Пёньяны эсрэг суртал ухуулгын хариуг суман мөндрөөр барина

Пёньяны эсрэг суртал ухуулгын хариуг суман мөндрөөр барина

Пёньяны эсрэг суртал ухуулгын хариуг суман мөндрөөр барина

Өмнөд Солонгосоос Хойд Солонгос руу суртал ухуулгын үгс бичсэн агаарын бөмбөлөгүүдийг үе үе илгээдэг. Хувийн идэвхтэнүүдийг ийнхүү Пёньян руу суртал ухуулгын бөмбөлөг явуулахыг Сөүл хуулиар хориглодог байсан ч үүнийгээ цуцалжээ. Иргэдийн үг хэлэх эрх чөлөөг хэтэрхий хязгаарласан гэх үндэслэлээр Өмнөд Солонгос хуулиа цуцалсан аж.

Хойд Солонгос улс энэ шийдвэрийг шүүмжилж байна. Мөн Хойд Солонгосын эсрэг суртал ухуулгын хариу нь суман мөндөр байх болно гэсэн мэдэгдэл хийлээ.

Хууль цуцлах шийдвэрийг Өмнөд Солонгост дүрвэж очсон умардын дүрвэгсдийн гомдолд тулгуурлан гаргажээ.

Пак Сан-хак тэргүүтэй идэвхтнүүд Хойд Солонгосын засгийн газрын овоо хараанд удаа дараалан өртсөн. Хойд Солонгос улс хил даван орж ирдэг суртал ухуулгын бөмбөлгүүдэд онцгойлон эмзэг ханддаг. Улсынхаа иргэдийг гадаад эх сурвалжаас мэдээ мэдээлэл авахыг нь эрс хязгаарладаг Ким Жон Ун үүнийг эрх мэдлийг нь саармагжуулах гэсэн оролдлого гэж үздэг.

“Суртал ухуулгын бөмбөлгийг өндөр түвшний сэтгэл зүйн дайн, тэр бүү хэл дайн эхлэхийн өмнөх урьдчилсан довтолгоо” гэж Хойд Солонгос авч үзэж буйг “KCNA” агентлагт мэдээлжээ.  Мөн “Европ, Ойрхи Дорнодод үргэлжилж буйтай адил дайн Солонгосын хойгт гарахгүй гэх баталгаа үгүй. Цаашид суртал ухуулгын кампанит ажил дахин үргэлжилбэл Хойд Солонгосын арми суман мөндөр оруулахад бэлэн байна” гэв.

Суртал ухуулгын хуудас бүхий бөмбөлгүүдтэй хамт дэлхийн мэдээтэй “Usb” диск илгээх нь бий. Хамгийн сүүлд Пак тэргүүтэй идэвхтэнүүд 200 мянган суртал ухуулгын хуудас, 1000 “Usb” бүхий 20 бөмбөлөг хөөргөжээ.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-08 173.66.93.130

Энэ ларангулагчтай улсуудын талд орж боож үхэх гээд байгаа үхнрнүүд хөгжингүй орнуудын visa гардаггүй азгүй үхэрнүүд байхаа тээ хэ хн

Avatar

Б 2023-11-08 202.131.225.197

ХОЙД СОЛОНГОСЫН ЭЗЭН ХААН ЭРХ МЭДЛЭЭ АЛДАХ НЬ ГЭЭД Ч А Ц Г АА САВИРУУЛЖ БАЙНА ДАА. ДАРАНГУЙЛАЛ ЗӨВХӨН АЙДАС ДЭЭР Л ОРШИХ БОЛОМЖТОЙГ СТАЛИН ГИТЛЕР ПУТИН НАР САЙН МЭДДЭГ БАЙСАН ЮМ БИЛЭЭ.

Avatar

Нэргүй 2023-11-08 202.21.108.73

хойд солонгос цөмийн зэвсэгээ тавиачээ АНУ.ЯПОН РУУ АМНӨД СОЛОНГОС ТЭРТЭЭ ТЭРГҮЙ ХОЙД СОЛОНГОСЫН БООЛ БОЛЖ БУУЖ ӨГНӨ..

Avatar

Саран ээж 2023-11-08 202.9.46.13

т*******т хойд солонгосын ЭСЯамыг хөөж гаргах хэрэгтэй..хөөрхий хойдын ард түмнийг би хүндлэн хайрладаг..диктатор Кимүүдийг буруутгадаг..

Avatar

Нэргүй 2023-11-08 213.87.154.7

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж