урианаасаа хэзээ салнааа

Avatar

Нэргүй 2023-11-08 66.181.177.114

Хэдэн жилийн өмнө яаг ингэж Япончуудыг залилсан одоо төрийн сайд нь оролцож луйвар хийх нь дээ

Avatar

Нэргүй 2023-11-08 213.87.154.7

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-08 202.9.40.167

Их зөв сайхан санаа байна. Солонгос иргэд өөрийн гэсэн хоньтой болохыг хүсэж байгааг бидд ашиглах хэрэгтэй. Бид ашиглахгүй юм бол казах, хятадууд уг санааг ашиглад явна шүү. Даруйхан ажил хэрэг болго. Манайхан шийдвэр гаргах гэж цаг их алддаг. Даруйхан хэрэгжүүл

Avatar

Нэргүй 2023-11-08 66.181.191.201

Хойноос ирээд хот минийх, хотонд ирээд хонь минийх гэгч болж байна даа. Дараа нь газрыг нь авна гэнэ дээ.

Avatar

Dr. Adity 2023-11-08 102.89.47.160

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Avatar

иргэн 2023-11-08 66.181.187.117

Энэ нөхөрийг харахаар халаглах муу үг олдодгүй шдээ энэ янзаараа удвал хошин шогийнхон энэ нөхөрт зайгаа тавьж өгөх болохнээ.

Avatar

Иргэн 2023-11-08 66.181.161.141

30 жилийн дараа Монгол хонь байхгүй. нэг өдөр солонгосчууд хонио алаад Махын нь ачаад явна гэвэл яахав! хүний юмыг өгч л таараа, худлаа юманд хөөрцөглөх хэрэггүй. өөрсдийнхөө ахархан бодолтой тэнэгийг бүү харуул даа

Avatar

Чамд хэлие малаа 2023-11-08 66.181.161.42

солонгосууд хонины мах бараг иддэггүй ш дээ тэнэг коммент байна

Avatar

ИРГЭНИЙ ҮГИЙГ ДЭМЖИГЧ 2023-11-08 66.181.160.70

Со нар, алаад, ачаад явна, арилжина, мөнгө болгоно гэхэд Малаа чамд хэлэх үг байгаа юм уу гэж асууя.. Мөнгө олох, юм болгох ухаанаа чамаас тэд асуухгүй л байх шүү.
Одоохондоо тэд өвдсөн, хавдсанаар хангалттай л мөнгө олж байгаа шүү дээ.
Казакууд яалаа. Мөдхөн 'хоньчин чинь', хэт дээ 'хонь чинь' болоё гэсэнтэй дүйх муу ёр доо.

Avatar

Зочин 2023-11-08 139.5.218.66

Алиа алиа юм бодож олох юм аа, кк

Avatar

иргэн 2023-11-08 202.126.89.136

дэмий биш үү? нөгөө солонгос нь хоньтой болсон нэр зүүсэн биш, түүнээс хонины хариулгын төлбөр, тэжээлийн төлбөр гээд баахан мөнгө нэхдэг, сүүлд нь солонгосчууд халширч зугтаагаад хонио буцаагаад аваарай, минийх биш болсон, шууд бэлэглэе, би дахиж хонины тэжээлийн мөнгө өгөхгүй шүү гэх биз ээ.

Avatar

Нэргүй 2023-11-08 66.181.191.201

90-ээд оны үед казакууд монголын газар нутагт, өвс тэжээл идэж үржсэн малыг зараад, мөнгийг нь аваад Казакстан руу гарсан. Тэнд хэсэг амьдраад хэцүү болмогц зарим нь буцаад ирсэн. Халхууд бэлчээр болон өвс тэжээлийн мөнгө нэхээгүй, монголын баялгийг гадагшаа гаргаад буцаад ирэхэд нь хөөж туулгүй хүлээгээд л авсан. Өнөөдөр тэдний зүгээс гаргаж буй хандлагыг хараарай, Солонгосчууд мөн л тийм хандлага гаргаж манай газарт санаархана.

Avatar

Зочин 2023-11-08 66.181.161.242

Бас л хэцүү дээ. 30 сая хонь версүс 50 сая солонгос. Нэг жуулчин хэд хэдэн удаа ирнэ. Азид Солонгос хүнийг гүйцэх дотор санаатай үндэстэн ховор. Нэг л мэдэхэд бид өөрсдийн 30 сая хонийг хариулах биш Солонгосын мал аж ахуйн орон болчихсон, бүгдээрээ хүний мал маллаж өгдөг, орон нутагтаа хөлсний ажилчид болчихсон цохиж явах вий дээ. Энэ нэг их баярлах зүйл биш шүү. Бид аж үйлдвэрийн хувьсгалаас 100 жил хоцорсон хэвээрээ байна. Гэхдээ хоцорлоо гээд өөрийн боломжийг бусдад бэлэглэчих хаашаа байна да

Avatar

Уншигч 2023-11-08 102.129.216.12

жуулчид татах амархан, хот, хөдөөгийн замууд харалдаа ариун цэврийн шаардлага хангахаар 00-уудаа байрлуул. ичиж үхмээр биe засах газар олдохгүй.эхлээд энэ ажлаа хийцгээ.

Avatar

Zochin 2023-11-08 59.153.115.207

Аль дээр 90 оны үед япончуудтай хийж байсан төсөл байна

Avatar

Нэргүй 2023-11-08 103.161.242.133

mongold 3.5 saya hul deeree yavdag honitoi

Avatar

Сокол3 2023-11-08 43.242.243.23

Гөлчийтөл долоодог нохой шиг л харагдаад байгаа юм да. Оонзоо өгвөл ч..

Avatar

Нэргүй 2023-11-08 43.242.243.159

дебил

Avatar

Нэргүй 2023-11-08 103.254.123.78

маш сайхан санаа байна шүү. хуулиар баталгаажуулаад хэрэгжүүлвэл янз бүрийн хуурах хулгай хийх асуудал гарахгүй л боловуу…

Avatar

Зочин 2023-11-08 103.145.234.119

хамгийн зөв санаа байна ШҮҮ

Avatar

Нэргүй 2023-11-08 122.201.23.83

shog gar

Avatar

Нэргүй 2023-11-08 139.5.216.243

энэ өмнө япончуудтай манайхан хийж л байсан залилан,хууралт дагуулсан алсдаа хүн үргээсэн ажил болдог. Куланда ч хийж л байсан

Avatar

Нэргүй 2023-11-08 66.181.161.202

goyo sanaa bn daa.
Mash goyoor shiidej chadwal uneheer super sanaa bn. Bayar hurgeye.

Avatar

Нэргүй 2023-11-08 202.55.188.40

Ene unen mal gar

Avatar

Нэргүй 2023-11-08 202.55.188.40

Ene yag erguu sdaaa

Avatar

Нэргүй 2023-11-08 66.181.181.144

чавганц шиг л санаа гаргана.

Avatar

goe sanaa bnaa 2023-11-08 59.153.86.209

goe sanaa bnaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж